Коронавирусын халдвар Хятадаас бусад улсад 317 тохиолдол илэрчээ

Шинэ төрлийн коронавирусийн халдвар баасан гарагийн /2020.02.07/ байдлаар эх газрын Хятадаас гадна 27 улсад бүртгэгдэж, нийт 317 тохиолдол илэрчээ.
Коронавирусийн халдвар:
- Япон- 86 /хөлөг онгоцонд байсан 61 хүнийг оруулсан/
- Сингапур- 30
- Тайланд- 25
- БНСУ, Хонконг- 24
- Тайвань- 16
- Австрали- 15
- Малайз- 14
- Герман- 13
- АНУ, Вьетнам- 12
- Макао- 10
- Франц- ,
- Канад, АНЭУ- 5
- Их Британи, Энэтхэг, Филиппин- 3
- ОХУ, Итали- 2
- Балба, Бельги, Испани, Камбож, Финланд, Швед, Шри Ланка- 1 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүний тоо 30 мянга давж, 638 хүн нас бараад байна. Халдвар авсан хүмүүсээс 4821-ийнх нь биеийн байдал хүнд байгаа бол 1540 хүн эдгэрчээ.
Эх сурвалж: NHK
Сэтгэгдэл
Зочин [66.181.176.154] 2020-02-10 02:52:12
er n manaihan ih gadaad yvdag bolson tur uvchin namdtal er n baihgui boltol gadaad ruu zorchihgui baij mongol emnelegtee uzuulj emchluulj ard tumniihee zovlong oilgoj e.m n salbartaa unelelt ugch mun yaj saijruulahiig medreh heregtei.ene salbar unendee unaltand orson gehed bolno