Д.Оюунбат: 81 диско баарны үйл ажиллагааг өнөөдрөөс нээлээ

Aдмин / Хууль

Нийслэлийн онцгой комисс, НМХГ, НЭМГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат, нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш нар өглөө.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ОЮУНБАТ:

Нийслэлийн онцгой комисс өчигдөр орой хуралдаж хоёр асуудал хэлэлцлээ.

  1. Цар тахалтай холбоотой гаргасан УОК-ын шийдвэрийг
  2. Өвөлжилтийн бэлтгэл байдлын талаар хэлэлцлээ.

Цар тахлын үед Нийслэлийн онцгой комиссоос тодорхой хязгаарлалтууд хийж ажилласан. 6 сарын сүүлийн хагасаас эрсдлийн үнэлгээнд тулгуурлаж аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх зарчим баримталж ажиллаж ирсэн. Өчигдөрийг хүртэл 1262 байгууллагын үйл ажиллагаа үе шаттай нэээсэн байна. Диско болон бүжгийн баарны үйл ажиллагааг өнөөдрөөс нээж байна. Нийт 81 диско баарны үйл ажиллагаа халдвар хамгааллыг дэглэм баримталж нээгдэж байна. Эдгээр байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ сулруулахгүй байх хэрэгтэй. Өндөржүүлсэн бэлэн байдал сунгагдсан. Хил хаалттай хэвээр байгаа.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ХЭЛТСИЙН ДАРГА М.МӨНХДЭЛГЭР:

Ковид халдвараар өвчлөөд эмчлэгдсэн хүмүүс гэрийн ажиглалтын 14 хоногтоо гэрийн ажиглалтад байна. Харин ямар нэг вирус илрээгүй 21 хоногийн хугацаа нь дуусаад гэртээ шилжиж байгаа 13554 иргэний гэртээ байх 14 хоног цуцлагдсан. Гэхдээ халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа иргэдийн дунд байсаар байх ёстой. Сургууль цэцэрлэгүүд мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг заавал баримтална. Анги танхимдаа чийгтэй цэвэрлэгээ хийлгэх, агаар сэлгэлтийг хоёр цаг тутамд хийлгэх нь сургууль цэцэрлэгийн багш, эрхлэгчийн үндсэн үүрэг. Мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгож байна. Хувь хүн эцэг эхчүүд бас үүрэг хүлээх ёстой. Хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих ёстой. Сургууь, цэцэрлэгээс ирэхэд нь гарыг нь сайтар угаалгах, хоол тэжээлээр чийрэгжүүлэх ажлыг сайн зохион байуулах ёстой. Шимтэй, шөлтэй, илчлэг сайтай хоол идүүлэх хэрэгтэй. Дараагийн асуудал томуу томуу төст өвчний улирал эхэлж байгаа учраас эцэг эхчүүд, насанд хүрэгчдийн хариуцлага хоёр дахин нэмэгдэж байгааг анхааруулах хэрэгтэй.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.ЦЭНД-АЮУШ:

Өнгөрсөн наймдугаар сарын 27-ноос эхэлж PC тоглоомын газрын хүсэлтийн дагуу үе шаттайгаар нээсэн. Энэ хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгууллагатай хамтран байнгын шалгалт хийж байна. Хяналт шалгалт хийх явцад 44 зөрчил илрүүлж, найман иргэнд 1,5 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан.


Сэтгэгдэл

bi [202.70.34.130] 2020-09-16 12:58:31

дарга нарынхаа бизнест хувь нэмрээ оруулж мөнгөө саалгацгаа

Зочин [202.131.243.186] 2020-09-16 07:50:43

Оюутнууд цуглалаа, баар нээгдлээ, ойлгох юм алга, бид ямар хүмүүсээр удирдуулаад байнаа.

Зочин [210.61.207.4] 2020-09-16 21:11:30

qqq neeree.sonin bodlogotoi togtoltsootoi uls.albaar ingej teneg bailgah n toriin mongo huuliig chop chop hiihed easy sh de tedend.ard tumen n bolovsrolgui teneg bn.haana teneguud bn tend money bnaa bas bolomj bn gdeg unen yum da.

zaas [202.9.46.140] 2020-09-16 05:12:48

baar ps togoloomgui bol vhleee yu lalaruud

Зочин [124.158.109.60] 2020-09-17 05:15:05

харин тийм балай юм


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.