Элчин сайд Т.Бадрал Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав

Aдмин / Нүүр

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал Хун Лэйтэй Энэ сарын 19-нд уулзаж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав.

Уулзалтын үеэр Элчин сайд Т.Бадрал Монгол, Хятад хоёр улс нь уул, усаар холбогдсон найрсаг харилцаатай мөнхийн хөршүүд бөгөөд өнгөрсөн 71 жилийн хугацаанд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх зарчмын дагуу хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдаар томилогдсон нь өндөр нэр хүнд, чухал хариуцлага хэмээн үзэж буйг тэмдэглэж, Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж, улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг урагшлуулахын төлөө ажиллахаа илэрхийлэв.

БНХАУ-ын ГХЯ-ны Ёслолын газрын захирал Хун Лэй, Элчин сайд Т.Бадралд Элчин сайдын хүндтэй албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, Элчин сайд болон ЭСЯ-ны цаашдын үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, хоёр улсын харилцааг хөгжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.


Сэтгэгдэл

Зочин [202.126.92.99] 2020-10-26 00:52:07

Авилга албан тушаалын хэрэгт яллагдагч болсон хүн ЭЛЧИН САЙД ХИЙГЭЭД явах нь ЗӨВ ҮҮ

zochin [222.97.77.11] 2020-10-23 23:20:47

mongold khuuli bus, khulga deerem, khun ami khiisen khumuus ELCHIN SAIDAAR gadaadruu zugtaadag bichigdeegui khuul bna

Хар2 [66.181.180.249] 2020-10-23 16:41:22

Онцгой байдлын албаны цолыг үнэд хүргэн зарж, энэ аобанаас асар их хөрөнгөжсөн новшийн хулгайч, шүүхээр яллагдах ёстой атал элчин болж дэвших юмаа. Гэхдээ үйлийн үр гэж байх байлгүй дээ.

Хар [203.91.115.52] 2020-10-23 13:23:32

Онцгой байдлыг самарч төрөөс тэрбумтан болоод гал сөнөөгчдийн хоол хувцасны мөнгийг идэж хулхи хувцас машин шахаж баяжсан хулгайч АТГ шалгаад яллагдагчаар татах үёд ухаан алдаж өмдөндөө дусаасан луйварчин ялаа эдэлж үйл лайгаа эдлэх цаг удахгүй дээ.

Зочин [66.181.161.75] 2020-10-23 11:22:37

Бадралдаа ажлын амжилт хүсье


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.