Ковид-19 цар тахлын үед хүүхэд хамгааллын асуудал хөндөгдөж байна

Aдмин / Хууль

Ковид-19 цар тахлын үед дайчлагдан ажиллаж байгаа албан хаагчдын хүүхдүүдийг хараа хяналтгүй үлдсэн эсэхэд, гэнэт урт хугацаагаар тусгаарлагдах үед ар гэрийн нөхцөл байдалд анхаарал тавих, эргэх холбоог зохицуулсан эсэх чухал. Иймээс НҮБ-ын Хүүхдийн сангаас бэлэн байдлын багцыг тодорхой хэмжээгээр бэлтгэж хүргүүлээд байна. Хүүхдийн сурч боловсрох эрхийн асуудал хөндөгдөж магадгүй нөхцөл үүссэнд санаа зовниж байна хэмээн тус сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, ноён Алекс Хайкенс 2021 оны 1 дүгээр сарын 14-нд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдтэй уулзах үеэрээ ярьж байлаа.

IMG_20210114_151223.jpg

ХЭҮК НҮБ-ын Хүүхдийн сантай хамтын ажиллагааны уулзалтыг цахимаар зохион байгуулж, уулзалтын үеэр хөндөгдсөн асуудалд анхаарал хандуулан ажиллаж эхлэв. Тухайлбал, тус сангийн суурин төлөөлөгчөөс Монгол Улсын Шадар сайдад хүргүүлсэн Ковид-19 цар тахлын үеийн хүүхэд хамгааллын үйлчилгээний журмын төсөлд санал өгөх, энэ чиглэлээр хамтран ажиллах, хэрэгжилтийг хянаж оролцохоор боллоо.

Хэрвээ уг журмыг баталж хэрэгжүүлбэл цар тахлын хорио цээрийн үед хүүхдийн эрх зөрчигдөх, хараа хяналтгүй, хамгааллаас гадуурх хүүхэд үлдэхгүй байх, ХЭҮК-оос хүүхдийн эрхийн чиглэлээр УОК-т хүргүүлсэн зөвлөмж биеллээ олох зэрэг олон асуудлыг шийдвэрлэх боломжтой хэмээн үзэж байгаа юм.

Талууд дээрх зөвлөмжөөс гадна НҮБ-ын хүний эрхийн гэрээний хороодоос өгсөн хүүхдийн эрхийн талаарх зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулахад хяналт тавих, хорих анги болон бусад газарт шалгалт хийх зэргээр хамтран ажиллахаар тохирлоо.


Сэтгэгдэл

Иргэн [202.126.92.99] 2021-01-17 15:50:20

Энэ яахвээ, дээр доор айл чимээ гаргаад унтуулахгүй байн гээд цагдаад дуудлага өгөөд байдаг тэнэг хажиг ёрдогрууд ядаргаа юмм, хэдэн хүүхдүүд тоглоод ганц нэг цаг гүйхээр цагдаад дуудлага өгдөг гуйлгачингууд хаусаа бариад амьдралдаа, ажил хийхгүй, мөнгө олох чдаваргүй байж нэг их зантай тэнэг мулгууны туйл болсон юмнууд далд ороочээ. Нимгэн ханатай сүүлийн үеийн байрнаас гараад зайлаачээ, Даан ч их зангаас өөр юмгүй гуйлгачин тэнэгүүдэд мөнгө байхгүй хахахахахах

Зочин [192.82.72.118] 2021-01-17 07:24:51

ene arhichidiig yanaa.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.