НОЦТОЙ: Зам тээврийн ослын улмаас ОРОН НУТАГТ 4 хүний амь нас хохирчээ

Aдмин / Орон нутаг

Өнгөрсөн амралтын өдөр буюу 2021.01.23-24-нд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 396 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 270 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллалаа.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

- Явган зорчигч мөргөх хэлбэрээр-2

- Чаргатай гулгаж байгаад автомашин мөргөгдөх хэлбэрээр-1

- Онхолдох хэлбэрээр 1 тус тус бүртгэгдсэн байна.

2021.01.21-ний өдрийн 21.00 цагт Увс аймаг, Өмнөговь сум 1-р баг “Намирын Түнг” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 4 км/ шороон замд Mustang-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 29 настай эрэгтэй Б-н амь нас хохирсон.

2021.01.23-ны 16.15 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум 1-р баг “Хужиртын даваа” гэх газар /аймгийн төвөөс баруун хойш 29 км/ шороон замд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч 29 настай, эрэгтэй А, 20 настай, эмэгтэй Ц нарын 2 хүний амь нас хохирсон.

2021.01.23-ны өдөр 19.50 цагийн орчимд Архангай аймаг Эрдэнэмандал сум Идэр-Улаан баг “Донж” гэх газар /сумын төвөөс урагш 60 км/ шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 28 настай, эрэгтэй Л-н амь нас хохирсон.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 108 жолооч илрүүлсний 59 нийслэлд, 49 орон нутагт тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Иргэн та мотоциклтой хөдөлгөөнд оролцохоор бол техникийн бүрэн бүтэн байдал, зам орчин, цаг агаарын нөхцөл байдалд хурдаа тохируулах оролцох, хамгаалалтын малгай хэрэглэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.119] 2021-01-28 23:40:16

энэ архиний хуйл гаргаж болодогүй юм уу аохиаа үйлдэрлэхгүй байж болдогүй юм байхдаа яамар их хэрэг гарч байнадаа бурхан минь хотын дарга цайш нь хэлж мэдээлэх юм

Зочин [66.181.161.116] 2021-01-28 17:23:56

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохийг хориглоод удаж байна ямар ч нэмэргүйбайна шүү дээ Одоо айдаг хууль гарахгүй бол юу ч өөрчлөгдөхгүй

Д. Эрдэнэ [202.126.90.114] 2021-01-28 16:37:52

Согтуу жолоо барьдаг хүн хогуудад үйлчлэх хуулийг чангатгахгүй бол зам, тээврийн ослоор хичнээн хүн үрэгдэж, айл гэрийн амьдралыг сүйтгэх юм бэ.

Зочин [66.181.161.36] 2021-01-25 20:18:24

Хятад мото хуучин прүүсийг хорьчихвол олон хүний амь нас аврагдана зг иргэдээ бодохгүй байгаа шүү

Зочин [78.119.154.135] 2021-01-25 20:11:49

Ub hotiin gudamjaar moritoi davhie

Зочин [202.9.46.11] 2021-01-25 13:46:41

Хүний эрх гэж байгууллага гэж байдаг юм бол энэ муу согтуу жолооч нарт хуулийн дагуу хатуу арга хэмжээ авч байхгүй бол хүн амьд явах баталгаагүй болж байна.

Зочин [64.119.17.7] 2021-01-25 13:33:16

Согтуугаар жолоо барина гэдэг нь хүний амийг хөнөөхөөр явж байна .Хуулиа чангалж 10 жилээр хасаж машиныг улсын орлого болговол өмчөө хураалгахгүй гээд архи амссан үeэдээ жолооны ард суухгүй дээ!??!

zochin [66.181.161.55] 2021-01-25 12:48:27

энэ мотоцикл гээдийг юмыг хориглож болдоггүй умуу хэчнээн сайхан залуучууд үхэж байна жилд хэдэн зуугаарай энэ ямар эрх мэдэлтний ббизнес байна МОНГОЛЧУУД АА МОРИО УНЬЯ

Зочин [66.181.185.109] 2021-01-25 18:04:48

Ehleed aldaagaa zaschih, UNAYA !!!!

Зочин [66.181.178.44] 2021-01-25 12:32:05

Согтуу жолоо бариад байгаа нөхдүүдтэй чанга аргаар тэмцэх хэрэгтэйг сануулаад байна. Өдөр болгон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон хэрэг буурахгүй байна. Унаж явсан тээврийн хэрэгсэлийг нь улсын орлого болгоод 10 жил жолоо барих эрхийг нь хасах. Иймэрхий чанга шийтгэл хэргжүүлж байж согтуу жолооч нарыг бууруулна.

Зочин [202.9.46.11] 2021-01-25 12:52:44

ардчилал бол хариуцлга сахилга бат шийтгэл алдагдсан эмх замбараагүй нийгэм бий болгодог юм.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.