Д.Цэрэндагва: Ковидоор өвдөөд эдгэсний дараа хүний биед сөрөг нөлөө их гарч байгаа учир асаргаа, сувилгаа маш чухал болоод байна

Aдмин / Эрүүл мэнд

ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн зөвлөлийн дарга, ерөнхий мэргэжилтэн, АШУҮИС-ийн МАУОУС-ийн дотор өвчин судлалын тэнхимийн профессор, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэрэндагватай ярилцлаа.


-Ковидыг жирийн нэг ханиад гэж хүлээж авах хүмүүс байна. Гэтэл дэлхий нийтээрээ цар тахал гээд байгаа шүү дээ?

-Манай ард иргэд мэргэжлийн хүмүүсийн үгийг маш сайн сонсох шаардлагатай. Өчнөөн шаардлагагүй зүйлд талцан хуваагдаж цаг хугацаа их алдаж байна. Ковид мөн биш, вакцин хийлгэнэ, хийлгэхгүй, тусгаарлана, тусгаарлахгүй гэх мэт. Алтан гадас од чигийг заана гэдэг шиг бидэнд зүг, чигийг зөв зааж байдаг буянтай байгууллага байна шүү дээ. Тэр нь ДЭМБ юм. ДЭМБ шинэ төрлийн коронавирусийн халдвар буюу “COVID-19” өвчнийг пандемик буюу цар тахлын хэмжээнд хүрснийг 2020 оны гуравдугаар сарын 11-нд дэлхий дахинд зарласан. Пандемик өвчин дэлгэрсэн улс орнууд ДЭМБ-ын гаргасан заавар зөвлөмжийг дагаж мөрдөх үүрэгтэй. Бүтэн жил шахам дэлхий нийт шинэ төрлийн коронавирусийн халдвараар хэдэн зуун мянган хүнээ алдчихаад хүчин мөхөсдөж байхад жирийн ханиад байна гээд сууж болохгүй.

-Монголчууд тахлын үед авдаг өөрсдийн гэсэн аргатай, эмчилгээтэй байсан гэдэг. Энэ талаар та сонирхолтой баримт ярих байх?

-“Ковид19”-ийн цар тахлыг даван туулахад уламжлалт анагаах ухаан маш их тус нэмэр үзүүлнэ. Хөнгөн хэлбэрийн өвчтөнд зөвхөн витамин С уулгахаас өөр өгөх юмгүй л байна. Халдварын дараа хүний бие организмд маш их сөрөг нөлөө илэрч байгааг судлаачид бичиж байна. Бие сульдах, нойргүй болох, үс унах, бодисын солилцооны өөрчлөлт гарах гэх мэт. Халдварын дараах асаргаа сувилгаа маш чухал болоод байна. Болдогсон бол энэ олон сувилал, уламжлалтын эмнэлэгт халдвар аваад эдгэчихсэн гээд байгаа хүмүүсээ дахин сувилах ажлыг заавал хиймээр байгаа юм. Халдвар авсан хүмүүс өөрсдийнхөө эрүүл мэндэд маш сайн анхаарахгүй бол болохгүй. Орчин цагийн анагаах ухаанд Английн эмч Эдуард Женнер (1749-1823) халдварт өвчнөөс сэргийлэх идэвхтэй дархлаа тогтоох вакциныг гаргахаас өмнө Монгол маарамба Цахар гэвш Лувсанчүлтэм бодоо өвчинд хэрэглэх эмийг “Тэнгэрийн цагаан цэцэг тарих эм найруулах ёс хийгээд татах тэргүүтэн” хэмээх бүтээлдээ бичиж үлдээжээ. Бодоо өвчнөөр өвчлөгсдийн цэврүүний хатсан тавыг хуулж аваад таван цул эрхтэнг хамгаалах уушгины жуган, элэгний гүргэм, зүрхний задь, бөөрний сүгмэл, дэлүүний гагол гэх мэтээр таван цул эрхтэнд хэрэглэдэг эмийн түүхий эдээр найруулсан шинэ эмийг бүтээсэн. Мал, хүний халдварт өвчний үед хэрэглэдэг олон арван эмийн эрдэм чадлын тухай бичиж үлдээсэн эх сурвалж зохиол олон бий.

-Энэ цар тахлын үед Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн зөвлөл ямар ажлуудыг хийж байна вэ?

-Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн зөвлөл шинэ төрлийн коронавирусийн халдварыг уламжлалт анагаах ухаанаар эмчлэх түр зааврыг 2020 оны гуравдугаар сарын 11-нд боловсруулан тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд хүлээлгэн өгч, гуравдугаар сарын 16-нд сайдын тушаалаар Зөвлөх үйлчилгээний баг байгуулж, сургалт явуулсан. 2020 оны гуравдугаар сарын 27-нд ЭМЯ, ДЭМБ, БНХАУ, Бразил, Швейцарь улстай хамтарч, БНХАУ-ын Анагаах Ухааны Академи, Тяньжины их сургууль зэрэг байгууллагын эмч судлаачид оролцсон цахим хурал зохион байгуулсан. Хятадын уламжлалт анагаах ухаанд Ковидын үед хэрэглэсэн эм тарианы заавруудыг орчуулж мэргэжлийн байгууллагад хүргүүлсэн. Дотоодын халдвар илрээгүй байсан учраас эмнэлгүүдэд уламжлалтын эмчилгээний аргыг төдийлөн хэрэглэсэнгүй. Дотоодын халдвар илэрсний дараа уламжлалт анагаах ухааны мэргэжлийн зөвлөлөөс Коронавирусийн халдвар (Ковид-19)-ын халдварын үед уламжлалт анагаах ухаанаар эмчлэх зөвлөмж боловсруулан эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад хүргүүлсэн. Тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы албан тоотын дагуу ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт уламжлалт анагаах ухааны эмч нарыг ажиллуулах шийдвэр гарч ажилласан. Цэргийн төв эмнэлэгт дөрвөн ээлжийн эмч, сувилагч, Яармагийн 300 ортой эмнэлэгт уламжлалтын эмч сувилагчид ажиллаж байна. Цаашид хөнгөн хэлбэрийг гэрийн нөхцөлд тусгаарлахаас өөр аргагүй болно. Тэр үед уламжлалтын анагаах ухааны идээ, ундаа, явдал мөр, эм танг гэрийн нөхцөлд хэрэглэхээс өөр сайн арга гэж байхгүй.

-Азийн орнуудын уламжлалт эмчилгээг Европ эмчилгээтэй хослуулаад олон жил болж байна. Ямар байдлаар хослуулдаг вэ. Европ эмчилгээний дараах эмчилгээ байдлаар явагдаж байна уу?

-Дэлхий дахины уламжлалт анагаах ухааны хөгжил нь нотолгоонд суурилан хөгжиж байна. Хоёр анагаах ухааныг зөв хослуулан хөгжүүлэх нь үр дүнтэй гэдгийг дэлхийн улс орон хүлээн зөшөөрдөг. Манай орон ч уламжлалт анагаах ухааны төрийн бодлоготой орон учраас хослуулан хөгжүүлж байгаа. Европын өмнө, эсвэл дараа ч гэдэг юм уу ийм байдлаар яримааргүй байгаа юм. Бодгалийн өвчний аль үед шатанд ямар эмчилгээний аргыг хэрэглэх вэ гэдгийг мэргэжлийн эмч шийднэ. Орчин үеийн анагаах ухааны эмч нар уламжлалт анагаах ухааны наад захын мэдлэгтэй байх шаардлагатай. Одоогийн нөхцөл байдалд, вирусийн эсрэг эм, антибиотик эмчилгээний дараа уушгины үрэвслийн урхагийг бүрэн гүйцэд арилгах, дархлаа дэмжихэд уламжлалт эм хэрэгтэй байгааг эмч нар сайн мэдэж байгаа шүү дээ.

-Монголын уламжлалт анагаах ухаан гэхээр Хятад, Төвөдөөс гаралтай мэтээр андуурдаг л даа. Гэтэл монголчууд эрт дээр үеэс өөрийн гэсэн анагаах ухаантай, эмчилгээтэй, эм тантай байж иржээ. Одоо Монголд нутагшсан уламжлалт эмчилгээний хичнээн хувь нь Монголын уламжлалт эмчилгээ байдаг вэ?

-Чухал асуудал хөндөж байна. Судлаач бид чинь ийм асуудалтай их тулгарна. Танайхаас гаралтай, манайхаас гаралтай гээд байх нь хаашаа юм. Дэлхийн ихэнх улс орнууд уламжлалт анагаах ухааны өв соёл, анагаах урлаг, шинжлэх ухаан талаас нь их хөгжүүлж байна. Өөрийнхөө гадарладаг судалсан зүйлээс нэрлэвэл Өвчний урхагийг гадагшлуулах монгол хануур ёс бол монголчуудын дэлхийн анагаах ухаанд оруулсан эмчилгээний арга. Муу цусны онолтой, цус шарын халуун чанартай өвчнийг анагаах гайхамшигтай арга. Адуу малыг ханаж хатгах аргаас уламжлагдсан. Тархины доргилтыг барих арга, ясны бариа засал, монгол төөнө засал нэрлэвэл дийлэнх хувийг эзлэх болов уу.

-Ковидын халдвар Хятадын Ухань хотоос анх голомтлон гарсан. Тэрний дараахан хятадууд ковид туссан өвчтөнүүдэд Европ эмчилгээний хажуугаар уламжлалт эмчилгээг хослуулснаар гарах хүндрэлийг бууруулж, эдгэрэлтийг түргэсгэж, хоруу чанарыг нь багасгаж байна гэсэн. Үүнийг та бүхэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд өөрсдөө эмчилгээндээ гаргаж, үр дүнг нь харсан байх гэж бодож байна?

-Ковидын эсрэг эмчилгээний асуудал өнөөдөр хүртэл төвөг бэрхшээлтэй хэвээр байна. Улс бүхэн ДЭМБ-ын заавар зөвлөгөөг анхааралдаа авч өөрийн орныхоо нөхцөл боломжинд тохирсон арга хэмжээг л авч ажиллаж байна. Монгол анагаах ухааны хүний биеийн долоон тамир, гурван хир, хий, шар, бадганы тэнцвэрт байдлыг хангах идээ, ундаа, эм заслын аргаа л хэрэглэнэ. Халдварт өвчний эмгэг жамд тохирсон, хувь хүний биеийн өвөрмөц чанарт тохирсон эм хэрэглэхийг заагаад өгчихсөн. Одоо хэрэглэж байгаа уламжлалтын эмүүд нь уушги хамгаалах, дархлал дэмжих, бусад эрхтэнд үзүүлэх хор уршгийг багасгах, халуун бууруулах, ханиад томууны үед илрэх шинж тэмдгийг намжаах үйлдэлтэй. Уламжлалт анагаах ухааны ковидын үед хэрэглэх ихэнх эмүүдийг манай орны эрдэмтэд нэлээд сайн судалсан. БНХАУ-ын Ковидын үед хэрэглэж байгаа Лианхуй Чингвен эм нь 10 гаруй найрлагатай, зарим нь манай оронд байхгүй түүхий эдээр хийгдсэн, чихэр өвс, мүгэзийн үндэс, зээргэнэ, далайн хальс зэрэг ургамал нь манай уламжлалтын эмийн үйлдвэрт үйлдвэрлэж байгаа эмүүдийн найрлаганд ордог.

-Барууны орнуудад Азийн уламжлалт эмчилгээ, тэр дундаа Монголын ардын анагаах эмчилгээг ихэд таашаадаг болсон гэсэн. Тэгэхээр Монголын уламжлалт эмчилгээг дэлхийд гаргах чиглэлд ажиллах цаг нь болжээ гэж харж байна?

-Уламжлалт анагаах ухааны чиглэлээр гадаадад ажиллаж байгаа маш олон эмч нар бий. Усыг нь уувал ёсыг нь дагана гэж тэр орны эрүүл мэндийн байгууллага, эмч нарт тавьдаг шаардлагыг бүрэн даваад, эмчлэх эрхээ аваад, жинхэнэ бор зүрхээрээ ажиллаж байгаа эмч нартаа талархал илэрхийлмээр байгаа юм. Зөвхөн Польш улсад 100 гаруй уламжлалт зүүний эмч ажилладаг. Дэлхийд гаргана гэхээсээ илүү дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн судалгаа шинжилгээний ажил хийж, эмчилгээ заслын үр дүнг маш сайн нотлох хэрэгтэй.

-Монголд одоогоор уламжлалт анагаах ухаанаар мэргэшсэн хичнээн эмч, боловсон хүчин байдаг вэ?

-Манай улсад уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтэн бэлтгэх сургууль байгуулагдаад 30 жил болж байна. 10.000 хүн амд ногдох уламжлалтын эмч 3.0 байгаа бөгөөд 951 уламжлалтын эмч ажиллаж байна.

-Хэрвээ ковидоор өвчилсөн хүн Европ эмчилгээ, эмийн эмчилгээнээс бүрэн татгалзаад уламжлалт эмчилгээг сонгоё гэвэл боломжтой юу. Тусгаарлалтад байхдаа уламжлалт эмчилгээ сонгох боломж нь бүрдсэн үү?

-Боломжтой болсон. Гэхдээ цөөхөн эмийн үйлдвэрийг эмийн түүхий эдээр хангахад улс анхаарах хэрэгтэй байна. Эмч мэргэжилтэн байгаад байна, уламжлалтын эмийн хомсдолд орж болзошгүй гэж судалгаагаар тогтоосон.

-Коронавирусийн эмчилгээний үеэр хийгдсэн Европ болон уламжлалт эмчилгээний харьцуулсан судалгаа байна уу?

-Монголын Анагаахын Шинжлэх Ухааны эрдмийн чуулган-62 дугаар хурлыг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр Шинэ төрлийн коронавируст халдварын тархвар судлал, оношилгоо, эмчилгээний тулгамдсан асуудал сэдвээр цахим хурлыг зохион байгуулж 52 орноос давхардсан тоогоор 56967 оролцогч хандсан. Манай орны тэргүүлэх судлаачид төдийгүй ДЭМБ, ОХУ, Япон, БНХАУ зэрэг орнуудын “Ковид-19” судалгаа хийсэн эрдэмтэд зочин илтгэл хэлэлцүүлсэн. Энэ хурлын дараа ЭМЯ, АШУҮИС-ийн багш судлаачид оролцсон эрдэмтдийн баг байгуулж, төслөө боловсруулан ажлын хэсэгт танилцуулсан боловч уламжлалт анагаах ухааны судлаачдын багт санхүүжилт олгоогүй. Гэхдээ манай судлаачид мөнгөгүй гээд гараа хумхиж суулгүйгээр ажиллаж байна.

-Ковидын халдварын улмаас хүмүүс гэртээ жил гаруй хугацаанд сууж байна. Ялангуяа хүүхдүүдийн сэтгэц болон биеийн эрүүл мэндэд ноцтой аюул тулгараад байгаа. Чийг бамтах, рахиттай болох, дэлгэцийн хамааралтай болсноор мэдрэлийн ядаргаанд орох зэрэг эрсдэл үүсээд байна. Үүнд та мэргэжлийн хүний хувьд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд маш ихээр анхаарч мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө сайн авах хэрэгтэй. Гэр орондоо тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх, хоёр цаг тутам өрөөний агаарыг сэлгэх, хүүхдэдээ тохирсон дасгал хөдөлгөөн тогтмол хийлгэх, гар, утас, компьютерийн хэрэглээг хянах, удаан ажиллуулахгүй байхад анхаарах. Мөн рахитаас урьдчилан сэргийлэх зорилгоор Д аминдэмийг сэргийлэх тунгаар хоногт 400-500ОУН тогтмол өдөр болгон уулгах хэрэгтэй. Илчлэг чанартай хоол ундыг зориулан хийж өгөх, эрт унтуулж амраах, усанд орж чийрэгжүүлэх, биеийг нь сүүлний тосоор сайн тосолж иллэг хийж өгөх нь чухал юм. Хүүхдийн дархлаажуулалтыг цаг тухайд нь хийлгэж байхыг зөвлөе.

ӨДРИЙН СОНИН Давхардаваагийн Гансаруул

image


Сэтгэгдэл

lrxhqmlciuuj [178.158.37.3] 2022-07-19 10:23:47

http://netstate.ru/video-2/index.html

ldyouglnctcd [178.158.22.30] 2022-06-18 12:36:56

http://images.google.co.zw/url?q=http://netstate.ru/

lawfjplcahna [178.158.22.30] 2022-06-18 07:00:58

http://tinyurl.com/2656hzdt

lehjlelbernn [178.158.22.30] 2022-06-17 19:34:10

http://tinyurl.com/2758o2b5

lboilclltecc [178.158.22.30] 2022-06-17 14:28:16

http://tinyurl.com/2aqeumrt

lybzsglyybvh [178.158.1.238] 2022-06-16 08:35:36

http://tinyurl.com/2xka99yd

lqyqwolqqeuu [178.158.34.53] 2022-06-13 16:11:46

Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 22434058 855496 980058266983 455617765226409120 83913189 39169896 44378425492 61552352970760654764 35425724 9559328 770970723214 85223591116518124769

ltjxvhlaycst [178.158.34.53] 2022-06-13 13:08:56

Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 31201792 96366402 694444719599 5903942656134525536 5770697 19427678 149024914519 95521302324569956310 94836213 18046524 180572236537 122098824437198047

lbbtkclttklf [178.158.34.53] 2022-06-13 08:52:57

https://bit.ly/Shkala-tonov 98961847 52982874 93351426596 9346078188047819902 94062735 89268601 348254174443 84039334261231561338 52273469 45257903 93731500154 50268354177678181631

ms-marvelcaang [178.158.51.144] 2022-05-29 14:34:57

Этот <a href="https://bit.ly/FILMFILMFILM">фильм</a> был любимым у Пальчикова и сына.

ms-marveliepwv [178.158.1.69] 2022-05-26 00:40:57

Мисс Марвел (мини–сериал 2022). Ms. Marvel. <a href="http://bit.ly/ms-marvel-1-8-seriya">Смотреть сериал Мисс Марвел онлайн в хорошем качестве совершенно бесплатно</a> Смотреть сериал Мисс Марвел онлайн в хорошем качестве совершенно бесплатно

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:10

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:09

Зочин [202.9.47.15] 2021-03-25 00:28:45

ha ha ha . arai ch dee. ene hun odoo mongoliin urdaa baridag emch uu. iim emcheer emchluuleed yu bodoj uhnee

Зочин [150.129.143.212] 2021-03-24 14:42:14

Ковид хүндэрвэл тоглоом биш шүү! 4-7 хоног дотор л уушиг, элэг хурц хүндэрч зүрх чичирхийлж нойргүй болж, амьсгалж чадахгүй багтраад сульдах гэнэт нүд харанхуйлж унах гэх мэт эмчилгээ авахгүй их тарчилдаг шүү. эдгэсний дараа бараг 2 сар эко хоол (үхэр хонины махтай лавша)идэж гам барихгүй бол дахих гээд бдаг юм билээ. Сэтгэл зүйн хувьд бас их доройтдог би лав гутралд ороод бсан.

Зочин [66.181.161.20] 2021-03-25 07:40:45

тиым шүү

Зочин [64.119.27.216] 2021-03-24 11:17:04

Нэг их цол гуншинтай хэргэм зэрэгтэй, халаадтай энэ нөхөр худлаа хуулан чалчихаас хэтрэхгүй мөхөсхөн нэгэн байна. Ковидыг эмчлэх талаар ямар юм хийчихсэн юм бэ? Баахан сайдын толгой эргүүлж эрээн цаас барьж гүйсэн л юм байна.Ковидыг эмчилсний дараа эрсдэл их гарч байна гэнэ Ямар эрсдэл гарсан юм бэ? Хүн шулая гэхээр айлган сүрдүүлж хувийнхаа эмнэлгийн ашгийг нэмэгдүүлэх юм ярьжээ.Ийм эрдэмтний сүгтэй Монголын анагаах ухаан хөгжих үү? Энэ нөхөр ер нь ямар эмчилгээ монголд нэвтрүүлж зэрэг цол хамгаалсан юм бэ, Зүгээр л нэг цолны гахай байна даа . Хол очиж хуц гэмээр боловсролтой нөхөр байна.

зочин [66.181.185.238] 2021-03-24 08:29:15

Манайд ковидоор ,үхэхээр, олон ,эрхтний ,дутагдал ,гэдэг. ганцхан ,хариулттай. одоо болохоор их хэцүү тусвал ,үхнэ гээд байдаг.

Зочин [195.46.106.44] 2021-03-24 07:45:54

Энэнээс илүү тодорхой юу сонсох вэ. Уламжлалт эмнэлэгт очихоор чинь судсыг чинь бариад оношийг чинь тавиад эмээ бичээд өгнө. Ковидоос үлдсэн урхагыг зөвхөн Монгол эм, эмнэлэг л аварна шүү. Одоо хувийн сувалал амралтын газрууд ковидоор өвдсөн хүмүүсийг сувилах тусгай хөтөлбөр гаргаж улсаас түүнийг нь дэмжиж хүмүүсээ аль аль талаасаа жоохон л дэмжвэл нэг нь эдийн засгийн хувьд нөгөө нь эрүүл мэндийн хувьд босоод ирнэ дээ.

Зочин [66.181.161.106] 2021-03-23 09:36:13

Zail

зочин [202.179.8.166] 2021-03-23 03:45:04

цагаан халаап нөмөрсөн луйварчид зоргоороо чалчих юмаа

Зочин [66.181.164.214] 2021-03-24 03:45:06

эмнэлэг болон эмчээс хол очиж үхээрэй чи. өвдөхөөрөө үзээрийн царайлаад эмнэлэгт очино доо

багш [202.9.40.200] 2021-03-23 15:37:35

зөв бичиж сур ХАЛАД гэж бич

Зочин [112.72.2.138] 2021-03-22 09:12:14

ДЭМБ буянтай байгууллага гээд сууж байгаа ерөнхий мэргэжилтэн чааваас даа харуусмаар юм

zochin [192.82.78.108] 2021-03-22 05:52:09

ene nuhur erunhii baahan um l yarilaa iimerhuu tsaasnii erdemted mongoloor neg bii boljee ene bol gutamshig

Зочин [150.129.142.219] 2021-03-22 05:11:48

Монголчуудыг бүгдийг нь ковидоор өвчлүүлэх бөөн тактик.Үнэн муу хүмүүс юмаа ЭМЯ,ХӨСҮТ-ийнхэн чинь

Зочин [202.126.90.21] 2021-03-22 03:28:46

Хоруу чанар өндөртэй юмаа. Гар хөл амархан хөрөх, сульдаж ядрах, нойр муудах сэтгэл санаа тавгүй болох гээд их л зүйл илэрч бна. Үнэр ерөөсөө сэргэхгүй бна анхаарах л асуудал бна даа.

irgen [64.119.18.80] 2021-03-22 03:09:04

sanaa bol heden tsaas gargaad ogooch l geed baih shig baina, suvilal neeh yum baina

зочин [59.153.86.45] 2021-03-22 02:15:26

Хүнд тодорхой мэдлэг мэдээлэл өгөхгүй юм бол юм сараачихийн хэрэг юу бнаа Аёууж байгаа хариулж байгаа 2 таарч дээ,

Зочин [192.82.87.56] 2021-03-22 01:49:34

Ямар ч тодорхой мэдээлэл алга.


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.