Б.Цэцэгсайхан: Яг одоо ковидын эмчилгээнд шинэ эмийг нэвтрүүлэхээр ажиллаж байна

Aдмин / Эрүүл мэнд

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ, ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Б.ЦЭЦЭГСАЙХАНТАЙ ЯРИЛЦЛАА

-Юуны өмнө шинэ агентлагийн өрхийг нь татаж, үүдийг нь нээх хүндтэй албыг хүлээж авсан таньд баяр хүргэе. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар байгуулагдах урьдал нөхцөл хэзээнээс бүрдсэн гэж та үздэг вэ?

-Баярлалаа. Аливаа улс орны жишгээс харахад үндэсний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг гэдэг утгаараа эмийн бие даасан агентлагтай байдаг. Манайх шиг хүн ам харьцангуй цөөн, хоёр том гүрний дунд оршдог улсын хувьд олон улсын жишгийн дагуу эм, эмнэлгийн хэрэгслийн чанарыг хянах чиг үүрэгтэй агентлагтай байх шаардлагатай гэдгийг УИХ-ын гишүүд ч, Засгийн Газрын удирдлагууд маань ч гэсэн нэгдсэн ойлголттой болж олон хүний хичээл зүтгэлээр хэд хэдэн Засгийн газар дамжиж яригдаж байсан энэ ажил одоо бодитоор хэрэгжиж эхлээд байна.

Зуу гаруй жилийн түүхтэй эм зүйн салбарынхны хувьд олон жилийн турш хүлээсэн, бие даасан чиг үүрэг бүхий хэрэгжүүлэгч агентлаг байгуулагдсанаар салбарын цаашдын хөгжлийн бодлогыг тодорхойлох, эмийн чанар, аюулгүй байдал, хүртээмжийг сайжруулах, хяналт зохицуулалтыг нэг бүтцэд төвлөрүүлэх боломж нээгдэж байгаа юм.

-Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлагийн чиг үүрэг, эрхэм зорилгыг энгийнээр томъёолбол эм зүйн салбарт оруулах хувь нэмэр, иргэдэд үзүүлэх ач холбогдол нь юу юм бол?

-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үйл ажиллагааны гол зорилго нь эмчилгээ, оношилгоонд хэрэглэх чанарын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгслээр хангах, зах зээлд стандартын бус бүтээгдэхүүн нэвтрэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулахад оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл иргэн бүрийг чанарын баталгаатай, аюулгүй, эмчилгээний үр дүнтэй эм, эмнэлгийн хэрэгслээр хангаж, амьдралын чанарыг сайжруулах явдал шүү дээ. Нөгөөтэйгүүр иргэн хаана амьдарч байгаагаас үл хамааран боломжийн үнэтэй эмээр, жигд хүртээмжтэй хангагдах тал дээр анхаарч ажиллах нь бидний зорилтын нэг хэсэг. Эдгээр зорилтын хүрээнд зах зээлийн тандалт, судалгааг тогтмол хийж, лабораторийн чадавхийг сайжруулж, дуураймал, стандартын бус, бүртгэлгүй эмийг эргүүлэн татах, зар сурталчилгааг хянах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зэрэг ажлууд хийгдэх юм.

- Цаг үеийн тулгамдсан сэдвүүдийн нэг, Ковид-19 вирусийн эмчилгээний ерөндөг болох эмийн асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Сүүлийн үед иргэд олон нийтийн санаа зовниж байгаа асуудлуудын нэг яах аргагүй ковидын үеийн эмчилгээн дэх вирусийн эмэн эмчилгээний асуудал мөн. Манай оронд одоогийн мөрдөж буй ковидын үеийн эмчилгээ оношилгооны удирдамжид олон оронд хэрэглэн үр дүнтэй байгаа умифеновир (арбидол), фавипиравир (авиган) болон ремдесевир зэрэг 3 нэр төрлийн эм орсон байдаг. Өвчлөл нэмэгдэхийн хирээр хүмүүс эм нөөцлөх, хил гааль дээр ачаа саатсаны улмаас зах зээл дээр вирусийн эсрэг эмийн нөөцийн хомсдол үүсэх асуудал үүсч байна. Манай агентлагаас вирусийн эсрэг эмийн нөөц бүрдүүлэх ажлыг хариуцан, яаралтай горимоор оруулж ирэх түр зөвшөөрөл олгох асуудлыг “Хүний эмийн зөвлөл”-ийн хурлаар шийдвэрлүүлэх, импортын лицензийг шуурхай олгох, зарим эмийг худалдан авах ажлуудыг гүйцэтгэж байна. Эмийн Агентлагаас ковидын үеийн эмчилгээнд хэрэглэх вирусийн эмийн эмчилгээний зааврыг эмнэл зүйн багийн эмч нартай хамтран боловсруулж Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн.

- Саяхан л гэхэд хөдөө орон нутагт халдвар авсан хоёр иргэн гэрээрээ өөрсдийгөө нууцаар эмчилж байгаа нь ил болж, эмнэлгийн үйлчилгээ авч эхэлсэн. Эмийг эмчийн зааваргүйгээр хэрэглэх тохиолдол ажиглагдаж байна уу?

-Ард иргэдийн зүгээс вирусийн эсрэг арбидол эмийг гэрийн нөхцөлд, хөнгөн тохиолдолд хэрэглэх явдал ажиглагдаж байна. Ер нь вирусийн эсрэг эмүүд нь гаж нөлөө ихтэй, эмчийн заавраар эмчийн хяналтан дор хэрэглэх шаардлагатай эмүүд байдгийг анхаарах учиртай. Тухайлбал, арбидол эмийг жирэмсэн тохиолдолд хэрэглэхийг хориглодог бол, авиган эмийг хөхүүл эхчүүд, 18 наснаас доош хүүхэд эсвэл ойрын хугацаанд жирэмслэх, хүүхэдтэй болохоор төлөвлөж буй хосуудад хэрэглэхийг хориглодог. Манайхан вирусийн эсрэг энэ эм сайн гээд туйлшрах хандлагатай байдаг. Эмийг эмчийн заавраар хэрэглэвэл эм, хэтрүүлбэл хор болдог.

-Ковидын халдвартай зэрэгцэн янз бүрийн мэдээлэл их гарч байна. Мэдээлэл гэхээсээ илүү мэдэмхийрэх хандлага ч бас ажиглагдаад байх шиг. Та үүнтэй санал нийлэх үү?

- Иймэрхүү зүйлс хаа сайгүй л гарч байх шиг байна. Бид судалгаа, мэдлэг дээр суурилсан мэдээлэлд тулгуурлаж үйл ажиллагаагаа явуулдаг. Ковидын эмчилгээнд витамин С, Д болон цайрыг хэрэглэх шаардлагатай гэсэн мэдээллүүд ихээхэн гардаг болсон. Хэдийгээр эдгээр амин дэмүүд нь хүний дархлааг бэхжүүлэх, биеийн ерөнхий байдлыг сайжруулахад чухал нь дамжиггүй боловч Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас ковидын эмчилгээнд зөвлөдөггүй. Олон оронд эдгээрийг ковидын эмчилгээнд хэрэглэсэн боловч бодит үр дүнтэй гэж батлагдаагүй байдаг. Иймд Витамин С, Д болон цайрыг ковидыг эмчилдэг мэтээр буруу зөрүү мэдээллийг ямар нэгэн ашиг олох зорилгоор иргэдэд өгөхгүй байгаасай.

Сүүлийн үед дэлхий дахинаа ковидын эмчилгээнд моноклон эсрэг биетийн эмчилгээ нилээн өргөн хэрэглэдэг болсон. Эдгээр нь лабораторийн нөхцөлд гаргаж авсан, вирусийн эсрэг тэмцэхэд бидний бие махбодийн хариу урвалыг өдөөдөг уургууд юм. Моноклон эсрэг биет нь өмнө нь эмчлэгддэггүй байсан олон өвчний үед, тухайлбал хавдар, аутоиммун өвчний үед өргөн хэрэглэгдэж байгаа. 2019 оны мэдээгээр л гэхэд, дэлхийд хамгийн эрэлттэй 10 эмний 7 нь моноклон эсрэг биетүүд байснаас харахад биотехнологийн хөгжил дэвшлийн ололт амжилт өндөр түвшинд хүрч эмчилгээнд нэвтэрснийг харуулж байна. Өнөөдрийн байдлаар ковидын эмчилгээнд хэрэглэгдэх 70 гаруй моноклон эсрэг биет судлагдаж байгаагаас адалимумаб, LY-CoV555 болон регданвимаб гэх мэт нилээн олон төрлийг Ковид 19-ийн эмчилгээнд хэрэглэж эхэлсэн байна. Бидний зүгээс эдгээр шинэ эмийн талаар анхааралтай судалж байгаа бөгөөд бүртгэлийн асуудлыг бодлогоор дэмжиж, эмчилгээний практикт нэвтрүүлэх тал дээр ажиллах болно.

-Эм ханган нийлүүлэх, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл болон импорт, экспортын лиценз гээд хяналт, зохицуулалтын нэгдсэн систем бүрдэж байна гэж ойлгож байгаа. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй 1500 гаруй эмийн сангийн үйл ажиллагааны стандарт, журмыг хэрхэн зохицуулах вэ?

-Өмнө нь Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гээд олон газар тус тусдаа байсан эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл, эмийн бүртгэл, эм үйлдвэрлэлийн зохистой дадлын батламж, эмийн зар сурталчилгааны зөвшөөрөл, эмийн импорт, экспортын лиценз, эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт, тохируулга зэрэг бүх чиг үүрэг нэг дор төвлөрч, нэгдсэн тогтолцоо бүрдсэн гэж ойлгож болно.

Өнгөрсөн оны байдлаар нийслэлийн 9 дүүрэгт нийт 1251 эмийн сан үйл ажиллагаа явуулж байна гэсэн судалгаа бий. Тухайлбал, БГД-ийн 1-р хороо 9574 оршин суугчтай, нийт 21 эмийн сан тухайн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байхад 22-р хороо 7994 оршин суугчидтай, тэдний дунд ердөө ганцхан эмийн сан бий. Тиймээс тэгш, хүртээмжтэй болгохын тулд эмийн санг хүн амын төвлөрөл болон бусад үзүүлэлттэй холбож цаашид хэрэгжүүлэх бодлогын чиглэлийг боловсруулж, эмийн сангийн үйл ажиллагааны стандартыг шинэчлэх ажлуудыг манай байгууллага зохицуулах болно.

-Аюулгүй, чанарын баталгаатай эмээр ард иргэдийг жигд, хүртээмжтэй хангах нь танай агентлагийн үндсэн бодлогын нэг хэсэг гэж харж байна. Цаашид эмийн үнийн зохицуулалтыг хэрхэн хийх нь оновчтой гэж үзэж байна вэ?

-Иргэд болон эрүүл мэндийн байгууллагыг боломжийн үнэтэй эмээр хангахын тулд зах зээл дэх эмийн үнийг хянах олон зарчмууд байдаг. Ард иргэдээ аливаа өвчин эмгэгийн улмаас эдийн засгийн дарамтанд орох, улмаар ядууралд нэрвэгдэхээс сэргийлэх, нөгөөтэйгүүр эрүүл мэндийн салбарын төсвийг үр ашигтай зарцуулах нь төрийн үүрэг мөн.

Агентлагийн үйл ажиллагааны зорилтын хүрээнд улсын хэмжээнд эмийн нэгдсэн худалдан авалтыг үр дүнтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, зайлшгүй шаардлагатай зарим эм, эмнэлгийн хэрэгслийг шууд үйлдвэрлэгчээс эсвэл олон улсын байгууллагаар дамжуулан хямд үнээр худалдан авч эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үнийн ил тод байдлыг хангах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Энэ бүх үйл ажиллагааны эцсийн үр дүнд эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ буурч, чанар сайжрах учиртай.

-УИХ-ын энэ хаврын чуулганаар Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр болсон. Хуулийн төсөлд тусгасан онцлох заалтууд болон нэмэлт өөрчлөлтүүдийн талаар тодруулахгүй юу?

-УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан хуулийн төслийн дэд ажлын хэсэг Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулинд шинээр оруулах, нэмэлтээр тусгах саналуудыг зүйл, заалт тус бүрээр нэгтгэн боловсруулж, олон нийтээс цахимаар нээлттэй санал авч ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид багтсан учраас өргөн цар хүрээтэй олон талт зохицуулалтыг тусгахаар зорьж байгаа юм.

Хуулийн төсөлд эмийн чанарыг сайжруулах, түүнд тавих дотоодын чанарын хяналтын тогтолцоог бэхжүүлэх, эмийн хангамж, хүртээмжийг дээшлүүлэх, чанар аюулгүй байдлын тандалт судалгаа хийж, зах зээлээс эргүүлэн татах, иргэдийн эм худалдан авах боломжийг өсгөхийн тулд үнийг зохицуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэх эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг эрсдлээр ангилан бүртгэх зэрэг шинэ зохицуулалтуудыг оруулсан. Одоогоор хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байгаа бөгөөд судалгаа, баримтад тулгуурлаж нийгмийн хэрэгцээг тусгасан бодитоор хэрэгжих эрх зүйн зохицуулалтыг тусгахаар ажиллаж байна.

-Манай улсын эм зүйн салбарыг хувийн хэвшлийнхэн авч яваа гэхэд хилсдэхгүй байх. Тэдний эрх ашгийг хамгаалдаг, үзэл бодлоороо нэгддэг төрийн бус байгууллагууд бий. Төрийн бодлогын хэрэгжилтийг хангах үүднээс эдгээр байгууллагуудтай ямар чиглэлээр хамтран ажиллахыг зорьж байна вэ?

-Эмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн гурван төрийн бус байгууллага, мөн лабораторийн, эмнэлгийн тоног төхөөрөмжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан цаашид олон талт хэлбэрээр хамтран ажиллахаар төлөвлөсөн. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал нь тухайн салбарын бодлогын хэрэгжилтийг илүү үр дүнтэй түвшинд хүргэж, төрийн оролцоог оновчтой болгож, үйлчилгээний хүртээмжийг сайжруулдаг ач холбогдолтой.

-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас ойрын үед хэрэгжүүлж буй онцлох ажлуудын талаар дурдвал?

-Бид эмийн чанар, хүртээмж, үнэ, зохистой хэрэглээний талаарх асуумж судалгааг улсын хэмжээнд цахимаар авч байна. Нийт 2000 гаруй хүн хамрагдсанаас 56% нь эмийн сангаас эм авахдаа чанарт нь итгэлтэй байдаг, зах зээл дэх эмийн үнийг 78% нь үнэтэй, 45% нь эмийн сангийн нэр төрөл, нөөц хангалтгүй, 51% нь шаардлагатай эмийг санхүүгийн хүндрэлд оролгүй авч чаддаггүй гэсэн бол эмийн үнийг зохицуулахад төрийн оролцоо шаардлагатай гэж 72% нь үзсэн байна. Мөн түүнчлэн эмийн бүртгэлийн Licemed цахим программыг 2007 оноос хойш ашиглаж байгаа боловч 70% нь Монгол улсад бүртгэлтэй эмийн заавартай программ ашиглан танилцаж байгаагүй гэж хариулсан нь иргэдэд эдгээр мэдээллийг хүргэх шаардлага байгааг харуулж байна.

Мөн тусгайлан сумын эмийн сангийн талаар асуумж судалгаа явуулж үзлээ. 18 аймгийн 303 сумын 1000 гаруй иргэдээс цахимаар судалгаа авахад сумын иргэдийн 30 гаруй хувь нь эмийн сангаас шаардлагатай эмээ авч чаддаггүй, 55% нь зах зээлд худалдаж буй эмийн нөөц хангалтгүй гэж хариулсан бөгөөд цаашид алслагдсан орон нутагт эмийн нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмийн үнийг буулгах шаардлагатай байгаа нь харагдаж байна.

Чанарын шаардлага хангаагүй эмийг зах зээлээс татах, хүн амын эрүүл мэндийг болзошгүй эрсдлээс хамгаалах нь манай агентлагийн хувьд чухал асуудлуудын нэг. Үүний нэг жишээ нь, Словени улсын Сандоз фирмийн Лек Фармацеутикалс үйлдвэрт үйлдвэрлэсэн шээсний замыг халдваргүйжүүлэх бактерийн эсрэг бэлдмэл болох нитроксолин буюу “5-НОК” 50 мг №50 бүрхүүлтэй шахмал эмийн үйлчлэгч бодисын найрлаган дахь 5,7-динитрохинолин-8-ол хольцын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа тул үйлдвэрлэгчээс ирүүлсэн мэдэгдлийн дагуу урт хугацааны болзошгүй эрсдлээс сэргийлэх үүднээс зах зээлээс эргүүлэн татах үйл ажиллагаа яг одоо орон даяар явагдаж байна. Уг үйл ажиллагаатай уялдуулан хүний эмийн зөвлөлийн хурлаас цаашид эмчилгээний удирдамжаас нитроксолин эмийг хасах шийдвэр гаргасан.

Сүүлийн үед цахим эмийн сан гэх мэт шинэ үйлчилгээнүүд гарч байгаа. Түүнийг дагаад хувь хүмүүс зөвшөөрөл аваагүй эмийг сошиал сүлжээгээр нилээдгүй сурталчилж, ард иргэдийг төөрөгдүүлэх явдал гарч байгаа тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар болон Оюуны өмчийн газартай хууль бус зар сурталчилгааны асуудал дээр хамтран ажиллаж байна.

Манай хамт олон сүүлийн хагас жилийн хугацаанд хүлээгдэн хуримтлагдсан тусгай зөвшөөрөл, эмийн бүртгэл, үйлдвэрийн зохистой дадлын гэрчилгээ олголт, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэл, фармакопеин хорооны бүх хурлуудыг өнгөрсөн сарын хугацаанд яаралтайгаар хуралдуулж, асуудлуудыг нэг бүрчлэн шуурхай шийдвэрлэлээ. Бие даасан чиг үүрэгтэй агентлаг байгуулагдсан учраас дээрх ажлуудыг чирэгдэл багатай, шуурхай, ил тод шийдвэрлэх, холбогдох дүрэм, журмыг боловсруулах гэх мэт чамгүй олон ажлуудыг эхний улиралдаа багтаан хийж гүйцэтгээд байна.

Төрийн үйлчилгээ түргэн шуурхай, хуулийн хүрээнд явагдах ёстой гэсэн зарчмыг баримтлан ажиллаж байна даа.


Сэтгэгдэл

jjobhfejjk [27.109.116.171] 2021-06-07 20:02:24

Мэдээ.МН <a href="http://www.g6w8qyie372xoox2bko6983y10r53h59s.org/">ajjobhfejjk</a> jjobhfejjk http://www.g6w8qyie372xoox2bko6983y10r53h59s.org/ [url=http://www.g6w8qyie372xoox2bko6983y10r53h59s.org/]ujjobhfejjk[/url]

xwnicijnbq [36.37.124.100] 2021-06-05 16:33:07

Мэдээ.МН <a href="http://www.gnn118809c2oi33xzg8uc842hgcmp850s.org/">axwnicijnbq</a> xwnicijnbq http://www.gnn118809c2oi33xzg8uc842hgcmp850s.org/ [url=http://www.gnn118809c2oi33xzg8uc842hgcmp850s.org/]uxwnicijnbq[/url]

qydmlmts [187.115.66.73] 2021-06-03 16:30:07

Мэдээ.МН <a href="http://www.gq6w6i3k5hwm6ga1q85u84n12d9a51w6s.org/">aqydmlmts</a> qydmlmts http://www.gq6w6i3k5hwm6ga1q85u84n12d9a51w6s.org/ [url=http://www.gq6w6i3k5hwm6ga1q85u84n12d9a51w6s.org/]uqydmlmts[/url]

eoznxhhxf [223.83.203.67] 2021-05-27 10:08:42

Мэдээ.МН eoznxhhxf http://www.gcat9h080ttg09ws2ou9s1n382l095u0s.org/ [url=http://www.gcat9h080ttg09ws2ou9s1n382l095u0s.org/]ueoznxhhxf[/url] <a href="http://www.gcat9h080ttg09ws2ou9s1n382l095u0s.org/">aeoznxhhxf</a>

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:00:10

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:00:10

иргэн [103.80.210.150] 2021-04-29 17:40:35

1, эмээр далимдуулан ард иргэдийг шулдаг бүхэл бүтэн фракци бүлэг үүссэн. энэ нь УИХ-д хүртэл төлөөлөлтэй байх эрмэлзлэлтэй 2, эрүүл мэндийн салбарын төсөв, эмчийн эмчлэх хүртэл зөвхөн эмийн санчдын эрхшээлд орж эмчилгээ эмийн бизнэсийн харъяанд явагдаг гэхэд хилсдэхгүй. 3, халдвар, хавдар, яаралтай тусламжийн эм хэрэгслэл иргэдийг мөлжлөгийн байдлаар гэр бүлийн амьдрлыг нь сэргэхгүй болтол эдийн засгийн алдагдал доройтолд оруулж бна 4, эмч нар зөвхөн эмийн бизнес эрхлэгчдийн хавсрага боол мэт болсон. зарим нь аялдан дагагч гэлтэй дүр зураг харагдана эцэст хэлэхэд:эрүүл мэндийн байгуулага, эм эрхлэгчид 2 тусдаа яам байгуулахдаа тулж бна, ингэж салгаж боломгүй бна. нэгдмэл байлгахгүй бол монгол хүний генийн санг эм зүйчид алдагдуулан хөсөрдүүлэх цаг энүүхэнд бна

Зочин [64.119.21.217] 2021-04-29 00:17:49

EMCHILJ chadahgui baigaa_______EMCH nar buruutai____________!!!!!!!!!!!

Иргэн [103.229.123.107] 2021-04-29 00:16:25

Дурын үнэ хэлдэг энэ олон аптекуудыг цэгцлээчээ!

Зочин [203.23.49.49] 2021-04-28 15:16:33

вакциныхаа оронд эмээ хэрэглэх хэрэгтэй

Зочин [64.119.21.217] 2021-04-28 14:56:24

BROMHEXINE_____________vitamin-D____________Zink___________!!!!!!!!!!!!!

Зочин [103.212.119.99] 2021-04-28 14:24:48

ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗРААС КОРОНАГ ҮНДСЭЭР НЬ ЭМЧТЛДЭГ ЭМ МОНГОЛД ХАНДИВААР ӨГСӨН ГЭЭД БНА ТЭР ЭМИЙГ ХЭН ЗАХИРАН ЗАРЦУУЛЖ ХААНА ХЭНД ӨГЧ БНА ВЭ?

Зочин [64.119.21.217] 2021-04-28 13:55:33

DEXAMETHASONE______UMIFENOVIR________INTERFERON_ALIFA______HIDROXI_HLOROHIN_____!!!!!!!!!!!!

Зочин [64.119.21.217] 2021-04-28 13:46:58

TRIAZAVIRIN________FAVIPIRAVIRA__________FORTEPREN____________!!!!!!!!!!!!!

Зочин [64.119.21.217] 2021-04-28 13:42:29

APEPLIVIR__________KORONAVIR____________ARBIDOL_____________!!!!!!!!!!!!

Зочин [64.119.21.217] 2021-04-28 13:38:45

REMDESIVIR_________covid-19______iin esreg em/taria__________!!!!!!!!!!!!

Зочин [202.126.89.234] 2021-04-28 13:23:02

Эмийн хууль Үндэсний эмийн бодлогын зангилаа асуудлуудыг барьж авсан байна. Сайхан яриоцлага болжээ. Амжилт ерөөе!

Зочин [192.82.73.239] 2021-04-28 13:22:14

Зөв хүнээ зөв цагт нь зөв газраа томилсон байна... Эрүүл мэндийг хангах хамгийн чухал үндэс нь болох ЭМ хангамжийг зоосны нүхээр харахгүй хүн л удирдах хэрэгтэй... Тэгэхгүй бол ч ... Ж.Г.....

Зочин [64.119.21.217] 2021-04-28 12:36:33

Virus-nii esreg darhlaanii sain em baih yostoi yum bish uu_____???????? yun bakter-iin esreg em yarioa baigaa Teneg ve______??????????

Иргэн [66.181.161.200] 2021-04-28 12:32:24

Эм дэндүү үнэтэй бна. Хямдруулаачээ

д [122.201.22.19] 2021-04-28 12:08:44

манайхан бүтэхгүй улс юмаа оросууд короногийн эсрэг уудаг тараг гаргаж авч бна хужаа нар коронаг ялж бна манйахан одоо л эм гаргах гэж бна гаргаж бна туршиж бна судалж бна гэсээр насыг барах юм д с цайр уугаад бгн үнэн л юм бна шдээ угаасаа дархлаа сул хүмүүс их өртөж бгаа шдээ монголчуудын ихэнх нь хоол тэжээл витамины дутагдалтай буруу хооллолттой эрүүл уушиг элэг бөөртөй хүн алга дандаа өвчтөй цөсний чулуутай тамхи татдаг архи уудаг учраас коронгн үед уушиг буюу амьсгалах агаар соруулах эрхтэн өвчилж бгаа шд доторх эд эрхтэн гэж эрүүл юм бхгүй эрүүл мэнд ариун цэврн боловсрол бхгүй дунд дээд сургууль ажлын газар нь сургалт явуулдгүй хөгшин залуу гэлтгүй маш бохир усанд орж амаа гараа бандаашгаа угаадгүй хажуугр зөрхөд өмднөөс нь цамцнаас нь биенээс нь хир баас үнэртдэг шивэр хулмас амны өмхий гэж хэрэг бхгүй улс

Зочин [64.119.21.217] 2021-04-28 12:42:21

Bair-uudiig am buliinh no toogoor SHURSHUUR-tei barij baival taarna_______!!!!!!!!

Зочин [64.119.21.217] 2021-04-28 12:40:20

chi gantsaaraa UGAALGiin uruoguo ezegneed baihaar busad ni huleej chadahgui ajil surguulidaa yavchihdag yum baigaa biz dee__Teneg ee_____?????

c [66.181.161.78] 2021-04-28 10:58:46

эмийн үнийг буулгана гэж дөвчигнөж байгаад эмгүй эмийн олдоц муутай болох вий дээ. Зүгээр 3-4 нугалсан эмийг бол хянах нь зөв өө.


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.