“Хайрлагдсан дэлхий”сэдэвтэй видео бичлэгийн уралдаанд оролцохыг урьж байна

Aдмин / Эдийн засаг

ХХБанк жил бүрийн 6-р сарын 1-ний өдөр буюу хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан бяцхан харилцагчдаа халамжлан, баярлуулдаг уламжлалтай билээ. ХХБанк НҮБ-ын уур амьсгалын ногоон сангийн үндэстний итгэмжлэгдсэн байгууллага болсонтой холбоотойгоор энэ жилийн хувьд Монголын нийт хүүхэд багачуудынхаа дунд “Хайрлагдсан дэлхий” сэдвийн хүрээнд видео бичлэгийн уралдааныг зарлаж байна.

Таны хүүхдийн өдөр тутмын үйлдэл байгаль эх дэлхийд хэрхэн эергээр нөлөөлж байгааг мөн хэрхэн энгийн үйлдлүүд эерэг нөлөөлөх боломжтойг дүрс бичлэгт буулгахад л хангалттай.

Харин бичлэгээ бүх төрлийн аппликейшн ашиглан дуу, дүрс, эффект оруулах боломж нээлттэй бөгөөд FACEBOOK хаягтаа PUBLIC тохиргоотой оруулан DESCRIPTION хэсэгт хүүхдийнхээ овог нэр, насыг тодорхой бичин ХХБ-ны албан ёсны фейсбүүк хуудсыг mention хийх мөн #Хайрлагдсан_дэлхий HASHTAG-ийн хамт оруулснаар уралдаанд оролцох юм.

Бүтээлүүдийг 2021 оны 06-р сарын 01-ний өдрийн 17:00 цагт хүртэл хүлээн авах бөгөөд 50-с дээш LIKE болон SHARE авсан бичлэгүүдийг 2-р шатны шалгаруулалтад оруулан шүүгчдийн бүрэлдэхүүний шийдвэрээр шагналт байрыг шалгаруулна.



Сэтгэгдэл

Зочин [122.201.31.241] 2021-05-29 12:58:17

amjilt husye huuhduudee


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.