Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

Aдмин / Нүүр

2021 оны 06 дугаар сарын 07-ноос 06 дугаар сары 14-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хугацааны эхээр ихэнх нутгаар сэрүүхэн байх боловч 8-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарч, нутгийн өмнөд хэсгээр хална.

Хур тунадас: 07-нд төвийн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас, 08-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 09-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: 07-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, 08-нд зүүн аймгуудын нутгаар 12-14 метр хүрч шиүүснэ, бусад хугацаанд бороо өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 07-нд ихэнх нутгаар, 08-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.


Сэтгэгдэл

с53 [66.181.161.48] 2021-06-09 15:46:00

бүгд эвтэй байцгаая

c53 [66.181.161.48] 2021-06-09 15:44:57

Сайхан зун. Удахгүй муухай өвчин арилж хэвийн амьдралдаа орох болтугай

Hm [202.126.89.97] 2021-06-08 17:00:51

Хур бороотой сайхан зун болж байна даа. Өөдрөг байцгая даа хөө.

Zochin [202.126.89.32] 2021-06-08 16:38:32

Ev eyiig hicheevel udahgui zuni togsgol, namriin saihan uliral irnee.Onoo ogloo zusland yag ovol bituu tsas...

zochin [202.179.21.242] 2021-06-08 16:13:50

Tur tuvshin baij tumen olon amgalan baina . Ene har budliantai turiin hutguuruudiin gainaas bolj Hurelsuhiig huleej avahgui tenger hangai oodluhgui baih shig baina daa .

зочин [192.82.76.90] 2021-06-08 15:01:08

зуны эхэн сар дуусав.нар буцлаа.зунгүй ,зуншлага үгүй монгол орон болов.дөрвөн улирал алин ч мэдэгдэхээ байсан цөвүүн цаг үе ирлээ дээ.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.