Зэрлэг адууг эргүүлэн нутагшуулсны арван жил

Aдмин / Нүүр

Ковидийн улмаас Тахийн арав дахь удаагийн тээвэрлэлт хойшлогдсон ч Прагийн амьтны хүрээлэнгийн захирал ноён Мирослав Бобекийн анхны тээвэрлэлтийн тэмдэглэлээс Та бүхэнд хүргүүлж байгааг хүлээн авна уу.

2010 оны Микулашийн баярын өмнө би Долный Добржэёв дахь Прага хотын амьтны хүрээлэнгийн маллагааны болон дасан зохицуулах станцад анх удаа очиж үзэхээр бэлтгэл хийж байх үед тэнд цас орж байсан. Прагаас 80 км-ийн зайд байгаа Прагийн Сибирь хэмээн нэртэй газар луу бус Арктикийн тойрог руу явах гэж байгаа юм шиг л бүгд намайг битгий яв гэж ятгаж байлаа. Хамт ажилладаг хүн маань миний машиныг харангаа " Таныг Добржэёв руу явах гэж байна гэж сонслоо” гэхэд нь би яагаад болохгүй гэж инээж байсан юм... “Ноён Карда тэнд трактортой, тиймээс шаардлагатай үед Таныг татаж гаргах болно” гэж тэр хэлсэн.

Үнэхээр миний хүлээж байснаас өөр, хувь тавилантай минь холбоотой аялал байлаа.

Добржэёвт тэр нутгийн манай ажилтан ноён Карда намайг дагуулж Пржевальскийн адууны гүүн сүрэг рүү аваачив. Шинэхэн орсон гүнзгий цас руу толгойгоо бөхийлгөн зогсоцгоож буй, үс ноос нь өтгөн, урт ургасан тахийн гүүнүүдийн үс Прага дахь "Тахьнууд"- ынхаас ялгаатай байгаа нь надад гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Яг л бид хоромхон зуур Өвөр Азийн тал руу очсон юм шиг...

Ноён Карда надад гүү тус бүрийг нэг нэгээр нь танилцуулж эхлэв. Кордула, Виктория, Куийн, Уршула гэх мэтээр... Түүнчлэн тэдгээрийн гарал үүсэл, ааш авирын талаар ярьж өгөөд тэдний заримынх нь хувьд олон жилийн турш Монгол руу тээвэрлүүлэхээр хүлээж байгаа гэж нэмж хэлэв. Дараа нь азарганы сүргүүдийг мөн адилхан танилцуулсан. Долоо, долоон хоногоор, сар сараар Добржэёвт хүлээж буй гүү, азаргаар нь тусгаарлан маллаж байгаа тахинуудыг хэзээ хэрхэн яаж тээвэрлэхийг хэн ч мэдэхгүй байлаа.

Хэрэв би Кордула, Уршула, Ломакс, Непомук болон бусад морьдыг Чехийн Сибирьт шинэхэн орсон цасан дээр байхыг хараагүй бол Швейцар улсаас зохион байгуулсан тээвэрлэлт зогссон болохоор юу ч хийх боломжгүй болсон гэдэгтэй эвлэрэх байсан болов уу. Ажлын албан өрөөндөө бол яах вэ тэгсхийгээд байгаад байх байсан байх. Гэвч би цастай Добржэёвт очсоноосоо хойш Монгол руу тахийг эргүүлэн нутагшуулах тал дээр хүчин чармайлт гаргаж эхэлсэн бөгөөд ядаж тэдний зарим нь хязгааргүй сайхан тал нутагтаа чөлөөтэй харайлгах боломжийг олгох юмсан гэж хүсэж байлаа...

Зургаан сар хоёр долоо хоногийн дараа Пржевальскийн дөрвөн адуу, түүний дотор дээр дурдсан Кордула ч гэсэн Монголын нутаг дэвсгэр дээр аль хэдийн харайлгаж байв. Бид тэдгээрийг цэргийн CASA онгоцоор эх нутаг руу нь хүргэж өгсөн. Энэхүү "Зэрлэг адууг эргүүлэн нутагшуулах” урт цувралын анхны тээвэрлэлтээс хойш 6 сарын 16-ны Лхагва гарагт яг арван жил болох гэж байна.

Эх сурвалж: Чехийн ЭСЯ


Сэтгэгдэл

ЗОЧИН [192.82.73.144] 2021-06-15 10:27:51

МОНГОЛД НУТАГШУУЛЧИХААР ӨӨР ЯМАР АМЬТАД БАЙДАГ БОЛ ? ?

Зочин [202.126.88.149] 2021-06-15 12:06:04

Удахгүй Төвдөөс цасны хүн буюу Алмасыг авчирч Отгонтэнгэр ууланд нутагшуулна гэсэншдээ.

Зочин [43.228.130.188] 2021-06-14 16:05:22

GOOD


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.