Шадар сайд С.Амарсайхан: "Эмнэлгийн ачаалал хэтэрсэн нь үнэн" гэв

Aдмин / Эрүүл мэнд

Коронавируст халдвар КОВИД-19ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэй хэлэлцдэг. Хуралдаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр нар оролцож байна.

Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Шадар сайд С.Амарсайхан хуралдаанд оролцож, дараах мэдээллийг өгөв:

-Дэлхий нийтээрээ цар тахал хэзээ дуусах нь ойлгомжгүй, тодорхойгүй нөхцөлд байна. Иймд цар тахлын тухай хуулийг сунгахаас өөр аргагүй.

Мэргэжлийн байгууллагууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа ч халдвар тархалт буурахгүй байна. Цөөн салбараас бусад нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

46 байгууллагын 186 ажилтан өдөр тутам халдвар хамгааллыг сахиулж байна. санал авах өдөр мэргэжлийн байгууллагууд санал авах байруудыг ариутган ажиллалаа.

Дээрх мэдээллийг өгсний дараа УИХ-ын гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: -Бүтэн хоёр жил та нар дөвчигөнсн. Одоо алдьарамжирсан шалтгаан юу вэ? Миний бодлоор вакцины бодлогоо гарга гэж ҮАБЗ-д анхааруулсан ч гурван тийш харсаар энд тэндээс айлуудын хаясан вакцин хийсэн. Аль нь манай иргэдэд илүү тохирохыг судлаагүй. Вакцинжуулалтаар тэргүүлж байна гэсэн ч одоо өвчлөл гаарлаа. Эмнэлгүүд ачааллаа дийлэхээ болилоо. Иргэд хэт тайвширснаас анхаарал суларсан нь мөн нөлөөлөв. Ерөнхийлөгчийн сонгууль ч нөлөөллөө. УИХ хоёр долоо хоног хуралдаагүй. Гишүүд бүгд орон нутаг руу явж , иргэд хоорондоо контакт үүсгэх нөхцөлийг бүрдүүлсэн. тэгээд Хойд Солонгосын удирдагчийг угтаж байгаа мэт аягласан. Спутник вакцин хэзээ авчрах вэ?

Шадар сайд С.Амарсайхан: -Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болсон нь үнэн. Мөн гэрээр 8000 орчим иргэн тусгаарлагдсан. Тусгаарлах байруудыг сайн бэлдсэнээр эмнэлгийн орноос 1 дахин олон хүн тусгаарлах байруудад эмчлүүлж байна. насанд хүрсэн иргэдээ дархлаажуулах ажлын үр дүнг танилцуулахад 750 мянган иргэн бүрэн тунгаа хийлгэсэн. 16-17 насны хүүхдүүдийг тарьж эхэлсэн гэв.


Сэтгэгдэл

Зочин [207.228.78.190] 2021-06-15 18:23:17

Xudlaa gej xen xelsiin?

Зочин [192.82.69.159] 2021-06-15 16:07:00

Энэ олон шагнал талбай дүүрэн хүмүүс. Зай барьсан ариутгасан нэртэй сонгууль. Мэдлэггүй бодлого үгүй УОК ЭМЯ. Монгол хүнд зохихгүй гэрийн тусгаарлалт. Халдвар тархах нөхцөл бүгд Монголд байна. Ажлын хүндийг эмнэлгийн салбар үүрч байгаа шүү.

Kh [64.119.26.60] 2021-06-15 12:56:20

Эмийн унэ хэтэрлээ, зовлон дээр зоолж байна

Зочин [192.82.68.246] 2021-06-15 10:23:49

Үнэхэээр хэцүү цаг үе бна даа.Амарсайхан гэж хүн зөвхөн авгайгаа л тордохоос биш ардуудын төлөө юу ч хийхгүй бна аа .

Зочин [66.181.161.61] 2021-06-15 08:53:51

zail pizda


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.