Ерөнхийлөгчид зориулах ЦЭРГИЙН ПАРАДАД Зэвсэгт хүчин, төрийн цэргийн бие бүрэлдэхүүн оролцохоор бэлтгэлээ хангаж байна

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх энэ сарын 25-нд морин цагт тангараг өргөнө. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн ёслолын жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжээд байна.

Бид энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас тодруулахад “Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа УИХ болон ард түмэнд хандаж үг хэлнэ. Үүний дараа Д.Сүхбаатарын талбайд цэргийн парад болно. Цэргийн парадад Зэвсэгт хүчин болон төрийн цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүн оролцоно. Парадад оролцох цэргийн албан хаагч нар бэлтгэлдээ гарсан. Үндэсний батлан хамгаалахын их сургуульд бэлтгэл сургуулилалт явагдаж байгаа. Цэргийн парадад оролцох цэргийн албан хаагч нарын тоог хэлэх боломжгүй” гэлээ.

Жагсаал зохион байгуулах төсвийн тухайд албан ёсны мэдээлэл байхгүй бөгөөд Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний жагсаалтыг баталсан Соёлын сайдын тушаалд Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт Цэргийн жагсаал зохион байгуулахад 500 сая төгрөг төсөвлөсөн байна.

МОРЬТ ЦЭРГИЙН ГУРВАН САЛБАР ОРОЛЦУУЛАХААР 3 АЙМГААС МОРЬДЫГ ТАТАЖ БАЙНА

Тэгвэл Зэвсэгт хүчний долоо хоног тутмын Соёмбо сонинд гарсан мэдээллээр Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр төв талбайд болох Цэргийн ёслолын жагсаалд 37 салбарын 3,200 цэргийн алба хаагч оролцоно гэжээ. Тодруулбал энэ жилийн Цэргийн ёслолын жагсаалд

  • Улаанбаатар цэргийн хүрээний Хүндэт харуул,
  • Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн,
  • Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн бөмбөрчид,
  • Зэвсэгт хүчний Жанжин штабаас нэг,
  • ҮБХИС болон Хуурай замын цэргийн командлал, түүний харьяа нэгтгэл, ангиудаас тус бүр дөрөв,
  • Агаарын цэргийн командлал, түүний харьяа ангиудаас хоёр,
  • Тусгай хүчний цэргийн командлал, түүний харьяа нэгтгэл, ангиудаас гурав,
  • Холбоо, мэдээллийн технологийн хэлтсийн харьяа ангиудаас хоёр,
  • Хил хамгаалахын ерөнхий газраас гурав,
  • Дотоодын цэргийн штабаас болон Онцгой байдлын ерөнхий газраас тус бүр хоёр,
  • Төрийн тусгай хамгаалалтын газраас нэг,
  • Цагдаагийн ерөнхий газраас гурав,
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нэг,
  • Дотоод хэргийн их сургуулиас гурав, нийт 32 үндсэн салбар оролцох юм.

Түүнчлэн Ардын хувьсгалын журамт цэргээс хойших цэргийн гурван үеийн төлөөлөл болсон явган салбар гурав, Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн Цэргийн ёслолын жагсаалд оролцсон салбаруудыг тус тус оролцуулах юм.


Сэтгэгдэл

Гуталчин [119.40.102.5] 2021-06-19 07:13:20

Заяа чинь тэр хахараха

Зочин [202.9.40.25] 2021-06-18 02:07:02

Энэ одоо юу болоод бн аа? Сүрт жагсаал гэнэ үү? Хүүрийнсүг гуай чи луйвраар төрийн эрх авчаад яаах гээд бн аа муу хүүр чинь. Тэгээд зогсчоорой. Чамайг 60% нь дэмжээгүй шүү. сех чинь тоон дээр тоглолт хийсэн. Чи хууль ёсны ер биш

Зочин [172.58.139.38] 2021-06-17 16:16:54

Баялагтаа эзэн Хүрэлсүх шүү дэ...мангуу малнууд минь... өшөө ч их юм болнооо

зочин [124.44.184.129] 2021-06-17 14:02:05

ХАЙРАН МӨНГӨ

ЗОЧИН [192.82.73.144] 2021-06-17 12:17:33

ХОХЬ ЧИНЬ ТЭНЭГ МОНГОЛЧУУД. ХОРИН ДОЛООН ОН ХҮРТЭЛ ЯАЖ БАЛАЙРАХЫГ ХАРАХ Л ҮЛДЛЭЭ. ӨӨРСДӨӨ ХАЙРТАЙ ДУРТАЙ ГЭЭД Л ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ЗАЛАА БИЗ ДЭЭ. ОДОО ГОНШИГНООД НЭМЭРГҮЙ.

Зочин [64.119.19.233] 2021-06-17 20:17:32

Биеэ бодоорой...

Иргэн [59.153.113.99] 2021-06-17 12:06:53

Энэ онгироо ард түмнээ хядчихаад ганцаараа үлдэх юийдээ бурхан минь

ikkukk [202.55.188.42] 2021-06-17 10:51:27

байлдаж тоглох дуртай гар яах гээд байна даа

Арайчдээ [59.153.112.239] 2021-06-17 10:48:03

Энэ солиот сонгууль гээд КОРОНАг алдсан. Одоо бас яах гээд байгаа новш вэ. Хойт Солрнгост л КИМд зориулж жагсдаг байх шүү. УИХ ч гэсэн байнгын хороогоороо хэлэлцүүлээд байгаа нь ТӨРМЙН ЭМОрол

Иргэн [64.119.27.227] 2021-06-17 10:10:05

Энийгээ болих хэрэгтэй, 1т бүх дэглэмээ зөрчиж бн нөгөө хорио цээр юу болохыг, 2т хувиа хичээсэн үзэл яасан гэж өөрийгөө өргөмжлүүлэх гээд сүр бадруулаад бгайн, эхлээд хий дараа нь баяраа тэмдэгдэ. Бяруу болоогүй бухын баасаар баав гэгчээр юу ч хийгээгүй бж яасан их цэнгэлд дуртайн

Зочин [202.126.89.24] 2021-06-17 09:45:15

хүүкээ болиочээ ард иргэдээ бодоочээ

Зочин [122.201.24.51] 2021-06-17 09:03:26

Өдөр болгон 10 хүн үхэж байхад ялалтынхаа парад жагсаах гээд байдаг үнэн дүүрцэн хүн юмдаа,магадгүй таныг тангараг өргөж парад жагсааж цэргийн формгүй байж тэнэг юмшиг ёслоод зогсож байхад чинь бас л 10 хүн үхэж байх бизээ. Ийм тэнэг юм байх гэж

Zochin [64.119.16.11] 2021-06-17 08:49:19

Tangarag urgukhduu jagsaal khiikh gd l khul khorikhgyi, yamarch arga khemjee avakhgyi bgaa um bna l daa.

Зочин [202.126.89.33] 2021-06-17 08:37:16

Энэ хүрэл сүх одоо болио чагсаал цуглаан хийхгүй гэж байхад даварсан

k [202.55.191.130] 2021-06-17 08:27:24

Bolioch ee

Иогэн [124.158.68.228] 2021-06-19 01:59:49

Манай хүн ер нь ЭРҮҮЛ Л БАЙГАА ДАА !!?? БИ СҮҮЛИЙН ҮЕД МАШ ИХ ЭРГЭЛЗДЭГ БОЛЛОО !!!!!! ?????

Зочин [124.158.68.228] 2021-06-19 01:56:46

Талбай дээр суулт зарлаад цэргийг оруулахгүй байя !!! цэргийн парадны дараа хэдэн мянгаар халдвар авахыг хэн ч таашгүй...иргэний нийгэмлэгийн олон байгууллага нэг юм бодох цаг боллоо !!!!!


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.