“Токио-2020” олимпод оролцох жүдогийн шигшээ багт хувцас хэрэгслийг нь гардууллаа

Aдмин / Спорт

Токио хотноо 2021.07.23-08.08-ны хооронд зохион байгуулагдах зуны XXXII олимпын наадам эхлэхэд 16 хоног үлдлээ. Олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдад албан ёсны хувцас хэрэгсэл болон оролцогчийн мандат гардуулах үйл ажиллагаа үргэлжилж байна.

Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Аваргууд академи” спорт цогцолборт бэлтгэлээ хангаж буй жүдо бөхийн олимпод оролцох тамирчид, дасгалжуулагч нарт Монголын багийн албан ёсны өмсгөлийг оролцогчийн мандатын хамтаар гардууллаа.

Уг үйл ажиллагаанд БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг, Монголын үндэсний олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал, “Токио олимп” сангийн гүйцэтгэх захирал Ж.Ганзориг нар оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.

“Токио 2020” олимпын наадамд оролцох Монголын тамирчин, дасгалжуулагчид 13 багц хувцас хэрэгсэл гардуулж байгаагийн 8 багц нь Michel Amazonka, 5 багц хувцас нь Японы алдарт Мизүно брэндийнх юм.


Сэтгэгдэл

Иргэн [172.58.100.197] 2021-07-08 18:32:25

Дэвжээ арччихгүй бол ч болжыншт... алчуур биш шүү гэж хэлж өгөөрөй өгөр шаарнуудад !!!!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.