Зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж, дөрвөн хүн нас баржээ

Aдмин / Нүүр

Энэ сарын 16, 17, 18-ны амралтын өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 501 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 271 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 12 хүн гэмтсэн бол орон нутагт нэг хүн гэмтэж, дөрвөн хүн нас барснаас хоёр нь хүүхэд байжээ.

Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон зөрчил нийслэлд л гэхэд 167 илэрсэн бөгөөд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Түүнчлэн цагдаагийн байгууллагаас зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл-2021” нэгдсэн арга хэмжээг “Ирээдүйгээ хамгаалъя” уриатайгаар улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.