Б.Баатархүү: Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг Сангийн яамнаас шүүхэд өгсөн гэдэг нь худал мэдээлэл

Aдмин / Хууль

Сүүлийн өдрүүдэд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа, нэр хүндэд халдсан худал мэдээлэл олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Тодруулбал, нэр бүхий зарим цахим сайт, олон нийтийн сүлжээнд нэр бүхий зарим иргэн “Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нийт 116.2 тэрбум төгрөгийг гаргаж өгөөгүй”, “Сангийн яамнаас банкийг хариуцагчаар татаж шүүхэд хандсан” гэх зэрэг үндэслэлгүй, худал мэдээллийг санаатайгаар, зохион байгуулалттайгаар олон нийтэд тараажээ. Иймд Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас нэр хүндэд удаа дараа халдан, худал мэдээллийг олон нийтэд зохион байгуулалттайгаар түгээж буй нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон иргэдэд хууль бус үйлдлээ зогсоох шаардлага хүргүүлэхийн зэрэгцээ холбогдох хууль хяналтын байгууллагад хандан хуулийн дагуу шалгуулахаар болжээ.

No description available.

No description available.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа. Тэрбээр “Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын мөнгийг буцааж олгохгүй байгаа учраас Сангийн яам шүүхэд хандлаа гэсэн худал мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаад байна. Энэ мэдээллийг шалгаж өгнө үү гэж Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас цагдаагийн байгууллагад хүсэлт ирүүлсэн. Цагдаагийн байгууллага тухайн хүсэлтийг гомдол мэдээллээр хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын мөнгийг буцааж олгохгүй байгаа учраас Сангийн яам шүүхэд хандсан гэдэг нь тогтоогдоогүй. Ийм мэдээллийг ямар эх сурвалжаар, ямар хүмүүс олон нийтэд тараасан бэ гэдгийг эхний ээлжид шалгаж тогтооно. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Сүүлийн үед олон нийтийн сүлжээ, цахим хэрэгслүүдээр санаатай, зохион байгуулалттайгаар худал мэдээлэл түгээх болсон. Иймд иргэд, олон нийтийг худал мэдээлэлд автахгүй байхыг хүсье” гэв.


Сэтгэгдэл

МАН [202.21.125.150] 2021-07-26 01:52:51

НААД БАНК ЧИНЬ ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ БОЛСОН НЬ ҮНЭН ШҮҮ ДЭЭ... НИЙГМИЙН ДААТГАЛЫН МӨНГИЙГ ӨГЧИХӨӨЧ ТЭГВЭЛ ... ХУДЛАА НУУЖ ХУЙВАЛДАЖ БАЙХААР ШАЛГААД ХАРИУЦЛАГА ТООЦООЧ .... ХҮСВЭЛ БОЛДОГ Ш ДЭЭ АНОД ЯАЛАА....

Зочин [202.9.47.58] 2021-07-26 01:22:43

Баатархүү улс төрийн бөмбөг болж гүйцжээ.

Ард [12.41.141.10] 2021-07-25 15:39:51

Маш энгийн. Тус банканд нийгмийн даатгалын мөнгө байршсан уу? Буцааж олгосон уу?.Тодруулах амархан байнаа хүсвэл!

Зочин [66.181.185.169] 2021-07-25 13:35:52

Хэний буруу болж таарах нь уу


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.