Амралтын өдрүүдээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой улсын бүртгэлийн үйлчилгээг авах боломжтой

Долоо хоногийн амралтын өдөр буюу бямба, ням гарагуудад тээврийн хэрэгсэлтэй холбоотой улсын бүртгэлийн үйлчилгээг авах боломжтой.
Тодруулбал,
- бямба гарагт Техникийн зах "Да хүрээ трейд" ХХК-ийн байран дахь салбар, "Хөсөг трейд" ХХК-ийн байран дахь салбар, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв дэх салбар тус бүр гурван салбар 8:30 - 17:30 цаг хүртэл,
- ням гарагт "Хөсөг трейд" ХХК-ийн байран дахь салбар, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв дэх салбар тус бүр хоёр салбар 8:30-17:30 цаг хүртэл ажиллана.
Та бүхэн улсын дугаар шинээр авах, шилжилт хөдөлгөөн хийх, ашиглах боломжгүй гэрчилгээ, улсын дугаарыг нөхөн олгох зэрэг тээврийн хэрэгсэлтэй холбоотой улсын бүртгэлийн үйлчилгээг авах боломжтой гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Сэтгэгдэл