МҮБХ: Дорнод, Хөвсгөл аймагт зохиогдсон бөхийн барилдаанд даваа наймаалцсан тул цол олгохгүй

Aдмин / Спорт

Санамж хүргүүлэх тухай

Монголын Үндэсний Бөхийн Холбоо цар тахлын улмаас спортын уралдаан тэмцээн хоёр жилийн хугацаанд зохиогдохгүй байгаа энэ цаг үед үндэсний бөхөөр хичээллэдэг олон залуусын хөдөлмөр зүтгэлийг дэмжиж, тэдний цол эрэмбийг нэмэгдүүлэхэд анхааран Засгийн Газар, Улсын Онцгой Комисс, Нийслэлийн Онцгой Комисс, бусад олон байгууллагад хандаж ажиллалаа.

Монгол Улсын Засгийн Газар, УОК, НОКомиссоос МҮБХ-ны удаа дараагийн хүсэлтийг хүлээн авч, боломжит бүх нөхцөлөөр дэмжин, зохих шийдвэр журмыг гарган өгч, барилдаан зохиогдож байгаа боловч 2021 оны 08-р сарын 10-ны өдөр Дорнод аймагт, 08-р сарын 11-ний өдөр Хөвсгөл аймагт зохиогдсон бөхийн барилдаанууд дээрх байгууллагуудаас ирүүлсэн шийдвэр, заавар, МҮБХ-ноос гаргасан дүрэм, журмыг зөрчих мөн даваа наймаалцах, бууж өгөх асуудлуудыг илтэд гаргаж, Монгол бөхийг сонирхогч олон иргэдийнхээ урмыг хугалсан таагүй үйл явдал боллоо.

Олон зуунаас уламжлагдан ирсэн үндэсний бөхийг хагарал талцалгүй болгоход МҮБХ хичээн ажиллаж зохих үр дүнд хүрч байгаа энэ цаг үед бөхчүүд өөрсдөө допинг, найраа гэх зүйлээр нэр хүндийг нь асар ихээр унагаж байгаад шударга барилдаж байсан ахмад, дунд, одоо барилдаж байгаа залуу бөхчүүд болон нийт бөх сонирхогчдоос уучлал хүсэн дээрх хоёр аймагт зохиогдсон барилдааны амжилтыг МҮБХ-ноос гарган баталдаг “Аймаг цэргийн цолтны эрэмбэ”-нд оруулахгүйг мэдэгдэж байна.

Иймд Аймгуудын үндэсний бөхийн салбар холбоод үзэгчгүй болох бөхийн барилдааныг цар тахлын үед гаргасан дүрэм журмын дагуу зохион байгуулж, барилдаж байгаа нийт бөхчүүд Монгол бөхийнхөө олон зуунаас дамжин ирсэн ёс жудгийг сайтар сахин, үнэнч шударга барилдаж олон түмний сонирхол, итгэл, хүндлэлийг олох цаг үе гэдгийг сайтар тунгаан бодох шаардлагатай байна. Дээрх дүрэм журам, ёс жудгийг сахиагүй бөхөд Аймгийн бөхийн холбоод хариуцлага тооцох бүрэн эрхтэй бөгөөд үүнийг МҮБХ өөрийн дүрмэнд заасны дагуу албажуулан, тодорхой хугацаагаар бүх төрлийн барилдаанд оролцуулахгүй байх заалтыг хэрэгжүүлэн ажиллана. Түүнчлэн МҮБХ-ноос батлан гаргасан дүрмийг үл хэрэгсэж, бөхийн эрэмбээ хугацаанд нь ирүүлээгүй, эрэмбэ дараа зөрчин оноолт хийсэн, илтэд худал барилдсан бөхчүүд болон барилдааны талбайд ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхөд хариуцлага тооцоогүй зэрэг нь ноцтой алдаа тул МҮБХ-ны дүрэм, журмын дагуу хариуцлага тооцох болно. Мөн барилдааны талбайд ёс зүйгүй үйлдэл гаргасан улсын харцага Д.Анарт холбогдох гомдлыг МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэхээр тогтлоо.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО


Сэтгэгдэл

Нэг иймэрхүү. [202.131.225.53] 2021-08-13 07:11:30

Наадамлах гээд л зүтгээд байсан.

Монгол [202.126.90.140] 2021-08-12 22:51:52

БӨХ ХҮН НЬ ИДЭЭД ҮЛ ЦАДАХ ЗАНТАЙ ТУЛ ТӨРД БҮҮ ОЙРТУУЛ БҮҮ ХҮНДЭЛ .ХЭМЭЭН ХӨХ СУДАРТ ӨГҮҮЛЖЭЭ

Магалжаваа зөв шүү [66.181.161.92] 2021-08-12 14:04:34

Магалжав маш зөв хүн байна лээ, МҮБХ олон улсын жишгээр, бүр Японы Сумогийн холбооны жишгээр улс төртэй хутгалдахгүй, олон нийтийн байгууллага болоорой. Хэнд ямар зиндаа олгох, эрэмблэхээ МҮБХ өөрөө л шийд, үүнд ерөнхийлөгч оролцох ямар ч хэрэггүй

сонирхогч [202.179.21.206] 2021-08-15 07:13:21

МҮБХолбоо хурлаараа батлаж гаргасан журмаараа шийддэг байх нь зөв.Нийтийн баяр цэнгэлд оролцогчдод МУ-ын ерөнхийлөгч цол олгох нь өөрөө асуудал.Их спортын тамирчдад зөвхөн засгийн газар маш их мөнгөөр урамшуулдаг баймаар.

zochin [119.40.98.177] 2021-08-12 05:37:33

Улсын цолтой бөхийг аймгийн наадамд, аймгийн цолтой бөхийг сумын наадамд барилдуулахаа больчих Тэгвэл бусад нь учираа олчихно

Зочин [98.204.176.20] 2021-08-12 13:53:51

Yag unen

Зочин [202.126.89.23] 2021-08-12 05:31:27

Эрүүл наадам хийгээсэй.

Зочин [139.5.216.20] 2021-08-12 04:40:50

Яг өнөөгийн дүр төрх, худлаа ингэж сенсацилж байгаад буцаад өгчихнө дөө. Бөөн шоунууд

Зочин [64.119.17.56] 2021-08-12 04:17:58

Tegnee naaduuliijin uzdeg hun bgui dee odoo eersdiigeel baysag ard tumend herrggui hoguud ulsad nemergui ywdag jorlonguud

tusa [66.181.168.82] 2021-08-12 04:16:39

Монгол бөхийн торгон дэвжээг гутаадаг энэ Хөвсгөлийн мангар бацаанууд хэн вэ. Барилдахаасаа таахалзана гэгчээр зодоон нүдээн хийж, хэрүүл ам хийж, ер нь кинг боксын тэмцээн үзэж байгаа юм шиг боллоо. Цаашдаа ийм байдлыг таслан зогсоож ер нь баридах эрхийг хасаж байх хэрэгтэй. Улсад тэд очвол ёстой гөлөг болцгооно ш дээ. Хөөрхий дөө биенээс цаашгүй малнууд.

zochin [202.70.34.98] 2021-08-12 03:56:35

Harin odoo l sain ajillaj bn sdee zuv shvv MUBH. Ter Sodnomdorj Anar ntr odoo yu vee aiin hereggui l dee edgeer nohduud yag unendee chadah yum yu bnaa hooson holduu tarhinuud

Зочин [211.36.156.10] 2021-08-12 03:54:52

Dandaa ybdag jorlonguud bolovrolgui cda nar hols unersen lalaruud uhsen baas

Зочин [202.70.34.98] 2021-08-12 03:57:19

yag tiim shvvv

Зочин [64.119.27.45] 2021-08-12 03:42:31

Цол, мөнгөний төлөө үхэлдсэн, авилга хуйвалдаанаар дүүрэн энэ балай арга хэмжээгээ болиоч ээ

зочин [66.181.188.142] 2021-08-12 03:37:06

Ийм хүндлэлгүй байгаа бол буруу үйлдэл гаргасан бөхийн барилдах эрхийг нь хасаад өг дандаа л найраа хийж байх юм сумо шиг шудрага болгох хэрэгтэй

Зочин [192.82.91.182] 2021-08-12 04:06:39

Yaag unen.

Зочин [172.58.60.127] 2021-08-12 03:06:01

Mash sain baina ingeed saitar tsegtselj avah tsag bolsoon


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.