Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 6700 м3 хүчин чадалтай Цэвэрлэх байгууламжийн загвар зураг батлагдлаа

Aдмин / Нүүр

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 6700 м3 хүчин чадалтай Цэвэрлэх байгууламжийн загвар зураг батлагдлаа. Тус бохир ус цэвэрлэх байгууламж нь паркт үйл ажиллагаа явуулах арьс шир, ноос, ноолуур, мах, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдээс үүсэх үйлдвэрийн бохир ус болон паркийн бүсэд баригдах орон сууц, үйлчилгээний байгууллагуудын ахуйн бохир усыг цэвэрлэх зориулалттай бие даасан байгууламж юм. Үйлдвэрийн бохир усанд агуулагдах органик болон химийн бохирдуулагч бодисуудыг олон шатлалт технологийн шийдлээр цэвэрлэн, цэвэршүүлсэн усыг Монгол Улсын MNS 4943:2015 стандартын шаардлагад нийцүүлэн байгальд нийлүүлэхээр төлөвлөсөн.

Тус байгууламжийн онцлох технологийн шийдэл нь ахуйн бохир ус, үйлдвэрийн бохир ус болон хром агуулсан бохир усыг тус тусад нь хүлээн авч, гурван бие даасан шугамаар боловсруулан цэвэрлэх системтэй юм. Цэвэрлэгээний технологи нь механик болон химийн урьдчилсан цэвэрлэгээ, 6 үе шатны шинэ технологийн порцесс бүхий биологийн цэвэрлэгээний системтэй, химийн хэрэгцээт хүчилтөрөгч (COD)-ийг бууруулах озонжуулалтын технологи, хэт ягаан туяагаар ариутгах, халдваргүйжүүлэх систем, мөн аваарын нөөц сантайгаар төлөвлөгдсөн орчин үеийн иж бүрэн шийдэлтэй.

Түүнчлэн лаг усгүйжүүлэх байгууламжтай бөгөөд боловсруулалтын дараах лагийн чийгшил 70–80 хувь байхаар тооцоологдсон нь лагийг цаашид тээвэрлэх, боловсруулах ажиллагааг илүү үр ашигтай болгоно.

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бохир ус цэвэрлэх байгууламж нь эхний ээлжид хоногт 6,700 м³ бохир ус цэвэрлэх хүчин чадалтайгаар ашиглалтад орох бөгөөд цаашид 20,000 м³/хоног хүртэл өргөтгөх боломжтой. Төлөвлөлтөөр нийт цэвэрлэх бохир усны 63 хувь нь үйлдвэрийн, 37 хувь нь ахуйн бохир ус байхаар тооцоолсон бөгөөд энэ нь паркийн тогтвортой хөгжил, байгаль орчны хамгаалал, үйлдвэрлэлийн экологийн стандартыг хангахад чухал хувь нэмэр оруулах юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.