“Аврагчийн алдар” цогцолборт хөшөө болгон мөнхөлж, мөнхийн зогсоолд байршууллаа

Aдмин / Нүүр

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний санаачлагаар Дархан хотын түүхт 60 жилийн ой, Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн “Аврагчийн алдар” цогцолборт гал унтраах тусгай зориулалтын ЗИЛ-130 автомашиныг байршуулан мөнхөлж, нээлтийн ажиллагааг зохион байгууллаа.

Тус автомашиныг албанд 30 гаруй жил ашигласан бөгөөд энэ хугацаанд нийт 3870 удаагийн гал түймрийн дуудлагад ажилласан билээ.

Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан оролцсон бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ “Иргэдийн аюулгүй амьдралын төлөө ашиглагдаж, гал, түймэр унтраах үйл ажиллагааны түүх болон мөнхөрсөн энэхүү автомашиныг аймгийнхаа 60 жилийн ойг угтан цэцэрлэгт хүрээлэнд байршуулж, хүүхэд залууст сонирхон үзэх боломжийг олгож, цаашид энэ албанд ажиллах, энэ албаар бахархах сэдлийг өгч бүтээн байгуулалтын ажилд идэвхи санаачлагатай оролцож байгаа танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье” хэмээн онцолсон юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Монгол [46.114.150.213] 2021-08-26 11:53:12

Хэнд хэрэгтэй юм бол чааваас гэж. Хэн үзэх юм бэ? Тэр төмрийн үйллвэртээ тушаагаач

Зочин [202.55.188.41] 2021-08-26 15:51:56

Heleh vgee bolj hutsaa

Зочин [202.55.188.41] 2021-08-26 15:50:51

Chi bitgi huts naad mashin chin ynzin bain

Зочин [139.5.217.132] 2021-08-26 05:40:04

Эрхүү, Улаан--Үд хотод суурь дээр гаргаад тавьсан байдаг. Морины хөшөөнүүдээс дээр юм биш үү. Хадгалагдах л хэцүү. Бороо шороо, цас, зэврэлт

ЗОЧИН [122.201.21.150] 2021-08-26 04:12:00

ДАРХАНЫХАН ТЭНЭГ ЮМ БАЙХ ДАА. ХОТЫН ТӨВИЙН САЙХАН ТАЛБАЙДАА ИЙМ ТӨМРИЙН СЭГ ТАВИАД. НААД МАШИНАА ЗААВАЛ ХӨШӨӨ БОЛГОХ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛ ОНЦГОЙ БАЙДЛЫН ХАШААНДАА Л ТАВИНА БИЗ. ДАРГА НАРЫНХ НЬ ТАРХИ САМРЫН ЧИНЭЭ ЮМ ДАА.

Зочин [202.55.191.194] 2021-08-26 03:14:14

юу ч хийж бүтээдэггүй улс нэг юмуу зил машин цементэн дээр тавихдаа хүртэл тууз хайчилдаг онигоотой гутамшиг


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.