Шинэ оюутнуудад зориулж “Улаанбаатарт тавтай морил” гарын авлага түгээнэ

Aдмин / Нүүр

Улаанбаатар хотод байрлалтай их, дээд сургуулиудын танхимын хичээл өнөөдрөөс эхэлж байна. Нийслэл хотод жил бүр 70-80 мянган оюутан сурагчид хөдөө орон нутгаас ирж, МСҮТ, их, дээд сургуульд суралцдаг. Тэдний хувьд хотод дасан зохицох, зорьсон газраа саадгүй зорчихоос эхлээд багагүй бэрхшээл учирдаг.

Тиймээс НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс шинэ оюутнуудад зориулсан “Улаанбаатарт тавтай морил” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр оюутнуудад зориулсан гарын авлага тарааж, танилцуулга мэдээлэл хийхийн дээр хотын зарим удирдлага оюутнуудтай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсох юм. Гарын авлагад Улаанбаатар хотын иргэний мэдэж байх анхан шатны мэдээллүүдийг багтаасан бөгөөд нийтийн эзэмшлийн эд зүйлс, ногоон байгууламжийг хэрхэн хамгаалах, хотын иргэний соёл, дадлын талаар дурдсан байна. Мөн автобусны чиглэл, цагийн ажил, онцгой байдал, цагдаа, галын дуудлага, түргэн тусламжийн болон номын сангуудын утасны жагсаалтыг ч багтаажээ.

Хотын соёл аяны хүрээнд зохион байгуулж буй танилцуулга мэдээлэл өнөөдөр 12:30-14:30 цагт зарим их, дээд сургууль, номын сан, оюутны дотуур байр, соёл мэдээллийн байгууллагуудын ойр орчимд өрнөх юм.


Сэтгэгдэл

иргэн [122.201.24.8] 2021-09-13 05:49:46

Сайн хэрэг. Гэхдээ Оюутанууд татсан тамхины иш шүлсээ хянаж сураач!!!!!!!!!ам дандаа үмхий үгээр дүүрсэн байна.!!!!!!!!!!!

ЗӨВӨӨ [103.212.119.61] 2021-09-13 04:46:21

САЙН БАЙНА. ГЭХДЭЭ ИХ СУРГУУЛИУДЫН ХИЧЭЭЛИЙГ 10 САРЫН 01-С ЭХЛЭХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ. ДЕЛТА ВИРУСЫН ХАЛДВАР МАШ ИХСЭЖ РИК ҮЕДЭЭ БАЙХАД ОЮУТНУУДЫГ ЦУГЛУУЛЖ БАЙГАА НЬ БУРУУ. ХАЛДВАРЫН ТОО ЭНЭ САРД ХАМГИЙН ӨНДӨР БОЛНО ГЭЖ ТООЦООЛСОН БСАН ШДЭЭ, ИРЭХ САРЫН 1-С ЭХЛҮҮЛСЭН БОЛ ОК БАЙСАН ЮМ ДАА....


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.