БНАСАУ шинэ пуужин туршсан талаарх мэдээнд тайлбар өгчээ

Aдмин / Гадаад мэдээ

ВАШИНГТОН. /TASS/. БНАСАУ пуужингийн шинэ туршилт явуулсан тухай мэдээг АНУ-ын эрх баригчид мэдэж байгаа бөгөөд нөхцөл байдлыг үргэлжлүүлэн ажиглаж байна гэж тус улсын Зэвсэгт хүчний Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалаас ням гаргийн орой гаргасан мэдэгдэлд дурджээ.

“БНАСАУ далавчит пуужин харвасан тухай мэдээг бид мэдэж байгаа. Бид нөхцөл байдлыг ажиглаж байгаа бөгөөд холбоотнууд, түншүүдтэйгээ нягт зөвлөлдөж байна” гэж мэдэгдэлд дурдсан байна. Пьёняны энэхүү үйлдэл нь БНАСАУ "цэргийн хөтөлбөрөө хөгжүүлсэн хэвээр байгааг", “мөн тус улс хөрш орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгт аюул учируулж байгааг харуулж байна" гэж Америкийн тал үзэж байгаа аж.

Энэтхэг-Номхон далайн цэргийн командлал мөн АНУ БНСУ, Японыг хамгаалах үүрэг хүлээсэн бөгөөд энэ үүргээ тууштай биелүүлнэ гэдгийг мэдэгдэлдээ дурдсан байна.

Есдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд БНАСАУ алсын тусгалтай шинэ далавчит пуужин туршсан тухай Солонгосын цахилгааны мэдээний төв агентлаг өнөөдөр мэдээлсэн билээ. Тус агентлагийн мэдээлснээр, пуужин 1500 км-ийн зайд буй байд оновчтой туссан байна. "Шинэ пуужингийн техникийн шинж чанар нь төслийн шаардлагыг хангаж байгаа бол үр дүнтэй, практикт хэрэглэх боломжтой болохыг туршилт батлан харууллаа" гэж Умард Солонгосын агентлаг онцолжээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.