Шадар сайд С.Амарсайхан: Газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Aдмин / Орон нутаг

Энэ жил Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 209 мянган га талбайд 337 аж ахуйн нэгж, 2450 иргэн үр тариа, малын тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо тариалснаас өнөөдрийн байдлаар 1025тн улаанбуудай, 190 тн ногоон тэжээл, 8217 тн хүнсний ногоо хураан авчээ.
Цар тахал болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан намрын ажил ялимгүй хойшилсон ч ойрын өдрүүдэд тэнгэр хангай нааштай байх учраас тариаланчид энэ үеийг ашиглан ургацаа хурааж, өвөлжилтийн бэлтгэлээ хангахаар эрчимтэй ажиллаж буйг орон нутгийнхан хэлж байна.
Мөн энэ үеэр Зүүнбүрэн-Шаамар-Түшиг сумыг холбосон 128 км автозамын ажил хайрга дайрганы нөөцгүйгээс болж удаашралтай байгааг биечлэн шалгаж, Засгийн газрын зүгээс шаардлагатай зохицуулалтыг хийхээр холбогдох яамдаас Ажлын хэсэг томилж газар дээр нь ажиллуулахаар боллоо. Сэлэнгэ аймгаас тариа буудай тээвэрлэдэг гол автозамыг шинэчлэх нь нутгийн ард иргэдийн олон жил хүсэн хүлээсэн ажил юм.


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.184] 2021-09-14 12:43:15

Энэ самараа мамраа ах онцгойгийн дарга хэвээрээ юү? Огцорцым байх даа. 1000 хүрээд үхээд байхад энд юугаа хийгээд тэнэж явнаа айнннн


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.