Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалт эхэллээ

Aдмин / Нүүр

Сургуулийн жил бүрийн эхэнд уламжлал болгон зохион байгуулдаг Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний Заах аргын цугларалт 9 дүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд явагдаж байна.

Заах аргын цугларалтад оролцох бүрэлдэхүүн энэ сарын 15-16-ны өдрүүдэд Цэргийн төв эмнэлэгт шинжилгээ өгч, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамрагдлаа.

Мөн цугларалтад хамрагдагсад Батлан хамгаалахын сайдын тушаалын дагуу Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын дунд явуулж байгаа түвшин тогтоох үзлэгийн хүрээнд Биеийн жингийн зохистой харьцааны үзлэг болон бие бялдрын түвшин тогтоох шалгалтад 16-ны өдөр амжилттай хамрагдсан юм.

Энэ удаагийн заах аргын цугларалтыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд хатуу сахиулсан нөхцөлд зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна.

Цугларалтыг "Цэргийн сургалт бэлтгэлийн орчны шинэчлэл ба дэвшилтэт технологи" сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний удирдах албан тушаалтнууд энэхүү сэдвийн хүрээнд олон чухал асуудлыг хөндөж хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Зэвсэгт хүчний Жанжин штаб


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.