Дайчин нөхөрлөлөө бататгасан 1600 алба хаагч хамтарсан хээрийн сургуульд оролцож байна

Aдмин / Нүүр

Монгол Улс, ОХУ-ын хамтарсан ”Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн нээлтийн ажиллагаа Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн Сургалтын төвийн районд зохион байгуулагдлаа.

Нээлтийн ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, Дорнодын цэргийн тойргийн командлагчийн орлогч, дэслэгч генерал М.Я.Носулев, Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Б.Амгаланбаатар, бусад албаны хүмүүс оролцсон юм.

Энэ сарын 22-ны өдрөөс ирэх сарын 5-ны өдөр хүртэл үргэлжлэх “Сэлэнгэ-2021” сургууль нь “Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд бэлтгэх, зохион байгуулж явуулах” сэдвээр явагдах юм. Тус сургуульд Монгол-Оросын хамтарсан 1600 гаруй цэргийн алба хаагч оролцож байгаа бөгөөд Монголын талаас сургуулийн удирдагчаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, ОХУ-ын талаас Дорнодын цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал И.Б.Тимофеев нар үүрэг гүйцэтгэж байна.

Сонирхуулахад 2008 оноос “Дархан”, 2010 оноос “Сэлэнгэ” нэрээр зохион байгуулагдах болсон тус сургууль нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад хоёр улсын Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх, цэрэг техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, цэргийн алба хаагчид харилцан туршлага солилцох боломжийг нэмэгдүүлдгээрээ тус сургууль чухал ач холбогдолтойд тооцогддог. Түүнчлэн энэ удаагийн сургуульд Армийн нисэх баг 100 гаруй нисэх багийн бүрэлдэхүүн, МИ-24 загварын 8 нэгж нисдэг тэрэг оролцож байгаа бөгөөд тэд Сэлэнгэ сургуульд нисэх бүрэлдэхүүний үндсэн үүрэг нь Хуурай замын цэргийн бүлэглэлд агаарын дэмжлэг үзүүлж, удирдлагаас өгсөн байлдааны даалгаврыг богино хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй оролцож байна. Мөн Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудаас хүч нэмэгдүүлсэн мотобуудлагын батальон оролцож байгаа юм.

Батлан хамгаалах яам


Сэтгэгдэл

Dorj [66.181.161.16] 2021-09-23 21:56:55

Manai airam jaakhan medremjtei baina aa naad khvmvvs chin ar gertei vr khvvkhedtei uls ar gerin ingej enkh tsagt uidsan khvmvvsin zugaa gargaj eresdeld oruulakh khereg baina uu esvel kherin belteld chin dandaa taigan uls yvsan ym uu

зочин [202.179.26.119] 2021-09-23 16:01:03

Хамтарсан сургуулиалтыг ЗХ-ний СНТ-ийн байрлалд явуулсан нь дээр байсан санагдах юм.

Зочин [64.119.23.124] 2021-09-23 13:07:14

Оросууд шатахууны цестернээ чирж ирсэн байгаа. Манай ЗХ д нөөцбайдаг байгаа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.