Сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын үс авах ёслол 2024 онд болно

Aдмин / Спорт

Сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлж буйгаа зарлаж, Магаки хэмээх нэрийг өвлөн авсан билээ. Хэдийгээр зодог тайлсан ч түүний данпацү-шики буюу үс авах ёслол цар тахлын улмаас гурван жилийн дараа болно гэж Японы хэвлэлүүд мэдээлж байна. Учир нь одоогоор энэ ёслолоо хүлээж буй дээд зиндаанд барилдаж байсан Хакүхотой нийлээд 13 бөх байгаа гэнэ.

Цар тахлын улмаас үзэгчид, зочид цэнгэлдэхэд нэвтэрч, арга хэмжээнд оролцох боломжгүй байна.

Сэкивакэ асан Точиозан 2020 оны долдугаар сард зодог тайлж, өнгөрөгч тавдугаар сард үс авах ёслолоо хийх байсан ч Covid-19-ийн улмаас хойшилж, ирэх оны тавдугаар сарын 29-нд хийхээр тов гарчээ. Мөн сэкивакэ асан Аминишики 2019 онд их спортоосоо албан ёсоор хөндийрсөн ч өдийг хүртэл ёслолоо хийж чадалгүй хүлээлтийн байдалтай байна. Эдгээрээс гадна ёкозүна Какүрюү М.Ананд, озэки асан Котошогикү, Гоэидо, сэкивакэ асан Тоёоношима нарын ёслолын тов ч тодорхойгүй байна.

Өнгөрөгч аравдугаар сарын 2-ны өдөр сэкивакэ асан Котоюүкигийн үс авах ёслол Рёогокү Кокүгикан ордонд тун нам жим, үзэгчгүй зөвхөн ойр дотны хүмүүс, найз нөхөд, гэр бүлийнхэн гээд 250 хүний бүрэлдэхүүнтэй болж өнгөрлөө. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард зодог тайлсан юм.

Үс авах ёслолоо хийж буй зарим бөхчүүдийн хувьд үүгээрээ далимдуулан мөнгө олдог гэнэ. Бөхчүүдийн зарим нь өртэй байдаг учир Кокүгикан ордонг дүүртэл нь буюу 10 мянган үзэгч цуглуулж, тасалбар борлуулж их хэмжээний мөнгө олдог аж. Сэкивакэ асан Точиозаны данпацү-шики ёслолын тасалбарын үнэ суудал, багцаасаа хамаараад 4000-30 мянган иений хооронд байна.

Одоогоор 13 бөх данпацү-шики ёслолоо хийхээр хүлээж байгаа бөгөөд Хакүхо жагсаалтын 13 дугаарт бичигдэж байна. Жилд зургаан хүний ёслол болно гэж тооцолвол Хакүхо 2024 оны хавар үс авах ёслолоо хийх гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: NEWS.YAHOO.CO.JP, NEWS.GOO.NE.JP


Сэтгэгдэл

Tseren [103.140.11.133] 2021-10-13 13:20:52

Yun tvrvvnd bayar hvrgie.Minii hvv chin heden nas hvreed vsee awch baigaa bilee.

ЛАМ [202.5.199.255] 2021-10-13 06:09:53

Календарь харсан уу, өдөр судар нь яажаам болоо ккккккккк

ta nar zvgeer bolij uz [66.181.183.223] 2021-10-12 08:21:58

ene comment bichigchid ta nar iim l humuus, iim l humuusees burdsen niigem bii bolson uchraas gadagshaa yawah shaltgaan bolson gej bodoh heregtei. Hogiin hogiin shaltgaan heleed irgenshlee solison har myangan Mongol durwegchid bgaa shd ted nartaa helj chadahgvi baij archaagvi yumnuud.

Зочин [103.26.193.223] 2021-10-11 13:15:42

Neg muu samurai usee awnuu bn uu xend xamaa bn irgenshlee solison xumuusiin araas bitgii sharguutsald

ЗОЧИН [192.82.78.20] 2021-10-11 10:50:52

АУГАА АВАРГЫН ХҮҮ АУГАА АВАРГА ДҮҮД БАЯР ХҮРГЭЕ.

зочин [103.229.120.103] 2021-10-11 08:33:25

Тэнд тэгж оочирлож, сар жилээр хүлээж байхаар энд ирээд үсээ засуулчихаа, үсчингүүд чөлөөтэй ажиллаж, оочир дугаар ч алга байна, кк ёс жаяг, хуучирсан уламжлал хэтрээд, туйлшраад ирэхээрээ гай болдгийн сонгодог жишээ: хувь хүн өөрөө мэдээд үсээ засуулчих ч эрхгүй, эмгэнэлтэй

Ухнаа [202.126.93.243] 2021-10-11 04:23:01

Харалган Монголчууд сайн яваа нэгнээ хараагаастай, ийм байж та муу хулгайчуул хэцээч өөдлөхгүй

Зочин [66.181.183.223] 2021-10-12 08:23:36

guie harin tiin, medehgvi yum baihgvi, oroltsohgvi yum baihgvi neg l ih zaasan surgasan medemhiirsen onoldson tseejee deldsen medreluud baih yum ene humuus.

zochin [150.129.143.169] 2021-10-11 17:09:24

oodtei ongotei yvaa negnee doosh ni hiij hool olj iddeg ni mongol hvmvvsiin torolhiin zan aash l yum da ene hvn hezee vsee haana yaaj henteigee avna ta nart ymr ch hamaagv ta narin vsiig zasah gj bgaa bish ta nariin mongoor yslol hiih gj bgaa bish jaahan uhamsartai baival yasiin mongolchuuda

Зочин [66.181.161.120] 2021-10-11 02:08:41

Хөөрхөс үсээ авахуулаасай даа - бас ахархан хугацаанд ч гэсэн толгой нь амраг ...

zugeer suuhaas temee hariul gej [66.181.184.151] 2021-10-11 01:38:48

24 on hurtel gantc 2 turuu tonshood yavj baival yasan yum be?

Зочин [66.181.161.104] 2021-10-11 01:31:13

Япон бөх болоо биздээ хэнд хамаа байна.

Зочин [148.60.92.227] 2021-10-13 13:03:09

sine Mongol hynd dyrgyi hyrch bna suu!!!!neg negniihee baharhaliig demjdeggyi hymyysiig YHER geh yum uuHEN geh be?............

Зочин [202.9.46.89] 2021-10-11 01:25:58

Хэнд хамаа байна.

Зочин [148.60.92.227] 2021-10-13 13:04:32

cham sig zylbasagad hamaagyi baij medne!!!chaana ni olon hynd hamaatai abraga syy!!!chi bol chigchii hyryynii chilee ch gargahgyi ee!!!

Уншигч [66.181.161.94] 2021-10-12 03:40:01

Япон нөхөр үсээ хусуулна уу авахуулна бидэнд ямар хамаа байна. Тэр япончууддаа л хэл

Зочин [66.181.189.127] 2021-10-11 04:45:24

атаархуу гар вэ


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.