Автотээврийн мэргэшсэн инженер Ж.Энхбат: Чойрын тээврийг нээх ёстой

Aдмин / Улстөр

Монгол Улсын зүг бүхэнд тээвэрлэлт явж байх ёстой хамгийн гол нь Хууль, дүрэм журмын хүрээнд Байгаль орчинд халгүйгээр АТҮТ, ТЗХТ хяналтаа тавиад л ажиллах ёстой...

"Хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний замын тээврийн салбар дахь "маапаан"-тай асуудлууд хөвөрсөөр... Хариуцлага тооцох тогтолцоо манай улсад байна уу. Түүний эхнэр хүүхэд Л.Халтартай нэг салбарт байгаа нь эзэмшдэг компаниудаас нь улсын бүртгэлийн мэдээллээс харахад тодорхой байдаг. Энэ том эрх ашгийг харсан ч хараагүй мэт суух Засгийн газар Монголд л байна. Япон, Солонгос шиг хариуцлагатай улс байсан бол Л.Халтар гэдэг хүн аль хэзээний бөхөлзөөд уучлал гуйгаад буусан байгаа. Хэвлэлээр гарсан мафийн ургийн модыг дахин нэг сануулбал.

Засгийн эрхийг барьж буй нам сүүлийн гурван жилд Дарханы замыг ТАМЫН ЗАМ болгов. Үүний хамгийн гол буруутан нь Зам тээврийн хөгжлийн яамны сайд, удирдлагууд. Бүүр тус замд ажиллаж байсан ХЯТАДЫН компаниас “АВЛИГА АВСАН” жишээ ч бий. Муу дээрээ муу, муухай дээрээ улцан гэгчээр угаас АВЛИГА, ХЭЭЛ ХАХУУЛЬ, АЛЛАГА, АРХИДАЛТ шүглэсэн тус яаманд лам бөө залаад ч ариусахаасаа өнгөрсөн гэхэд хилсдэхгүй.

Дайны хажуугаар дажин гэгчээр салбарын сайд нь ч бас зүгээр байхгүй халтуурын ажил хийж, гэр бүлийнхээ бизнесийг өөд татдаг бололтой. Эрхэм сайд Л.Халтар саяхан тамын тогооны үлгэр болоод удаж буй өнөөх алдарт ДАРХАНЫ ЗАМ дээр баахан сэтгүүлчдээр бүчүүлчихээд. Л.Халтар гэдэг хүний хүүхэд Замын-Үүдтэй холбоотой ямар нэгэн тээвэр зуучын компани байхгүй. Хэрэв тийм зүйл байвал би огцорно. Хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн. Миний хүү сүүлийн гурван жил эмчилгээтэй байгаа. Үнэхээр харамсалтай байна. Би амьдралдаа шударга байхыг боддог. Сүүлдээ миний эхнэрээр оролдоод эхэлсэн. Миний эхнэр УБТЗ-д 27 жил болж байгаа. Тээвэр зохион байгуулалтын албанд төлөвлөлтийн инженер хийдэг. Гэтэл вагон зохицуулдаг гэсэн. Тийм зүйл байхгүй” гээд нэлээд сүржин мэдэгдэл хийж байв.

Гэтэл үнэн ачир дээрээ түүний эхнэр Ц.Ганзул, хүү Х.Нямдорж нар нь нэлээд олон компанитай нэр холбоотой болж таарлаа.

Баримт НЭГ: Зам тээврийн сайд Л.Халтартай гэр бүл, үр хүүхдээс нь ч илүү дотно нэг эрхэм бол түүний бизнесийн хамтрагч Ишбэлийн Шатархүү гэгч эрхэм. Л.Халтар сайдтай хамтран “Монгол чихэр корпораци” ХХК-ийг эзэмшдэг бол эхнэртэй нь хамтарч “Ти эф ти трейд” ХХК-ийн хувь эзэмшдэг. “Илинкс Экспресс” гэх тээвэр зуучийн компанийн захирал. Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны тэргүүлэгч гишүүн.

Баримт ХОЁР: Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын эхнэр Цэнд-Аюушийн Ганзул Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар Төмөрзам” нийгэмлэгт Тээвэр зохион байгуулалтын албанд инженерээр ажилладаг. Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ай ти би” компанийг хүү Х.Нямдоржтойгоо хамт 2010 онд, ижилхэн чиглэл бүхий “Ти Эф Ти Трейд” ХХК-ийг 2010 онд байгуулсан байна. Л.Халтар сайдын хөрөнгө орлогын мэдүүлэгт 2019 он хүртэл бичигдэж байгаад 2020 онд хасагдсан байна.

Баримт ГУРАВ: Зам тээврийн сайдын хүү Халтарын Нямдорж нь Ишбэлийн Шатархүү гэгчтэй нийлэн “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо" гэх нэртэй төрийн бус байгууллагыг 2014 онд байгуулсан байна. “Бизнесийн Оргил” хадгаламж зээлийн хоршоог 19 хүний хамт байгуулсан.

Эндээс замын салбарыг толгойлж буй Л.Халтар сайд гэр бүл, найз нөхөдтэйгөө нийлэн АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛ үүсгэн ажиллаж байгаа нь илт. Тодруулбал Авлигатай тэмцэх газраас “Төрийн албан хаагч ашиг сонирхолын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл байдалд хүрсэн” гэх агуулга бүхий албан бичгийг Л.Халтарын нэр дээр гаргаж байжээ.

Тэгэхээр замын салбар дахь “ТЭЭВЭР ЗУУЧИЙН МАФИ” байгуулан энд тэндэхийн ачаа барааг зохицуулан, өөрийн хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан ашиг олж, ард олныг хохироодог байж болзошгүй юм. Гэтэл иргэд Таньжэнь боомт, Замын-Үүд боомтоос ачаагаа татаж чадахгүй өнөөг хүртэл гацсаар байгаа. Замын-Үүдийн боомтоор Монгол Улсын нийт импортын 80 хувь дамждаг. Гэвч Монголд халдварын тоо буурч байгаа ч нас баралт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Хятадын талаас Эрээний хилийн боомтын хяналтаа чангаруулж, гуравдугаар сарын сүүлчээр хилээ 15 хоног хаасан. Үүний улмаас Монголын экспорт гацаанд орж, хилийн боомтоор нэвтрэхээр 800 гаруй ачааны автомашины бөөгнөрөл өмнө үүссэн юм. Энгийн иргэд урд хөршид бөөгнөрсөн ачаагаа авч чадахгүй байгаа, харин Замын-Үүдэд орж ирсэн ачааг зөвхөн Зам тээврийн сайдын хамаарал бүхий компаниар дамжуулан зөөж байгаа нь ашиг сонирхолын зөрчил мөн юм.


Сэтгэгдэл

Төмөр замчин [202.126.89.131] 2021-10-13 02:21:45

Явж үз. Одоо болноо

ЗОЧИН [66.181.189.175] 2021-10-12 13:19:20

ЭНЭ ХҮН АНХ РАШТАЙ НИЙЛЖ ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭР ЗУУЧ БАЙГУУЛЖ. ЗОХИХ ХУВИЙГ ЭЗЭМШИЖ, ОВОО МӨНГӨ ХУРИМТЛУУЛСАН, ОДОО Ч ХЭД ХЭДЭН ТЭЭВЭР ТӨМӨР ЗАМЫН ЗУУЧНЫ ХУВЬ ЭЗЭМШИЖ, ТҮҮГЭЭРЭЭ ЭКСПОРТ, ИМПОРТЫН АЧААГ ЗУУЧЛАН ЗӨӨЖ БУЙ АЖ, ТҮҮНЭЭС ГАДНА ХИЛИЙН БООМТЫН, ЧОЙРЫН НҮҮРС ТЭЭВРИЙН ГОЛ СУДСЫГ БАРЬЖ БУЙ АЖ,ТЭЭРИЙН САЛБАРТ ХУВИЙН БИЗНЕСЭЭ ГҮН СУУЛГАСАН САЙД БАЙЖ БОЛОХ УУ, СОЁЛТОЙ ОРОНД БОЛ УУЧЛАЛТ ГУЙГААД ҮГ ДУУГУЙ ОГЦОРЧ ЗАЙЛАХ ЁСТОЙ ЮМ БИШҮҮ.

Зочин [64.119.21.146] 2021-10-12 12:49:06

Халтар сайд ажлаа сайн хийж байгаа.та нар саранд очиж хуц.Цо.Дэ. Га.нар минь.хөлсний бичээч нар та нар иргэдийн тархи бага угаа.энэ мэдээ бол та нарын хардалт байх.Халтар сайд яав ч ийм ёс бус юм хийх хүн бишдээ.Харин авгай хүүхдийнхэн нэр үнэн байна.

Тигр [202.126.90.105] 2021-10-12 11:37:44

Халтар сайдийн түмэн зов хүний эрүүл мэнд хэрэгтэй юу халтар хэдэн тогрог хэрэгтэй юу тэгээд ч хэдэн хятадуудийн түрүүвчийг дүүргэх гэж байгаа дуракууд минь хуцдаг газараа хуцаарай

Зочин [202.9.46.87] 2021-10-12 10:54:46

Haltar uuruu ogtsrohgui luiwaraa hiihgeed l.Oyunerdene yagaad ogtsruulahgui bna gedeg sonin sanagdaad bna,heruulee zuw hiitsgeey

Зочин [202.179.26.155] 2021-10-12 09:43:13

turiin alband zasvarchnaar ehleed ajillaj merit zarchmaar ajillaj baigaa hun. Hen negnii durguig hurgeed baigaa ium bolovuudaa. IH L TULHTAI HUN

Зочин [202.126.90.151] 2021-10-12 06:48:43

Халтараа өөрөө яваад өгөөч дээ ингэтлээ дорд орж зууралдаж яана вэ салбар чинь үнэлэхгүй байхад

Зочин [202.126.89.115] 2021-10-12 06:45:35

ЭНЭ Ч ХАРВААС МУУ БАЙРЫН ХҮН БАЙНА.

Aab [202.9.41.3] 2021-10-12 05:42:02

Халтар аа хүү минь ингэж золиг болж байхаар өрөгдлөө өгөөд л наад муу сайданцар аа өгчөөч төвөг. Би санаа амар диваажинд очииии доо. Гуйя

Зочин [43.242.243.101] 2021-10-12 04:25:31

Огцорвол манай АН-д мөн ч ашигтай тийм л учраас ямар ч хамаагүй шалтаг эрж байгаад зорьсондоо хүрэх хэрэгтэй байгаа юм шүү дээ! Дубайн гэрээг Монголд ашигтай болгох асуудлыг зогсоосноор Рио-гоос хахуульл олон зуун сая доллар цохино, МАН-д хураалгасан үйлдвэр заводууд, баялагийн лицензүүдээ буцааж авах боломж гарна, Хонгилчдоо авч үлдэнэ, Ээ дээ Тэнгэрийн умдаг шүү

иргэн [64.119.24.130] 2021-10-12 04:06:23

МАН Огцорцогоо!!!!!!!!!тэнэгүүд!!!!!!!!!

Зочин [122.201.21.146] 2021-10-12 03:29:05

Халтар шууд өөрөө өргөдлөө өгөөд огцорчихооч дээ.

Зочин [172.58.143.146] 2021-10-12 03:53:39

Orond ni hen bgaan lalar ork oo? Haltar ajilaa hiij bsan ni deer

Зочин [192.82.70.94] 2021-10-12 03:21:43

Zailaach dee

lhagva [43.250.125.252] 2021-10-12 02:59:17

Хувийн хэвшлийн компаниуд дундаасаа хуримтлал үүсгээд замаа засаад уналтанд ороод байгаа эдийн засагтаа тодорхой хэмжээнд тус болоод олон жолооч тээвэрчдийн амьдрал ар гэрт нэмэр болоод дотоод хэдэн тээврийн компани эрсдэлээ үүрээд зүтгэж байхад Төр нь тус болохгүй пмаа гэхэд УС болохгүй баймаар байна. Дарханы замыг ТӨР ЗАСАГ хөрөнгө гаргаад ч янзалж чадахгүй өдийг хүрч байна ш дээ. ХалТАР ГӨлӨГӨӨӨӨ

Зочин [202.126.89.141] 2021-10-12 02:25:47

ene bol uneheer aimaar um aa !

Зочин [202.126.88.71] 2021-10-12 02:16:03

халтайсан халтар хулгайч Халтараа балиар халтар шаар

Зочин [172.58.143.146] 2021-10-12 03:54:24

Haltar sain darga ajilaa sain hiij bgaa


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.