Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ

Aдмин / Гадаад мэдээ

ШИНЭ ДЕЛИ. /The Guardian/. Энэтхэгийн баруун өмнөд нутагт хүчтэй аадар бороо орсноос үүдэн үерийн гамшиг нүүрлэж, хөрсний гулгалт үүссэний улмаас 25 хүн амиа алджээ.

Хүчтэй аадар бороо баасан гаргийн оройноос улам ширүүссэнээр голууд эргээ хальж, замууд үерт автсаны улмаас Керала мужийн олон хэсэгт оршин суугчид гацсан байна.

“Agence France-Presse” агентлагт холбогдох албаны төлөөлөгчдийн мэдээлснээр, Идукки дүүргээс 11, Коттаям дүүргээс 14 хүний цогцос олджээ.

“Олон мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлж, ойролцоогоор 100 тусламжийн хуаран байгуулсан” гэж Керала мужийн тэргүүн сайд Пинарайи Вижаян ням гарагт мэдэгдсэн байна.

Байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах, аврах ажиллагаанд арми, тэнгис, агаарын хүчнийг дайчилжээ. Одоогоор хэчнээн иргэн сураггүй болсон нь тодорхойгүй байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [64.119.25.63] 2021-10-19 05:12:30

энэтхэг тийм олон хүн амтай ядуус ихтэй бж ковидыг даваад гарчлаа ш дээ өдөрт 200 хан хүн халдвартай гарч бхад манай монголд байдаггүй ээээ засгийн газар дээр нь хувь хүмүүсийн ухамсар гэж О дээр нь хөдөөгүүр нэг ч орк маск зүүхгүй бна гэжийн ш дээ тэнэг оркуудаас болж улаанбаатар луу халдвар их орж ирсэн

Зочин [202.126.89.215] 2021-10-18 15:21:55

Хаа сайгүй зовлон байна. Ардаа зовлонгүй хүн гэж энэ хорвоод байхгүй.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.