Д.Арвин агсны хүү А.Од: Миний ээж төр нийгмийг холбох гүүр болж байсан

Aдмин / Нүүр

-ЦАГ НЬ БОЛОХООР БИ УЛС ТӨРД ОРНО-

УИХ-ын гишүүн Д.Арвин агсны хүү А.Одтой ярилцлаа.


-Таныг УИХ-ын гишүүн асан Д.Арвин агсны хүү гэдгээр тань хүмүүс мэдэх байх. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Хаана ямар сургууль төгссөн бэ. Одоо хаана, ямар ажил эрхэлж байна. Таны амьдралын замнал уншигчдад сонин байх болов уу?

-Намайг Од гэдэг. МУИС-ийн эдийн засгийн ангийг төгссөн. Одоо хувиараа бизнес хийж байгаа.

-Ингэхэд та айлын ганц хүү билүү?

-Тийм. Айлын ганц хүү.

-Хоёулаа ээжийн тань талаар ярилцъя. Д.Арвин агсан бол яах аргагүй Монголын улс төр дэх тод хүмүүсийн нэг байсан. Хүний орчлонгоос эрт одсон нь маш олон хүнд харуусал төрүүлсэн. УИХ-ын гишүүнээс буусныхаа дараа ямар ажил хийж байв?

-Миний ээж нийгэмд болохгүй байгаа асуудлуудын талаар тухайн үеийн эрх баригчдад хэлж, анхааруулж, зөвлөдөг зоримог эмэгтэй байсан. Жишээлбэл, таны, миний амьдралд тулгарч байгаа зовлон бэрхшээл гээд нийгмийн тулгамдсан асуудлыг байнга л хөндөж, ард иргэдийн хүчтэй дуу хоолой, төлөөлөл байсан шүү дээ. Засгийн газар чинь жирийн иргэдийг оруулдаггүй. Харуул хамгаалалттай, цагдаа сэргийлэхтэй. Тиймээс төр нийгмийн гүүр болдог чухал хүмүүсийн нэг бол яах аргагүй миний ээж байсан. Үүгээрээ ч олон нийтэд хүндлэгдсэн, алдартай байсан байх гэж боддог. Би төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага руу бараг орж үзээгүй гэхэд болно. Ээжийнхээ зараалаар ганц нэгхэн удаа л орж үзсэн. Төр биднээс ийм л алс шүү дээ.

-Д.Арвин агсан бол нэгэн үе МАН-ын нүүр царай болж байсан гишүүдийн нэг. Одоо та намынхантай нь хэр харилцаатай байдаг вэ?

-Би улс төрөөр явдаггүй. Би бол спортсмен хүн. Спортоор дагнаж амьдарсан. Учир нь энэ бол миний нэг авьяас байсан л даа. Үүнийгээ алдахгүй гээд спортоороо хичээллээд л явж байна.

-Д.Арвин агсан амьдралынхаа сүүлийн жилүүдийгнам жимөнгөрүүлсэн. Улс төр дэх журмын нөхдийнхөө талаар юу гэж дурсдаг байв?

-Нэг их ярьдаггүй байсан.

-Улс төрийнхөн дунд хэнтэй нь илүү ойр дотно нөхөрлөж байв?

-Сайн мэдэхгүй байна. Миний бодлоор АН-тай ч ойр байсан. МАН-тай ч ойр байсан. Үзэл бодлоороо яваад байдаг юм уу яадаг юм бэ гэдгийг нь мэдэхгүй юм.

-МАН-аас гараад АН руу орсон шийдвэрийнхээ талаар юу гэж ярьдаг байв?

-МАН-ынхан нь өөрсдөө холдуулсан гэж ярьдаг. Яг үнэндээ энэ талаар би баттай зүйл хэлж мэдэхгүй байна.

-Улс төрийн талаар танд юу ч ярьдаггүй байсан хэрэг үү?

-Хэдийгээр би хүү нь ч гэсэн улс төрөөр яваагүй.

-Та ээжийнхээ амины ганц хүү нь байсан шүү дээ. Ер нь та ээжтэйгээ хэр ярилцдаг, нээлттэй хүү байв?

-Ер нь цаагуураа юу ч болоод байдаг юм бэ. Улс төрд чинь одоо аллага ч байдаг юмуу, би мэдэхгүй шүү дээ.

-Аллага аа?

-(мөрөө хавчив)

-Уг нь чийрэг сайхан биетэй эмэгтэй л харагддаг байсан шүү дээ. Олон нийт хүнд өвчний улмаас таалал төгссөн гээд байдаг. Гэхдээ яг юу болчихов оо?

-Эмнэлгээр л явсан. Онош нь хавдар гэж гарсан. Гэхдээ би эмнэлгийн асуудлыг гайхдаг. Ээжид минь анхаарал яг тавьсан уу, үгүй юү гэдэгт тээнэгэлздэг. Босоод ирнэ дээ л гэж харж байсан.

-Амьдралын сүүлийн он жилүүдэд нь сэтгэл санаа нь ямар байсан бол?

-Хэрүүл уруултай л яваад байсан шүү дээ.

-Хэнтэй?

-Тэрийг би сайн мэдэхгүй байна.

-Улс төрийн зүгээс шахалт дарамт ирж байв уу?

-Шахалт дарамт байхгүй байх аа.

-Ээжийнхээ найз нөхөдтэй та холбоотой байдаг уу?

-Найз нөхөд олонтой байх. Би найз нөхдийг нь сайн мэдэхгүй байна.

-Д.Арвин агсан бол олноор хүрээлэгдсэн хүн байсан. Өвдчихсөн байхад нь улс төрийн хүрээнийхнээс хэн нэг нь түшиг, нөмөр нөөлөг болж байв уу?

-Тийм олон хүн байгаагүй. Тэр нь ч болсон. Тухайн үед халамжилъя гэсэн ч боломжгүй зүйл шүү дээ. Улс төр тухайн үед бүгд хагархай бутархай, мөнгө, зугаа цэнгэл рүү хадуурчихсан. Эсвэл гадны дарамтад орчихсон байсан гэж би үздэг.

-МАН, АН-ынхны зүгээс амьдрал, ажилд тань тус дэм, нөмөр нөөлөг болж байгаа, ойр байгаа хүн байна уу?

-Эрийн цээнд хүрсэн улс биеэ даагаад явж байгаа болохоор халамж ярьсан зүйл байхгүй байна. Би ч бодохгүй байна. өөрөө болгочихъё л гэж явна. Цаг нь болохоор би улс төрд орно.

-Д.Арвин гэж хувь улстөрч Монголын хөгжил цэцэглэлтийн талаар юу ярьдаг, ямар үзэл бодолтой хүн байв?

-Ээж маань өөрийнхөө л хүчээр бүхнээ босгосон хүчирхэг эмэгтэй. Түмэнд үнэлэгдэх олон ажил хийсэн болохоор төрийн түшээгээр сонгогдож гарсан. Өөрөө л ажил хийж хөдөлмөрлөөд тэр байр суурьд хүрсэн. Ээж минь тухайн үед хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, нийгэм зэрэг чиглэлд олон ажил хийж түүгээрээ улс төрд үнэлэгдэж дээшээ гарсан. Би бол өөрийнх нь хүч чадал гэж бодож байгаа. Ер нь миний ээж эрс зоримог хүн байсан.

Хийх үйлдлээ хэнээр ч заалгахгүй, хэлэх гэсэн үгээ хэнээс ч айхгүй хэлчихдэг байсан. Олон нийт ч үүнийг нь мэдэх биз ээ. Улс төр дэх "томчуудын" өмнөөс ганц дуугардаг эрсхэн эмэгтэй л байсан шүү дээ.

-Та хамаатан садангуудтайгаа хэр холбоотой байдаг вэ?

-Хааяа уулзчихаад л явж байгаа.

-Та хүний ганц хүү болохоор ээжийгээ үгүйлдэг л байлгүй дээ?

-Мэдээж санаж, үгүйлэлгүй яах вэ.

ӨДРИЙН СОНИН Р.ХИШИГЖАРГАЛ

image


Сэтгэгдэл

ЗОЧИН [66.181.161.45] 2021-11-08 11:40:51

... Дүүд амжилт эрүүл энхийг хүсэе....ХЭН ЮУ ГЭХ НЬ ХАМААГҮЙ...АМЬДРАЛДАА Л ЗӨВ ЯВ...ӨӨР ЮУ Ч БИШ. .

Хүн [66.181.176.155] 2021-11-07 22:17:24

Хүний ганц хүү их л өөдрөг золбоолог явах хэрэгтэй.

Зочин [66.181.176.155] 2021-11-07 22:16:24

Хүний ганц аүү их л өөдрөг золбоолог явах хэрэгтэй.

зочин [64.119.27.97] 2021-11-06 16:17:29

эхэ нь луйварчин байсан, хүү нь худалч байна. Ингэж ярихаасаа ичдэг болоосой.

Зочин [202.21.108.58] 2021-11-06 11:02:24

Хүний ганц хүү гэхэд ээжийгээ мэддэггүй, илэрхийлж чаддагүй. Ээжийгээ сайхан дурсаад дотроо онгойтол яримаар юм. Гайхчихлаа. Бөмбөг, баар, мөнгө, өнгө л хөөж явсан гэдэг нь үнэн юм шиг санагдав.

0202 [103.10.21.52] 2021-11-06 10:05:36

Сэтгүүлч ямар хачин2 юм асуудаг юм бэ?Ёстой тулга тойрсон ядмагхан асуулт асуухчаан болж,

Зочин [103.57.95.48] 2021-11-06 00:23:57

Хатан эх Өүлүн нтр гэж хэсэг тэнгэрийн. юм болоод байл уу

Монгол [202.126.88.226] 2021-11-05 21:22:47

Арвин гишүүн маш үнэн үг хэлдэг байсан.хөдөлмөрч,сэтгэл сайтай хүн байсан.Батмөнх агсаны гэргийд тус болсон тухай ярилцлага уншиж бсн.тэгэхэд манай УИХ-н гишүүдээс хэн ч санаачилж чадахгүй л бгаам даа.

Отгоо [66.181.184.252] 2021-11-05 16:58:22

Өөрийн үүэл бодлыг намын үзэл бололтой хутгахгүй дайчин эмэгтэй. Тухайн үед Гүндалай Тэмүүжин нтр аюулуудын өмнөөс ганц үзэж байсан хүчтэй эмэгтэй Одоо ИХ д тийм эр ч алга даа

Сайн ээж [77.38.148.28] 2021-11-05 16:21:56

Сайхан эмэгтэй,сайн ээж байж дээ,Хүүд нь амжилт хүсье,

zochin [66.181.187.210] 2021-11-05 15:10:34

eejiigee ikh baga meddeg um bishuu

Зочин [64.119.25.119] 2021-11-05 15:05:32

Яруу найрагч ОДашбалбар шиг чин шудраг хүнл Монгол төрд Монголыг ард түмэнд хэрэгтэй Ийм хүн төрд хэрэгтэй байна даанч одоо ийм хүн алга

Зочин [64.119.25.119] 2021-11-05 14:58:37

Ариван бол их хурал дээр жэнхэн үнэнийг ил хэлдэг нэгэн байсан Харин улс төр онолын мэдлэг дутуугаас болоод үгээн хүнд ойлгохоор хэлэж хүргэж чалахгүй тал байсан юм шудраг талдаан нэгэн байсан

Зочин [66.181.178.14] 2021-11-05 12:20:05

Нэгэнт хорвоогоос яваад огсон хvнийг гаргаж ирээд хvvгийн зовоох хэрэг бсан гэж vv. Энэ хvvхэд харин ч тэвчээртэй ухаантай хvv бна. Энэ сэтгvvлчид гэж нэрнээс цаашгvй сэтгvvл зуйн нэр хvндийг унагаасан ямарч чадваргvй юмнууд. Ийм юм сэтгvvлч гээд явж бхаасаа ичиж vхээсэй.

Зочин [202.55.188.85] 2021-11-05 11:26:49

Хов жив хеецелдсен урвагч Дулзэн шиг эмгэн байсан шуу дээ. Уйлийн урээ эдэлсэн бн.

Зочин [202.126.88.226] 2021-11-05 21:27:36

Ажилгүй,арчаагүй,хүний сайн талыг олж харж чаддаггүй хүн бол өөдгүй л нэгэн бдг.

Zochin [202.126.88.73] 2021-11-05 09:55:30

Uls turiin tuhai yarih durgui bgàa medegdej bhad eejiig n uls turtei hutgaad asuugaad baih yum, zugeer amidral ahui, ger bul, ireeduin talaar saihan yaria awch boldoggui yum bhdaa. Muu setguulch bn

Зочин [150.129.141.9] 2021-11-04 22:16:59

Энэ комментуудыг уншсан хүүгийн сэтгэл эмтрэх байх даа. Хүмүүс минь яасан ч хүйтэн мөс шиг болчихсон юм бэ дээ. Нэгэнт хорвоогоос буцчихсан хүнийг элдвээр хэлж яана вэ.

Монгол [202.126.88.226] 2021-11-05 21:25:09

үнэн шүү.Хүн муутай өөдгүй,ажилгүй,арчаагүй юмнууд л хүн муулна.

Зочин [192.82.81.206] 2021-11-05 09:39:14

Арвин маань энэ үеийн дайчин эмэгтэй бсан монголын нийгэмд тэр тусмаа УИХ д байсан бгаа эмэгтэйчүүдийн дунд үгээ хэлчихдэг үзэл бодлоо илэрхийлчихдэг тийм эмэгтэй бсан одоогийн гишүүн эмэгтэйчүүд хэн нь тэгж ярьж хэлж бна орон гарантаад л явж бгаа ш дээТэгхэд Арвинд минь хийсэн юм их бий тухайн үед мөн ч олон хүн тал талаас нь зулгааж бсанаа мартаа юу орон гэргүй болсон гэнэ амьд сэрүүн бсан бол бүтээх л бсан аливаа юманд цаг хугацаа нөхцөл боломж гэж байдаг шүү дээ та нар өөрсдөө ямар далдагнуур билээ өдийд их хуралд бсан бол ингэж бичих үү харин ч төрийн мөнгө идэж уугаагүй ганц хүн шүү монголын түүхийг мэддэг хүн учраас хатадын өргөөг бий болгосон энэ чинь үнэгүй хийдэг ажил юм уу түүнээс хойших УИХ д суугаа авгай нар юу хийсэн юм сонгогдсон тойрогтоо ганц аятайхан сандал тавиад өгөхгүй л юм бна шүү дээ зоригтой зоримог шазууртай эмэгтэй бсан миний ах дүү амраг садан биш би өөрийнхөө үзэл бодлоор дүгнэж явдагын хувьд бичиж бна та нарын хараал хар толгой дээр чинь нэг л өдөр бууж хорвоог орхих ч юм билүү сайн бодож бичиж бай Эрхэм эмэгтэйн хүү эргүү сурвалжлагчид тохирсон хариу өгсөн бна Хүү минь сайхан ээжийнхээ зам мөрийг үргэлжлүүлж хийморь сүлдтэй эрүүл энх аж төрж ажил амьдралаа сайхан авч яваарай ээж нь бурханы орноос харж бгаа чи сайн ээжий сайхан хүү сайн явнаа Улс төрд орж сайн сайханыг бүтээгээрэй амжилт

Зочин [202.126.88.140] 2021-11-04 21:19:21

УИХ-д суух гэж улайран нам дамжин, бас баахан хүнийг орох оронгүй болгож олон хүний хараал идсэн дээ чааваас, үйлийн үрээ гэж!!!

Монгол [124.158.67.208] 2021-11-04 16:08:42

Сэтгүүлчийн сүүлчийн асуутыг үзээд гайхлаа.... Ийм асуулт тавьдаг ямар тэнэг юм бэ...ичмээр юм...эхнээсээ л арвингийн хүү ярих дургүй байгааг мэдэрдэггүй юм уу...бодвол нэг нууц олоод мэдчих санаатай нагөөх Зариг -Өнөрөө шиг шиншилж яюаа царай нь энэ байх...хаха

Зочин [103.80.210.183] 2021-11-04 14:49:04

халтар царайт улсын мөнгөөх тоглож баахан сүнсний шовгор босогож үлдээсэн нь жорлон болоод байсаар байна

Зочин [192.82.73.233] 2021-11-04 13:58:55

Хуцдаг нохойн баас вэ

Zochin [202.126.88.171] 2021-11-04 13:44:25

Ene humuusiigee nam nam l geh ter ymar chinii ami amidral ymuu heseg buleg hunii ashig sonirholiin naimaa l shuudee mongo ami 2n baiwal eh ornoo orhiod ywj chadah buleglel shuu

Зочин [202.179.24.232] 2021-11-04 13:31:17

Дүүдээ азк жаргал, эрүүл энх амжилт бүтээл хүсье. Ээж нь хүний дээ д хүн. Шударга. Яагаад нам сольж болохгүй гэж. Үнэхээр мундаг улс төрч байсан. Одоогийн эмэгтэй улс төрчидтэй нэг харьцуулдаа. Насаа болохоор улс төрд ороорой. Амжилт хүсье. Ээжийнхээ үйлийг сайхан залгамжилж яваа сайн хүү. Сайхан ярилцлага байна. Элдвэ юм донгодсон балай юмнууд их бий. тэднээс хол яв.

Зочин [59.153.114.186] 2021-11-04 13:14:22

Арвин хор хутгагч, шалчиганасан новш байсан юм шүү

ард [202.9.46.248] 2021-11-04 13:04:59

чинии эх дайны үед бол зүгээрл урвагччч

Зочин [202.179.27.77] 2021-11-04 13:00:09

нам дамжсан хөгийн авгай л байсийшдээ

zochin [66.181.191.236] 2021-11-04 11:32:16

mundag zaluu bna ajil amidrald ni amjilt hvsey.

хаха [202.179.21.242] 2021-11-04 11:16:56

энэ нэг тэнэг сэтгүүлч нь юу асуугад бгаан бэ

Зочин [223.11.176.100] 2021-11-04 11:03:00

hoorhii hunii gants huu bol eejiigee sanaj gantsaarddag l bkh daa

ө [139.5.218.108] 2021-11-04 11:01:17

Зүлгэн дээр гэрээ бариад ЗҮГЭЭР л нэг амьдарч болохгүй байна уу

zochin [202.126.90.3] 2021-11-04 10:56:41

Uls turd oroh hetsvv bhaa Zolios bas boldog bhaa

Зочин [203.91.115.43] 2021-11-04 10:51:42

намаасаа урваж АН хархны сүрэгт нийлж батүүлтэй нийлж баахан айл хохироосон нь үнэн шүү.

Зочин [202.126.88.141] 2021-11-04 10:39:50

САЙН ХҮҮ,ЗӨВ ЯРЬЖ БАЙНА!! ТЭР ХҮН АН-Д ОРООД Л БУРУУДСАН ДАА. УЛС ТӨРД ОРВОЛ ЗӨВ НҮҮДЛЭЭС ЭХЛЭЭРЭЙ!! ЗА ЕР НЬ ТЭГЭЭД ОРОХ ХЭРЭГ БАЙГАА ЮМУУ ДАА, БИЗНЕСЭЭ ХИЙВЭЛ ЯАСАН ЮМ БЭ!?

Зочин [202.9.46.131] 2021-11-04 10:32:13

Эх нь хээр алаг бол үр нь шийр алаг.


37 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
37 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.