Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба улс орон төдийгүй бүс нутаг, дэлхийн хэмжээнд үүрэг гүйцэтгэх чадвартай болно гэдэгт эргэлзэхгүй байна

Aдмин / Нүүр

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх Онцгой байдлын ерөнхий газарт ажиллалаа.

Тус газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны анги нэгж шинээр байгуулах төслийн талаар танилцууллаа.

Төслийн хүрээнд агаараас эрэн хайх, аврах ажиллагааны хэрэгслээр тоноглосон хоёр нисдэг тэргийг угсарч дуусан, агаарт шалгах техникийн нислэг үйлдээд байна. Эдгээрийг сураггүй болсон иргэдийг хайх, хүнд өвчтөнүүдийг тээвэрлэх, ой, хээрийн түймрийн үед гал сөнөөгч, шүхэрчдийг зөөвөрлөхөд ашиглахаар төлөвлөжээ.

Нисдэг тэрэгнүүд нэг цэнэглэлтээр 650 км зайд нислэг үйлдэх боломжтой, цагт 550 мянган төгрөгийн зардал шаарддаг нь одоо ашиглаж байгаа нисдэг тэрэгнүүдээс найм дахин хямд гэсэн үг юм. Одоогоор 12 нисгэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх гурван эмчийг сургаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч дараа нь Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчидтай уулзлаа. Онцгой байдлын байгууллага улс орныхоо төдийгүй бүс нутаг, дэлхийн хэмжээнд үүрэг гүйцэтгэх чадвартай болж бэхжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийллээ.

Мөн бүрэн эрхийнхээ хугацаанд онцгой байдлын албаны үүрэг гүйцэтгэх чадварыг эрс сайжруулж, гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэмцэх үндэсний чадамжийг дээшлүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа хэлэв.

Цаашид:

  • Гамшгийн менежментийн арга технологи, байгууллагын бүтэц, зохион байгуулалт, техник, технологийн шинэчлэлээ хурдтай хийх;
  • Гамшгаас хамгаалах улсын албадыг бэхжүүлж, ажлыг нь төлөвшүүлэх, ажлын уялдаа холбоо, чадварыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах;
  • Үндэсний аврах бригадыг ямар ч нөхцөлд, хаана ч үүрэг гүйцэтгэх чадвартай болгон бэхжүүлэх;
  • Байгалийн аюулт үзэгдэл, ялангуяа газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг үнэлэх, шинэ технологи, инновацийг нэвтрүүлэх;
  • Газрын тос боловсруулах үйлдвэр, хий дамжуулах хоолой, усан цахилгаан станц зэргийн барих болон ашиглалтын үед аюулгүй байдлыг нь хангах, хяналт тавих мэргэжилтнүүдийг бэлтгэх;
  • Гамшгаас хамгаалах зарлан мэдээлэл, дохиоллын цахим системийн найдвартай байдлыг хангах зэрэгт анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Мөн хүнс, газрын тосны бүтээгдэхүүн хадгалах зориулалттай иж бүрэн механикжсан агуулах барих, гамшиг, осолтой тэмцэх, хойшлуулшгүй сэргээн босгохтой холбоотой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын жишигт нийцсэн Гамшгийн үеийн шуурхай удирдлагын төв байгуулах, аврах ажиллагааны багаж, тоног төхөөрөмж, нэг бүрийн хамгаалах хэрэгслийн хангалтыг сайжруулах, энхийг сахиулах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ.


Сэтгэгдэл

Bernadette [23.82.111.221] 2021-11-09 17:13:32

เว็บเล่นสล็อตออนไลน์ ที่เป็นแหล่งรวมค่าย สล็อตออนไลน์ ครบทุกค่าย สล็อตออนไลน์ มีให้เลือกเล่นมากกว่า 3,000 เกม มาพร้อมระบบ ฝาก-ถอน ออโต้ ภายใน 10 วินาที ไม่มีขั้นต่ำในการฝากถอน 1 บาทก็ฝากได้ ไม่จำกัดจำนวนครั้ง โปรสล็อตออนไลน์ ต่างๆมากมาย สมัครสมาชิกใหม่ ตอนนี้ รับโบนัสทันที 100% เว็บสล็อตแตกง่าย 2021 แจกฟรีเครดิต สูงถึง 10,000 บาท ร่วมสนุกกับ ทดลองเล่นสล็อตฟรี ได้อย่างไร้ขีดจำกัด เว็บเดิมพันสล็อต เปิดให้บริการตลอด 24 ชม. ไม่มีวันหยุด แหล่งรวม Slot Online จากค่ายดังสล็อต 2021 เช่น SLOTPG,SLOT XO, SLOTXO,SLOT JOKER,SUPERSLOT,JILI SLOT,SLOT JILI,PRAGMATIC SLOT,PRAGMATIC PLAY,AMBBET,AMB SLOT,SLOT AMB,AMBBET SLOT และอื่นๆอีกมากมาย สมัครสมาชิกใหม่ ได้ง่ายๆ ตลอด ทั้งวัน


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.