Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын “УРГИЙН МОД”

Aдмин / Нүүр

Монголын төр Чимэд гуайн үр хүүхдүүдэд ямар өртэй вэ?

Ингэж асуух болсон шалтгаан нь Чимэд гуайн хүүхдүүдийг Монголын төр өртэй мэт тэжээж байна.

Монгол Улсын их хурлын гишүүн, Сангийн сайд асан Чимэдийн Хүрэлбаатар 2008 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.

Үүнээс хойш 2017-2020 оны хооронд Сангийн сайдаар ажилласан.

Одоо УИХ-ын төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байна.

Монгол Улсын төсвөөс сүүлийн 10 гаруй жил салаагүй Ч.Хүрэлбаатар зөвхөн өөрийгөө ч биш ах дүүсээ хүүхдүүдтэй нь хамт, найз нөхдөө ч тэжээж байна.

Чимэдийн Хүрэлбаатарын ургуулдаг ургийн мод 3 салаатай.

-Эхнийх нь эхнэр, ах дүүсийнх нь мөчиртэй.

Равжин Саранцэцэг

Сангийн сайдын эхнэр Саранцэцэг 2016 оны наймдугаар сарын 29 буюу МАН сонгуульд ялснаас хойш хоёр сарын дараа Монголбанкны мөнгөн тэмдэгтийн газрын захирлаар томилогдож ажиллаж эхэлсэн.

Чимидийн Ганболд

Эхнэр нь Монголбанкны газрын захирлаар томилогдсоноос хойш 2 хоногийн дараа буюу 2016.08.31 өдөр Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Ганболд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хяналт, мониторингийн газрын даргын албанд ажиллаж байгаад 2020 онд ерөнхий консулаар томилогджээ.

Ч.Ганболдын Дэлгэр

Чимэдийн Ганболдын төрсөн хүү Дэлгэр. Мөн л 2017 оноос төрийн албанд мэргэжилтэн хийж эхэлсэн. 2020 онд төслийн менежерээр томилогджээ.

"Хөгжлийн хөтөч дэд бүтэц" төсөл нь Сангийн яамны харъяанд байдаг. Харин Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын төрсөн ахын хүүхэд тус төслийн менежер гэсэн үг. Гэхдээ бодит байдал дээр бүх л шийдвэрийг Г.Дэлгэр гаргадаг гэдгийг эх сурвалжууд баталж байна.

Тус төслийн хүрээнд 7,6 тэрбум /7,663,411,710/ гаруй төгрөгийн тендер зарлаж, ажил гүйцэтгүүлжээ.

Энэ бол зөвхөн цахимд бүртгэгдсэн хэмжээ. "Хөгжлийн хөтөч дэд бүтэц төсөл"-д гадаад улсаас 160 сая долларын санхүүжилт орж ирсэн байна. Тэгэхээр энэ бүх мөнгө Ч.Хүрэлбаатарын төрсөн ахын хүүхдээр дамждаг гэсэн үг.

Ч.Гантулгын Энхцацрал

Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гантулгын охин Энхцацрал мөн л төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн мэргэжилтэн. Г.Энхцацрал ажил хийдэггүй ч энэ төслөөс сул цалин аваад явж байдаг.

Ч.Гантулгын Энхболор

Хонгконг дахь консулын газрын дэд консулаар 2018.09.03-ны өдөр томилогджээ.

Ч.Гансүхийн Дээгий

Хөгжлийн банкинд ажилладаг. Түүний нөхөр үндэсний давхар даатгалд ажилладаг.

Ариунтэнгис

Ч.Хүрэлбаатарын эхнэрийн дүү Ариунтэнгис Сангийн яамны төсвийн хөрөнгө оруулалтын газар ажилладаг. Давхар төслөөс цалинждаг ажээ.

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар өөрийн овгоо Чимэд хэмээн э үсэгтэй бүртгүүлсэн байдаг бол түүний ах нар Чимид гэж и үсэгтэй бичиж бүртгүүлжээ. Холбоо хамаарлаа нуух гэж ингэж өөрөө бичдэг байх магадлалтай. Эцгийнхээ нэрийг хэрхэн яаж бичдэгийг мэдэхгүй байна гэдэгт итгэл төрөхгүй.

-Хоёр дахь салаа

Энэ бол Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар төрийн албанд ургуулж байгаа ургийн мод. Харин найз нөхөд, гар хөлөөрөө Сангийн яамыг бүрхсэн мод тусдаа.

Тодруулбал:

Идэшийн Батхүү Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын даргаар ажилладаг. Тэрээр 2016.10.07-ны өдөр НДТГ-т тасгийн даргаар томилогдож, 2018.03.07-ны өдөр Сангийн яамны хөгжлийн санхүүжилтийн газрын даргаар томилогдсон.

Зоригтбаатарын Энхболд 2017.05.15-нд Сангийн яамны хэлтсийн даргаар томилогдсон. Үүний дараа 2018.10.10-ны өдөр тус яамны Хууль зүйн хэлтсийн даргаар томилогджээ

Аюушсүрэнгийн Батзул 2018.08.20-нд Бээжин дэх Элчин сайдын худалдаа эдийн засгийн зөвлөхөөр томилогдсон. Үүнээс өмнө тэрээр УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байжээ.

Хийморсангийн Болор-Эрдэнэ 2018.04.03-ны өдрөөс эхлэн Сангийн яамны төслийн зохицуулагчаар ажиллаж эхэлжээ.

-Гурав дахь салаа

Сангийн сайд асан Хүрэлбаатарын усладаг ургийн модны гурав дахь салаа нь Увс аймагт цэцэглэж байна.

Энэ ургийн мод цэцэглэхэд Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар гол үүрэг гүйцэтгэнэ. Тодруулбал, Монгол Улсын төсөвт багагүй хэмжээний төсөв суулгах үүргийг тэрээр гүйцэтгэдэг.

2017 он 123 тэрбум 589 сая төгрөг

2018 он 116 тэрбум 171 сая төгрөг

2019 он 105 тэрбум 735 сая төгрөг

2020 он 104 тэрбум 907 сая төгрөг

Тус тус улсын төсөвт суулгуулсан. Энэ нь бусад аймгуудтай харьцуулахад харьцангуй өндөр төсөв. Өөрөөр хэлбэл, ургийн модны үндэс болсон Ч.Хүрэлбаатар ажлаа сайн хийдэг.

Гэвч энэ их хэмжээний мөнгө Увс нутгийнханд гэхээс илүү Ч.Хүрэлбаатарын тойрон хүрээлэгчдэд зориулагддаг. Тухайлбал, Увс аймгийн аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга М.Улаанхүү нар гол мөчрүүд нь...

Тэдний хамаарал бүхий компаниуд Увс аймагт хийгдэх бүх тендерүүдийг хамж, хөлждөг. Энэ тухай цензургүй сурвалжлах баг бүх баримтуудыг олон нийтэд дэлгэсэн баримт одоо ч цахим сүлжээнд хадгалагдаж байгаа.

Одоо тэд албан тушаалаасаа огцорсон Хүрэлбаатараас хүртэх хишгээ хангалттай хүртсэн.


Сэтгэгдэл

Баяраа [192.82.76.169] 2021-11-19 08:06:45

Монгол төрд хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа Чимэдийн Хүрэлбаатартай Ярих юм байхгүй. Монгол улсын Төсвийг хэн цэвэрлэж зөв чиглэлд орууллаа.Ерөнхий сайд байсан Удирдагчидаа хэн өмөөрлөө.Атаархал,өс хонзон авах гэсэн нэг Этгээд ийм юм бичиж байна. Харин түүнийг шалгах хэрэгтэй.Төрийн хар хүн болоход дор хаяад Төрд 20 жил сайн муутай нь зоригтой тэмцэж байж Ийм нэр хүндтэй болдог юм даа.Тэр ах дүү, Ургийн мод нь Сайныг дагавал Сарны гэрэл, гэдэг юм. Тэгж яривал Цэдэнбал, Батмөнх даргын үед Увсынхан дээшээ гарсан байх шүү.Тэр үед Төв цэнгэлдэхэд Баянмөнх,Төв театарт Түмэндэмбэрэл, Төв хороонд Цэдэнбал даналзана. гэдэг байсан шүү.

лувсан [124.158.67.70] 2021-11-19 15:09:37

Ч.Хүрэлбаатар үнэхээр даналзаж байдаг,Хотгор шанага гэж хутгахад овоо юм багтаадаг шанагатай,ах дүү хамаатан садан бүгд олон янзын шанагатай.Тэр шанаганаас Хүрэлсүх хүртсэн нь илт,Сангийн сайдаар дахиад үлдсэн бол амташсан хэрээ 13 эргэнэ гэдгээр бас нэг шанага олоод хутгаж 461 -д шанагаа бариад очих байсан,олон хүн бодож найруулж байгаа учир зөв шииддэг бололтой

Зочин [202.179.27.192] 2021-11-18 09:58:52

naizuud taniluud bas urgiin modond orohuu

jdfhksdjhfklsdj [192.82.84.198] 2021-11-17 11:41:30

Тэмцэж чаддаггүй ард түмнийг захын гуйлгачин дарамтална дөө. Олигтойхон ч сонголт хийж чадахгүй. Залуучууд нь унхиагүй. Энэ хэдэн хөгшчүүл үхээд өгвөл л гоё болох гээд байна гэдэг. Ийм идэвхгүй байх даа яах вэ дээ. Ёстой заяа чинь тэр дээ гэхээс дээ.

Зочин [103.212.118.160] 2021-11-18 05:00:00

НАМ ДАГАЖ БӨХС ДОЛООГЧ НАРЫН ХИЙЖ БАЙГАА СОНГОЛТ НАМ НЭРТЭЙ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧАНЫ ҮҮРИЙГ 30 ЖИЛ ЭЭЛЖЛЭН ТӨРИЙН ТОЛГОЙД СОНГОЛОО ҮҮНИЙ ҮР ДҮНД МОНГОЛ УС МӨХӨЛИЙН ЭРМЭГТ ИРЖ МОНГОЛ ТӨР ДОТООД ГАДААДЫН ЛУЙВАРЧИН НАРЫН ТОГЛООМ БОЛСООР ӨНӨӨГ ХҮЛЭЭ

зочин [66.181.177.89] 2021-11-17 10:27:36

Энэ балай Увсын авилгач Хүрэлбаатараас Хотгорын шанагын нүүрсний орд худалдсан мөнгийг авах хэрэгтэй тэгээд төрд ажиллах хугацааг хасаж ,ах дүүгийн энэ модыг таслах хэрэгтэй

Зочин [103.50.206.84] 2021-11-17 06:56:22

ТЭР ДЭЛГЭР НЬ ТӨСЛИЙГ БҮРЭН АТГАЦАН АЙМААР ӨНДӨР ЦАЛИНТАЙ УВСЫХАН ДҮҮРЦЭН ГАЗАР. БҮГДИЙГ ТОНИЛГОХ ХЭРЭГТЭЙ ДАВАРЦАН ХҮҮРНҮҮД

Би [64.119.21.146] 2021-11-16 15:02:52

Тавилан юм даа бүү атаарх чадаж байгаа юманд арга алга ха ха ха.одоо ач гуч зүч дутуу байнаа хө яадагийм.

Зочин [103.50.206.84] 2021-11-17 06:54:48

нүгэл нүдээрээ л дээ

Зочин [202.126.88.36] 2021-11-16 13:00:30

Энэ ёстой идэж цадаж ханана гэж байхгүй бүр гэр бүлээрээ, бүи ургаараа хулгайлж, луйвардсаар л, эднуус, эхлээд энэ хулгайч үхэж далд орвол энэ ургийнхний хулгай зогсож мэднэ, энэ хулгайч ичих булчирхайгүй төрсөн хлг шүү

Зочин [202.9.40.4] 2021-11-16 15:50:28

Худлаа шударга ёс ярьсан Жавхлан Отгонбаатарнууд больмоор юм.Бүр долоон дор юмнууд байж худ шгаад

hehe [150.129.140.77] 2021-11-16 11:46:49

Цахилгаан түгээх сүлжээний Нямсамбуу гээд бас нэг ургийн мод байна,

Зочин [139.5.218.32] 2021-11-17 03:16:58

өнгөн дээрээ гяланцаг ачир дээрээ ёс суртахуунаар жорлон энэ этгээдийг төрөөс зайлуулаач

Зочин [192.82.75.194] 2021-11-16 11:09:40

Дахиад зондоо бгаа ЦДУС ТОХК захирал гээд маш олон шазар нутгийн хумуусээ тавьсан шуу дээ шалгах л хэрэгтэй дээ

Зочин [202.179.15.130] 2021-11-16 09:51:34

Улсаа бодоод мөнгө нь цэвэр байхыг шалгах ёстой, эцсийн өмчлөгчийг тодруулах ёстой тэгэхгүй бол Улс маань саарал хар жагсаалтанд орчихно шүү гэж санаа тавьсан хүнийг харлуулах нь ямар ашиг сонирхол вэ? Тэгээд хуульгүй яваад сүйрэх юм уу энэ улс чинь

Зочин [103.212.118.195] 2021-11-16 09:47:08

за яахав дээ бурхан хардаг юм шүүдээ. энэ ах дүү Э-ыг бурхан гэсгээх цаг ирнэ. эсхүл үр хүүхэдэд нь үйлийн үр нь хэзээ нэг цагт ирнэдээ. Отгонбилэг яалаа,гэдгийн жишгээр цээрээ эдэлнэ битгий бачимд хүмүүсээ

Зочин [202.126.89.240] 2021-11-16 09:25:16

За яахав ээ тайван идэж уугаад байж байг. Дараа нь нэг мөсөн шоронд хатаах хэрэгтэй.

Заяа [223.62.162.124] 2021-11-16 09:14:36

Мундаг хүн шүү. Бүү атаарх

0000 [64.119.22.73] 2021-11-19 05:21:09

Тийм ээ муу юманд мундаг шунал нь шулам болсон алуурчин ийм урагын модоор Газарын баялгад шунаж Байгал хамгаалагч Лхавагсүнбэрийн амь насыг хороосон уу энэ алуурчин

Заяа-д [103.26.193.120] 2021-11-18 06:52:17

ЭНЭ ЗАЯА ГЭЖ БИЧСЭН НӨХӨР ХҮРЭЛБААТАРЫН БАС УРГИЙН МОДНЫ НЭГ ХҮН НЬ ЮМ БИШ ҮҮ? МУНДАГ ХҮН Ч ГЭХ ШИГ УРАГ ТӨРЛӨӨРӨӨ УЛСЫГ ИДЭЖ ЯВЖ БАЙЖ ҮХСЭНИЙХ НЬ МУНДАГ ХҮН, НЭГ ӨДӨР НҮГЭЛ НЬ НҮДЭЭРЭЭ ГАРНА ДАА,,,,,,

их монгоо [203.91.115.41] 2021-11-16 08:52:23

Монголчуудаа 5-н богдын баатарсайхан гэч этгээд наад Увсын фрагцийг чинэ нь толгойлж санхүүжүүлж бгаа хүн шүү дээ одоо ойлго вуу рт монголчуудаа өнөө муу нэрт Чожоо маана фракцад ордогүй юм бна лээ хөөрхий ман намийн буянаар мөнч шатсандаа төрөөс мөнгө авах гэхээр Хүрлээ ах нь миний дансруу хийчих гэдэг маргашгүй үнэн бна

их монгол [203.91.115.41] 2021-11-16 08:36:18

Арайо даруухан бичэж ээ завхөн эхлэл үү эсвэл Увасын фрагцаас аыгаад бна уу үхсэндээ айхав дэ саындаал архинд хор хийнэ биз хэлэх үгээ зоригтой хэл дандаал монголын мөнгө тойрсон санхүүчид байхдаа яахав төрөөс бодлогоор сургаа юу Д-үүд монголын эдийн засагийг самрах гээд бэлтгээд бна уж

zochin [66.181.161.88] 2021-11-16 07:52:02

Хотгор шанагын бас нэг ургийн мод нь ангийнхаа найзыг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар томилуулж өнөөх нөхөр нь малын гоц халдварт өвчлөлийн тархалтыг Монгол улсад сүүлийн жилүүдэд байгаагүй хэмжээнд хүргээд байна Энэ нөхрөө ингээд л хамгаалаад байлгаад байх уу‼

Зочин [66.181.161.11] 2021-11-16 07:46:17

таарсан газараа нэвт дүр бусдын ч гэсэн...

Zochin [103.212.119.68] 2021-11-16 07:46:03

Ene chins get mongold Ikh gai bolson baikhaa

zochin [103.80.211.52] 2021-11-16 06:57:56

дутуу бичиж Татварын ерөнхий газрын заяабал аас эхлээд түм түм

Зочин [202.126.89.184] 2021-11-16 06:50:08

Увс луйварчин

иргэн [103.10.23.176] 2021-11-16 06:48:57

Төрд ажиллаж байгаа бүх хүмүүс салаа мөчиртэй ганц ХҮРЭЛБААТАР -г яагаад онцлоод байна Хаан банкны тухай ярихаар эсрэг хов цуглууллсан юм шиг байна. Хамгын гол нь хэн ч байсан очсон алба ажлаа зөв буруу хийж буйг шалгаж хянадаг газар нь дүгнэл гаргах хэрэгтэй.Манай монголчууд ах дүү хамаатангаа өөд татахыг боддог шүүдээ улсын хөрөнгийг зөв хөдөлгөдөг бол хэн ч байсан яахав дээ.

Zochin [66.181.161.110] 2021-11-16 06:45:30

Оюунлаг л хамаатнуудтай хүн байна. Монгол түмний төлөө ихийг хийхийг хүсье

Зочин [64.119.22.73] 2021-11-19 05:23:29

хамтарч их хулгай хийхийг хүсжээ чи

Зочин [192.82.68.150] 2021-11-16 06:21:17

Төрд шургалсан идээчин уугаачингууд зөндөө зөндөө. Төрийн 3 өндөлөгөөс авахуулаад барагдашгүй ....

аргагүй [66.181.184.69] 2021-11-16 06:10:12

ТӨРСӨН нутгийнхаа баялагийг гадныханд зарж баөяжсан ах, дүү нар. МАН байхад Хүрэлбаатар айхгүй.

Зочин [64.119.22.73] 2021-11-19 05:28:00

Үндсэн хуулаар олгогдсон ард түмний өмчийг Энэ мэт эрх мэдэлтэй хулгайч нар Үндсэн хууль зөрчин хувчилж өөртөөн авч дураараан дургаж хагартлаан баяжаж улам шунсаар Ийм хулгайч нарын нэг нь Хүрэлбаатар мөнөөс мөн

Зочин [103.80.210.183] 2021-11-16 05:53:32

бүгдийнх нь хөрөнгийг хураагаад цаазла. ургаараа удмаараа урвагч хулгайч хүмүүс юм.

0000 [64.119.22.73] 2021-11-19 05:30:54

МАН-АНхэмээх луйварын бүлэглэлийг дахин сонголгүй шудраг зөв хүнийг сонговол энэ хулгайч нарын зохих ялыг нь өгч хулгайлсан луйвардсан хууль бусаар олсон хөрөнгийг нь 100 хувь хурааж чадна

зочин [202.21.108.51] 2021-11-16 05:39:44

ХААН банкны асуудал ч хүчээ авч байна. ХААН-г авах гэж байсан Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Худалдаа хөгжлийн банкныхан ч мөнгөтэй хүмүүс, төлбөртэй нийтлэл хэдийг л бол хэдийг гаргана. Энэ Хүрэлбаатар ч өөрөө энхийн цагаан тагтаа биш дээ.

Зочин [202.126.89.126] 2021-11-16 05:23:26

Хотгор шанагаа авах хэхэгтэй энэ хулгайчаас

Зочин [202.126.89.126] 2021-11-16 05:22:35

Энэ нөхрийг АТГ д өгч шалгуулах хэрэгтэй

Зочин [64.119.22.73] 2021-11-19 05:32:50

Шалгаад зүгээр нэмгүй гэнэ Тэнд чинь энэ мэт хулгайч нарын уяны нохой уятай байдаг юм

Зочин [202.9.40.43] 2021-11-16 05:05:19

АН руу л их дайрсан сүг байдым. Харах царайны луйварчин хотгор шанагачин хулгайч

Зочин [202.131.236.59] 2021-11-16 04:51:27

Бүх их хурлын болон засгийн газрын гишүүдийн ургийн модыг гаргаж тавих хэрэгтэй

Зочин [66.181.161.91] 2021-11-16 04:46:36

Ганц Хүрэлбаатар ч биш энэ төрд гарсан нөхдүүд бүгд л ийм ургийн модтой. Гэхдээ энэ нөхөр арайл ичгүүр сонжуургүй,эрээ цээргүй хийжээ.Монголын Төр түүнийг их л эрхлүүлж ирж дээ,үүнийхээ төлөөсийг Хүрэлбаатар яаж хариулах бол гэдэг л байна.....

Зочин [202.21.109.77] 2021-11-16 04:45:46

Ч.Хүрэлбаатар хотгор шанагийн уурхайг зарсан мөнгөө яасан юм.Монгол улсын газар шороог зарна,тэгээд ханахгүй бүх санхүүжилтыг гартаа авчихсан.Ковид гараад амьдрал хэцүү байна хүн бүрт сая төгрөг өгөх хэрэгтэй гэсэн тушаалыг энэ Ч.Хүрэлбаатар хүчингүй болгож байсан.

БАГМИД [139.5.217.191] 2021-11-16 04:38:12

ЭНЭ ДӨРВӨД САНГИЙН ЯАМЫГ АТГАЧИХААД ХУЦААД БАЙГААМ БНА ҮЙЛИЙН ҮРЭЭ ЭДЛЭНЭ ДЭЭ

Зочин [103.57.92.70] 2021-11-16 04:38:00

Сошиал сүлжээнд түүний троллууд хор тарьдаг, увс анхаа базуула амарсанаа гээд. Хүрлээ ороогүй засгийн газар, Чойжоо, увс АН нар руу их хуцаж харагддаг

Зочин [66.181.161.29] 2021-11-16 04:24:12

Үнэн бүтэхгүй амьтан шүү энэ Хүрэлбаатар. Шударга дүр исгэсэн өлөн хүн хог

Зочин [103.50.206.84] 2021-11-17 06:55:13

үнэн

Зочин [122.201.22.57] 2021-11-16 04:14:17

yaj ingej shiren nuuurleeed yavaaad baij chadaj bnaaa

иргэн [66.181.182.106] 2021-11-16 04:11:46

Төрд монгол хүмүүс байдаг бол Энэ бөгсөн сүлжсэн зэрлэг хатуурсан модийг тасалж хаях --- Зоригтой нам болон нам нэрээр уралдаад байдаг шударга гарууд юу хараад сууж байна!!!!!!!!!ийм хүмүүсээс улсын хөгжил хараад , улсаа нураахаа болиоч!!!!!!!!Ерөнхийлэгтэй цуг Татан буулгах болсон!!!!одоо болно!!!!!!арайч ялзарсан саарал Толгойнуудийг зайлуулаач!!!!!!!!

Зочин [150.129.140.110] 2021-11-16 04:08:22

Гаальд...

ЗОЧИН [124.158.77.41] 2021-11-16 04:01:33

ИЙМ ӨЛӨН ХҮМҮҮСИЙГ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛААЧ

Зочин [122.201.19.99] 2021-11-16 03:53:26

ХУД-нэгдсэн эмнэлгийн дарга Бодьцэцэг гэж нэг даам авгай бас байгаа

ASA [36.11.228.172] 2021-11-16 03:38:00

ASYouryuu Sumbayabuzar 2 Tsirkiin urlagiig muhuuluu.

ASA [36.11.228.172] 2021-11-16 03:37:03

ASA sunyabuzar 2 iin zahilgat niitlel bna.

Зочин [202.126.88.159] 2021-11-16 03:31:42

ene zovhon heg tom shishee , buh yam tusgai gazar zovhon ah duu ampar sadan oiriin bolon holiin torloor avilgal alban tushaal erch medeliig zovhon oorsdoo ashiglasan iim bertgechin humuuseer duursen bolovsrolgui , uneheer orovdoltei baidald mongol yls orson gesen batalgaa

ЗОЧИН [202.126.89.237] 2021-11-16 03:25:24

БИД ТЭМЦЭЖ ЧАДАХГҮЙ НОМХОН ХҮЛЦЭНГҮЙ АРД ТҮМНЭЭС ХОЙШ АТААРХАХААС ӨӨР ЯАХ ВЭ ДЭЭ ГОЁ ЮМ ОО, АХ ДҮҮСЭЭ ӨӨД НЬ ТАТАЖ ЧИНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР ЖАРГАЖ БАЙНА ДОО ОВСГООТОЙ ЗОЛИГ ЮМ.

Зочин [103.229.179.2] 2021-11-16 03:20:31

ingej muiharlaj zutgeed shiidej chadah asudal bish l dee. tusviin erh medliig taraan bairshuulaad oron nutag ni asuudlaa shiiddeg bolson tsagt l ene tom mafia - uud sarnij ehlene.

Зочин [103.212.118.195] 2021-11-16 03:17:17

төрд шургалсан бас нэг үл бүтэх хүн юм байнадаа. нөгөө хотгор билүү хонхор билүү шанагын уурхайг зарж идсэн гээд байдаг хүн мөн үү ?


58 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
58 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.