О.Алтангэрэл: Арчаагүй бөгөөд арьсаа хамгаалагчид нь манай дипломат албаныхан!

Aдмин / Хууль

Улсын дайтай улс байж шиг оршино гэдэг зөвхөн эдийн засаг, мөнгөний асуудал биш ээ. Иргэнээ хамгаалдаг, эрх ашгийг нь бүхий л чадлаараа хамгаалдаг улсын иргэд нь засаг төрдөө итгэдэг, эх орноороо бахархдаг. БНСУ-д хүчирхийлэлд өртсөн охины хэрэг нь 1990 оноос хойш буюу гадагшаа зорчих хөдөлгөөн чөлөөтэй болсноос хойш хилийн чанадад монгол хүний эрх ашиг хохирсон маш олон тохиолдлуудын нэг болж байна. Монгол хүн амь насаа алдах, хүчирхийллийн золиос болох, хүний наймааны хэрэгсэл болж зарагдах, хөдөлмөрийн мөлжлөгт өртөх явдал гарсаар ирсэн, гарч ч байгаа.

Энэ бүх харамсалтай явдлын дунд хамгийн арчаагүй бөгөөд арьсаа хамгаалах бэртэгчид нь манай дипломат албаныхан байдаг. Дипломат албаны тухай хуульд зааснаар дипломат төлөөлөгчийн газрууд нь хилийн чанадад иргэнийхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байдаг бол гадаад яам нь үндэсний ашиг сонирхол байр суурийг олон улсын хэмжээнд бататган хамгаалах үүрэгтэй. Гэтэл ноцтой асуудлууд дээр их сайндаа нэг нот өгсөн болоод олон нийтийн анхаарал сулрах, мартахыг хүлээдэг. Тухайлбал 2006 оны 10-р сарын 19-ний өдөр Малайзын нийслэл Куала Лумпур хотын ойролцоо Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг онц ноцтойгоор хөнөөсөн аллага гарсан. Энэ аллагын дараа гадаад яам ажлын хэсэг байгуулж хэсэг сүржигнэсэн ч аажмаар ажил нь суларсан.

Даан ч онц ноцтой энэ хэрэг дээр Малайзын тал биднийг дэндүү доромжилж хэргийг замхруулж байхад манайхан харсаар л суусан. Гэтэл хэдэн жилийн дараа дахин нэг монгол охин хүний наймааны золиос болж яваад мөн л Малайз улсад алагдсан. Иргэнийхээ төлөө тэмцдэггүй улсыг дээрэлхэхгүй яадаг юм.

Бид Малайзаас одоогоороо олон сая долларын экспорт хийдэг, гэтэл sunsilk шампуньгүй бол бид үхлээ юу⁉️ Оюутан охидыг өвөртөө оруулж байж паспортыг нь сунгадаг байсан европын элчин, баригдаж хоригдоод хүсэлт тавиад байхад очиж эргэдэггүй консул, тамхины контрабандын дипломат сүлжээ гээд манай дипломат албаны булхай их бий л дээ.

Гэхдээ иргэдийнхээ төлөө чин сэтгэлээсээ зүтгэдэггүй, тэр хандлагаас нь болоод харь оронд монгол хүний үнэлэмж муу байгаад чин сэтгэлээсээ эгдүүцмээр. Элчин, консулын газрын хүн хүч муу, гадаадад байгаа иргэдийн тоо олон гэсэн тайлбар сонсогддог л юм. Гэтэл барилгын хар ажил хийж байсан хятадууд зодуулсан хэрэг гарахад тэрбум гаруй хүнтэй БНХАУ-ын элчин сайд маргааш нь манай Хууль зүйн яаман дээр өөрөө ирчихээд хариуцлага нэхдэг юм шүү дээ.

БНСУ бол Монголчууд олноороо амьдран суудаг, олон мянган монгол айлын амьжиргаа амь зуулгатай холбоотой чухал орон. Хүчирхийлэлд өртсөн хөөрхий монгол охиноо өмөөрөөд, цаана нь эрх ашиг нь хөндөгдөж болох олон мянган монголчуудаа бодоод энэ удаад олигтойхон шиг хөдөлж өнөөх байнга ярьдаг дипломат ур чадвараа гаргаад монголчууд чинь бас өмөөрөх төртэй улс гэдгийг харуулаатхаач гадаад яамныхаан! О.Алтангэрэл


Сэтгэгдэл

Demchig [66.181.161.61] 2021-12-03 04:58:09

Solongosiin elchin saidiig huuj gargii kk

Tur [202.55.188.92] 2021-12-03 01:53:19

Alibaa ajil uls orondoo ashigtai baih estoi Manai diplomatuud bol Abilgah esbel gerch er ni mongoldoo bhad hetsuu hetsuu humuusiig tsuldug zuulun suudal gesen oilgolt bdag.

Зочин [66.181.184.158] 2021-12-02 09:40:45

Хүнээ нэг ч гэхгүй хамгаалдаг улс хөгжсөн байдаг. нэр төртэй байдаг. Манайхан гадаадад байгаагаа битгий хэл хөршөө адалдаг арчаагүй араншинтай улс болсон. Эргээд таарах уулзах нүүргүй юм шиг аашилдаг. үүнд төрийн бодлого, соёл гадаад харилцаа гээд хамаарахгүй газар байхгүй.

Зочин [202.126.89.151] 2021-12-02 09:12:33

элчингийн ажилыг иргэддээ хэр үйлчилсэнээр нь дүгнэх хэрэгтэй түүнээс даога нарыг угтах үдэх хүлээн авалт хэсэж идэж ууссанаар нь биш

zochin [202.179.21.213] 2021-12-02 16:35:08

tanil tal hamaatnaa yavuulj baihad yaj ur duntei baih bilee,deer ne hel us muutai tend ochij jargah gesen humuus l yavdag gej oilgogdson .

Зочин [64.119.19.113] 2021-12-02 08:19:18

Дипломатуудыг бүгдийг нь хамааруулах буруу шахааны хэл усгүй дарга нарын хүмүүсээ л томиллохоо болих хэрэгтэй.

үнэн [66.181.184.69] 2021-12-02 08:17:09

Элчингийнхэн монгол иргэддээ тусладаггүй нь үнэн. Оюутан байхад л элчингийгхэн гэж дуу гардаггүй том хүмүүс байдагсан.

yu [192.82.65.248] 2021-12-02 08:15:37

estoi unen ene diplomat alba nertei mongol uisiig ner hundiig delhiid ungaj har mur hor shavhaitai hutgaj baigaa hulgaichdaa buh hurugiig n huraaj yliindeed yl onoogooch

зочин [59.153.87.174] 2021-12-02 06:38:08

ЭЛБЭГДОРЖИЙН ХОНГИЛЫН ПИЗДА

иргэн [139.5.219.140] 2021-12-02 06:36:34

Яг үнэн.ёстой юу ч хийхгүй гэр бүлээрээ тэнэгтэж байгаад ирдэг очсон газараа үүрэгээ гүйцэгдүүлж чадахгүй хэлгүй хүмүүс бхыдаг шүү.!!!!ёстой хариуцалгагүй хүний төлөө гэсэн Сэтгэлгүй чимээгүй нам бж байгаад л мөнгө хураагаад ирдэг биздээ.!!!!!!!


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.