Казахстан зэвсгээ хаяагүй хүн бүрийг устгана гэж анхааруулав

Aдмин / Гадаад мэдээ

Казахстанд нэгдүгээр сарын таванд дэгдсэн эмх замбараагүй байдалтай холбоотойгоор Казахстаны Ерөнхийлөгч Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас дэмжлэг хүсэн, улмаар ХАБГБ энхийг сахиулагчдыг илгээх шийдвэрийг гаргаж байлаа.

Улмаар нэгдүгээр сарын зургааны өдөр Казахстанд Оросын энхийг сахиулагчдын эхний ээлж болох Агаарын десантын тусгай зориулалтын 45 дугаар бригадын цэргийн алба хаагчид очсон юм. Мөн Беларусь улс ч энхийг сахиулах ротоо Казахстан руу илгээжээ. Энхийг сахиулах ажиллагаанд Армени, Тажикистаны цэргийн алба хаагчид ч оролцож байгаа юм. Харин Киргиз улс цэргээ илгээхийг ард түмэн нь эсэргүүцэн жагссан тул энхийг сахиулагчдаа Казахстан руу илгээхээс татгалзсан байна.

Казахстанд болсон үйл явдлыг хүчирхийллийн замаар тус улсын аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг алдагдуулах гэсэн гаднаас хийсэн оролдлого хэмээн Оросын Гадаад хэргийн яам мэдэгджээ.

Эмх замбараагүй байдлын үеэр Казахстанд 2298 хүн саатуулагдсан бол мянга гаруй эсэргүүцэгч гэмтэж бэртсэн байна. Харин эсэргүүцэгчид болон энгийн иргэд дундаас хичнээн хүн амиа алдсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Алматы хотод болсон мөргөлдөөний улмаас хууль сахиулах байгууллагын 18 ажилтан амиа алдаж, 700 гаруй нь шархаджээ. Түүнчлэн хууль сахиулах байгууллагын хоёр ажилтны толгойг тасдсан байсныг олсон байна. Одоо хотын гудамжийг цэвэрлэсэн, төрийн байгууллагуудын барилгыг эрх баригчид бүрэн хяналтдаа авчээ.

Мөн Казахстаны цагдаагийн газар жагсагчид зэвсгээ хаяхгүй бол шууд буудна хэмээн сүрдүүлсэн байна. Энэ талаар Алматы хотын цагдаагийн газрын албан ёсны төлөөлөгч Салтанат Азирбек мэдэгджээ.

"Зэвсгээ хаяхаас татгалзсан хэн бүрийг устгана" хэмээн цагдаагийн газрын төлөөлөгч "Хабар24" сувгаар мэдэгдсэн байна.

Казахстаны Прокурорын газар олныг хамарсан эмх замбараагүй байдал, терроризмын хэргээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ хэрэгт оролцогчдыг найман жилээс бүх насаар нь хорих ялаар шийтгэж болзошгүй гэнэ.

Казахстаны нийслэл Нур-Султанд хяналтын зургаан пост гарсан, нэгдүгээр сарын зургааны өдөр ямар нэг эсэргүүцэл, жагсаал гараагүй байна.

ХАБГБ-ын 2500 энхийг сахиулагч Казахстанд ажиллана

Казахстанд энхийг сахиулагчид хичнээн хугацаагаараа үүрэг гүйцэтгэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Энэ нь нөхцөл байдал болон Казахстаны удирдлагын байр сууриас хамаарна гэж ХАБГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Станислав Зась мэдэгдсэнийг Lenta.ru мэдээлсэн байна.

Түүний өгүүлснээр, Хамтын аюулгүй байдлын энхийг сахиулах хүчний 2500 цэрэг Казахстанд ажиллагаа гүйцэтгэх гэнэ. Гэхдээ шаардлагатай бол хүч нэмэгдүүлнэ хэмээн тэрбээр онцолжээ.

Пүрэв гаригт энхийг сахиулах хүчний Оросын бие бүрэлдэхүүн Казахстанд очон бол мөн өдрийн үдэш Беларусийн цэргүүд очсон юм. Харин өнөөдөр буюу нэгдүгээр сарын долооны баасан гаригт Армени, Тажикистаны цэргүүд газардах юм байна.

ХАБГБ-ын цэргүүд төрийн болон стратегийн чухал объектууыг хамгаалах, хүмүүсийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хэв журам сахиулахад дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд харин жагсаал цуглаан тараах зэрэг ажиллагаа явуулахгүй гэж Ерөнхий нарийн бичгийн дарга онцолжээ. Гэхдээ шаардлагатай тохиолдолд энхийг сахиулагчид зэвсэг ашиглах эрхтэй гэдгийг дурдсан байна.


Сэтгэгдэл

Зочин [202.21.100.210] 2022-01-10 06:41:26

Казакстан чинь Их монгол улсын ханилаг угсаатан. Энэ дэлхийд бид л хайрлаж хамгаалах учиртай. Бидний хүүхдүүд хоорондоо бие биенээ алах учиргүй юм. 3 хоногт 1 улс орвонгоороо эргэж болддогыг харууллаа. Улс үндэснтэнээ гэсэн нарийн бодлоготой ард түмэн, бид чинь хэрсүү ухаанаар төрөө төвхнүүлж чадсан ухаатан. Гадны гар хөл авилга хээл хахиул ихдээд байвал ийм зүйл ойрхон байгаа гэдгийг эдгээр нөхөд өглөө бүхэн бодож сэр.....

Зочин [111.220.50.43] 2022-01-08 22:00:17

Казахууд Ардчилсан хувьсгалаа хийгээд Монголын араас ороод ирлээ!! Одоо багаар бодоход 30 жил дампуурах нь тодорхой! Ингээд монгол казах нүүдэлчид адил хувь тавилантай гэдэг нь батлагддаг юм байжээ!! Одоо удирдаж хөгжил дэвшилд хүргэсэн Назарбаев өвгөнийн Каддафи шиг болгоод, бүх үйлдвэр, уурхайгаа хувьчлал хийгээд эхэлбэл бүүр гоё юм болно доо!!?? Ккк.

зочин [103.57.92.135] 2022-01-08 13:42:26

Муу эр дайнд хөөрнө ,муу эрд халдага дараа гэгчээр бидний монголчууд хоорондоо хөлөө жийлцэх хэрэггүй. Эв эeгүй байсаар манжийн дарлалд орж 220 жил болсон түүхтэй.Хэлэх үгээ хэлэх нь зөв.Гэхдээ албан тушаалд сүнсээ худалдсан АН ын үe үeийн олигархуудаас холхон бай.Тэдэн дотор олигтой хүн хомс шүү.

Зочин [148.60.92.227] 2022-01-08 12:42:59

eh orniihoo tyhaid l sain boddoo!!!!ene ta nart yamarch hamaagyi ee!!!

Зочин [192.82.73.97] 2022-01-08 06:24:56

Та нарт ямар хамаа байнаа илүү зантай юм

Зочин [66.181.184.225] 2022-01-08 06:52:12

Юмаа шатааж дээрэм хийгээд сүүлд татварын мөнгөөр ман.ын ордон шиг улсын мөнгө үрнэ

Зочин [66.181.161.75] 2022-01-08 05:47:44

тоглоомын засгийн газар л болнодоо..ард түмнээсээ,эх орноосоо урвагч дарангуйлагчид ард түмнийхээ эсрэг зэвсэг хэрэглэж ,,газар нутгаа харийхны хяналтанд алдлаадаа,,тэд хэзээ нэгэн цагт цаазлуулна урвагчдын тавилан хамгийн муугаар төгсдөг,,эрх чөлөө шудрага ёсны төлөөх ард түмний үзэл санааг хүчээр нухчин дарна гэж хэзээч байхгүй,,казахын ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлье тэдний тэмцлийг бүрэн дүүрэн дэмжиж байна

Зочин [103.212.118.134] 2022-01-08 04:51:34

Мөргөлдөөн болгож турхирсан нь америкчууд.

Иргэн [66.181.161.60] 2022-01-08 04:42:31

Хүнийг алах биш бүр толгойг нь тасдаж байгаа хүмүүсийг буудах нь зөв

Irgen [66.181.161.7] 2022-01-08 02:37:49

Mun ch hutsan yum da anduud

Зочин [202.126.88.182] 2022-01-08 01:05:55

Казакууд өөрсдөө л асуудлаа яаж ийгээд шийдэх ёстой байсан юм даа. Оросууд Казакстаны хойт хэсгийн өөрсдийн шунаад бгаа хэсэгт нөлөөгөө улам бататгах бх даа.

Зочин [202.126.88.142] 2022-01-08 13:16:51

Казакстаны хойд хэсэгт буй 8 хот тэр чигээрээ Оросын хот. Хүссэн үедээ хотоо нутгаа авна даа

Зочин [192.82.68.219] 2022-01-08 00:57:30

Манай Монголд АН дангаараа ноёрхож Монголын хамаг сор болсон үйлдвэр заводууд, уул уурхайнууд, эрдэс баялаг, ашигт малтмалын ордуудыг бүгд 930 гаруй обьектуудыг хуйвалдан дээрэмдснийг Монголчууд Хүрэлсүхийг дэмжих замаар тайван замаар буцааж авсан даа, өөрөөр хэлбэл Казакын энэ тэмцэл тайван замаар манайд явагдсан даа!

зочиг [103.57.92.135] 2022-01-08 13:35:14

тийм

Зочин [66.181.161.101] 2022-01-08 13:19:59

Дунд хуруу шүү

Зочин [64.119.19.59] 2022-01-08 02:42:20

Энэ хүний мэдрэл яав ч эрүүл бишээ асуудалтай гар байна

Сахиус [64.119.17.44] 2022-01-08 02:40:41

Чи мөн хуцдаг гараа яаж ингэж шааж чадаж байнаа

Зочин [139.5.219.215] 2022-01-08 02:09:06

hutsaa

Зочин [202.9.40.164] 2022-01-08 01:18:53

Хуцаж байдаг шүү

Зочин [192.82.68.219] 2022-01-08 00:42:47

Казакстан чинь нутаг дэвсгэр нь ч, хүн амын ихэнх нь ч Орос шүү дээ

зочин [202.126.88.214] 2022-01-07 22:41:09

төрийн тэргүүн нь огцорчихож болоогүйл юм бхда энхийг сахиулах нэрийн дор хувааж авах байхда

Zochin [66.181.161.108] 2022-01-07 22:26:01

Er zorigtoi l uhej bn shu de manaihan shig tsawindaa garaa hiigeed uheegui l baih

Зочин [192.82.70.147] 2022-01-07 15:17:35

Монголд ч им болоно ард тvмэнй амыдарал хэцvv баина хvнд суртал авилгал хэл хаахуль монго огч баиж ажилд ордог гадаад оронд олон

ЭМЭЭ [202.126.89.15] 2022-01-07 12:25:50

2008 ОНД ЭНХБАЯР ИРГЭДЭЭ БУУДАЖ ОЛНООР НЬ ХОМРОГЛОН ХОРЬЖ БАЙСАН ШҮҮ . БҮҮ МАРТ !!!!!!

Зочин [192.82.75.11] 2022-01-08 01:48:33

Хуваа чи будалцах ажилгааг хэн турхирсан бэлээ булгах ажлыг хэн эхлүүлсэн бэлээ энгээл та нар өөрсдийн хийснээ өөр хүнд жихэх дуртай юмаа ийм л элжигнүүд дээ

Зочин [202.126.89.152] 2022-01-07 17:29:58

Буудах нь зөв бсан

Зочин [202.9.46.58] 2022-01-07 13:41:03

Энхбаяр Баяр нар буудах тушаал өгсөн

Зочин [122.201.31.192] 2022-01-07 11:10:23

Манай Монголхүү Чулуудай нар очоод буудчих бийдээ

Дараагийн ээлж ОХУ [192.82.84.5] 2022-01-07 11:02:12

ОХУ задрана

Зочин [202.126.89.152] 2022-01-07 17:35:34

Чи тэрийг нь үзэж чадахгүй ээ кккк

Иргэн [192.82.84.5] 2022-01-07 10:59:24

МАН АН-аар тоглохоо блих хэрэгтэй.Дарангуйлалын төгсгөл ийм болдог жамтай.

Зочин [192.82.89.122] 2022-01-07 10:16:52

Shud buudah hergtei eh ornoo tsus negtnee alj bgaa bol shuud buudah zov bhoo.

Зочин [82.144.201.2] 2022-01-07 10:42:20

Ард түмнийхээ эсрэг бууд гэсэн тушаал өгч байгаа ерөнхийлөгч Токаев чинь алуурчин юм бна. Турк улсын хэвлэл дээр орос цэргээ оруулахын тулд казакстанд 4 нөхцөл тавьсан бна,тухайбал: 1. Крымын арлыг оросын нутаг дэвсгэр гэдгийг хүлээн зөвшөөрөх. 2. Орос хэлийг төрийн албан ёсны 2-р хэл болгох. 3.оросуудын амьдарч байгаа газарт автономит эрх олгох ( казакстаны хойт хэсгээр оросууд олноор амвдардаг) 4.казакстаны нутаг дэвсгэр дээр оросын цэргийн бааз байгуулах..г.м. Эндээс ямар дүгнэлт хийж болохыг та бүхэн мэдэж байгаа гэж ойлгож бна.

Tsek [192.82.75.212] 2022-01-07 09:59:54

Орос хүч түрж хамтын ажиллагааны байгууллагын гишүүн гэдгээрээ Казакстан руу орчихлоо.НҮБын энхийг сахиулагчид ганц хоногийн дотор орж ирнэ гэж байхгүй ш тээ. Мандат олгоогүй байхад Оросуудын дураараа хүчээр л хийж байгаа ажиллагаа юм байна даа.

Зочин [202.126.88.56] 2022-01-07 09:34:53

Зэвсэгтэй хүний өөдөөс өрсөж буудах уу ❔ , өөрийнхөө толгойг тасдуулах уу гэдэг сонголт бий болж дээ ❗❗❗

Зочин [202.126.90.152] 2022-01-08 17:30:37

Харин тэхх

Зочин [64.119.27.65] 2022-01-08 04:15:30

Яг үнэн

Зочин [66.181.161.16] 2022-01-07 08:55:45

Буудах л хэрэгтэй

Зочин [202.9.46.24] 2022-01-07 08:47:53

Хэт нэг талыг барьсан, дарангуйлалыг дэмжсэн мэдээлэл. Манай коммунист дарангуйлагчид сохор нохой дүйвээнээр гэгчээр баахан амьтан баривлаад буудаад эхлэж чадах л байх шүү.

Казахстаны иргэн [192.82.84.5] 2022-01-07 10:55:18

Танай МАН ард түмний эсэргүүцлээс айж дандаа нэг талыг барьсан мэдээ тавих болсон байна.

Ариунсүрэн [103.212.119.198] 2022-01-07 10:24:05

Тийм шүү

Зочин [66.181.185.82] 2022-01-07 08:28:24

Хогийн ардчилал гэдэг вирус шиг юмаа

Зочин [192.82.67.78] 2022-01-07 19:01:16

Үр үндсээрээ үхээч

Зочин [66.181.190.172] 2022-01-07 10:25:07

тэнэг амьтан Үр удмаараа боол болох заяат

Жалбуу [202.9.40.3] 2022-01-07 08:22:28

Зэвсэгээ хаяхгүй бол ямарч улсын цагдаа буудах нь хууль дүрмийн дагуу зүйл.Буудаагүйгээс цагдаа нарын толгойг огтолж алсан байна.

Зочин [192.82.84.8] 2022-01-08 03:24:39

Цагдаа нар өөрсдөө тасдаж авсан байх

Зочин [202.126.88.133] 2022-01-07 13:31:10

Ер нь хэн нь толгой тасдаад яваад байсныг нотлох аргагүй ш дээ. Өдөөн хатгагчид ч байх магадлалтай

z [192.82.75.138] 2022-01-07 08:18:04

Казакстаны дотоод хэрэгт бусад улсууд оролцохгүй байх хэрэгтэй. Тэд асуудалаа өөрсдөө шийдэх хэрэгтэй

Зочин [202.126.88.133] 2022-01-07 13:31:56

Оролцдогоо оролцчихоод байнаа

зочин [64.119.23.174] 2022-01-07 07:40:42

Орос цэргүүд яагаад Казак иргэдийг буудаж алж байгаа юм бэ

Зочин [66.181.190.79] 2022-01-07 10:56:36

Мэргэн буудаж чадахгүй бол өөрөө алуулна. Цуст аллага, хүчирхийлэл ингэж өрнөж, төгсгөлгүй үргэлжилнэ. Мэргэн буудаж чадаж байвал хүчирхийлэл хурдан зогсоно.

Зочин [202.55.188.38] 2022-01-07 08:42:56

Зэвсэг барьсан бол шууд бууд өөр зам алга

Зочин [202.126.89.139] 2022-01-07 07:45:15

Тийм мэдээг хаанаас олж аваа вэ

То ван [59.153.86.98] 2022-01-07 07:08:52

Ингээд Казахстан богинохон хугацаанд олж авсан тусгаар тогтнолоо алдав

Borchu [192.82.69.175] 2022-01-07 09:00:45

Bitgii ergvvt

Зочин [103.229.122.248] 2022-01-07 06:59:35

Дарангуйлагч төр ард түмнээ үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрхгүй болгодог жамтай

Баадай [211.36.145.237] 2022-01-07 06:51:43

Өөрсөддөө цаазын ял өгчихлөө.

Батсайхан [66.181.161.20] 2022-01-07 05:57:43

Ийм эгзэгтэй мөчид аль болох хүч хэрэглэх үйлдэл хийхээс зайлс хийж , байнга өөрийн улсын туг далбааг ил тод байлгаж ажиллах хэрэгтэй . Эс тэгвээс буруу үйлдэл , эс үйлдлийг тэдэнд тохож , хожмын хар сүүдэр дагуулах болно. Улс орныхоо нэрийг өргөн , бусдийн төлөө амь насаа золин байгаа бүх гишүүн орнуудын энхийг сахиулагч нартаа амжилт хүсье

чоогоо [66.181.161.120] 2022-01-07 08:01:49

Зусарч хог вэ. НҮБ-ын мандатгүй Энхийг сахиулагч гэж юу байдаг юм бэ. Оросыг долоогч 6 орны л цэргүүдийг. Киргиз харин сайн байна шд


59 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
59 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.