ОХУ, АНУ аюулгүй байдлын баталгааны асуудлаар эхний хэлэлцээгээ хийлээ

Aдмин / Гадаад мэдээ

ЖЕНЕВ. /BBC/. ОХУ-ын эрх баригчдын шаардаж буй аюулгүй байдлын баталгааны асуудлаарх ОХУ, АНУ-ын эхний хэлэлцээ Женевт боллоо. Хэлэлцээ хаалттай болсон бөгөөд талууд уулзалтын дараа мэдэгдэл хийж, хэлэлцээ үргэлжилнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

ОХУ-ын төлөөлөгчдийг Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков, Батлан ​​хамгаалахын дэд сайд Александр Фомин нар тэргүүлсэн бол Америкийн талыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Уэнди Шерман, Төрийн нарийн бичгийн даргын зэвсгийн хяналтын асуудал эрхэлсэн орлогч Бонни Женкинс нар төлөөлсөн байна.

Уулзалтын гол сэдэв нь НАТО-г өргөжүүлэхээс татгалзах Москвагийн шаардлага, Украинтай залгаа хилийн бүсэд Оросын цэргүүд төвлөрч байгаад барууныхан санаа зовж буй явдал байв.

Ингээд хэлэлцээний дараа талуудын хийсэн гол мэдэгдлүүдийг хүргэе.

НАТО-г өргөжүүлэх тухайд

Сергей Рябков: “Украин хэзээ ч НАТО-гийн гишүүн болохгүй гэдэгт итгэлтэй байх нь бидний хувьд туйлын чухал гэдгийг бид онцолж байна. Бид 2008 онд Бухарестын дээд хэмжээний уулзалтаар баталсан томъёоллыг Мадридад болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр хүчингүй болгож, "Украин, Гүрж хэзээ ч Умард Атлантын эвслийн гишүүн болохгүй" гэж сольж өгөхийг хүсэж байна.

"Хаалттай яриа хэлэлцээнд ихэвчлэн тохиолддог хоосон яриа өрнүүлэхээс, хагас амлалтаас, буруу тайлбараас бид залхаж байна. Бид нөгөө талаар итгэхгүй байна. Бидэнд хэзээ ч НАТО-гийн гишүүн болохгүй, "ёстой", гэсэн үгтэй амлалт биш хуулийн ач холбогдол бүхий төмөр бетонон баталгаа хэрэгтэй. Энэ бол Оросын үндэсний аюулгүй байдлын асуудал юм".

Уэнди Шерман: “Өөр улсад НАТО-гийн хаалгыг хаахыг бид хэнд ч зөвшөөрөхгүй”.

"Бид хоёр талын асуудлаар холбоотнууд, түншүүдтэйгээ зөвлөлдөж, уялдаа холбоог хангах үүрэгтэй."

Украин руу довтлох тухайд

Сергей Рябков: "Орос улс Украинд халдан довтлох гээгүй, тиймээс энд наймааны ямар ч сэдэв байхгүй”.

"Украин дангаараа эсвэл барууны орнуудтай хамтран санаатайгаар өдөөн хатгалга хийж болзошгүй талаар бид санаа зовж байна"

Уэнди Шерман: “Нөхцөл байдлыг намжааж, цэргээ хуарандаа эргүүлэн татсанаар довтлохгүй гэдгээ нотлох боломж тэдэнд бий” гэж мэдэгджээ.

Женевт хийсэн уулзалт нь ОХУ болон барууны орнуудын хооронд аюулгүй байдлын асуудлаар ойрын хугацаанд хийхээр төлөвлөж буй гурван дээд хэмжээний уулзалтын эхнийх нь юм. Нэгдүгээр сарын 12-нд Брюссельд Орос-НАТО-гийн Зөвлөлийн хурал болох бол нэгдүгээр сарын 13-нд Вена хотод ЕАБХАБ-тай хэлэлцээ хийнэ.

НАТО-Оросын Зөвлөлийн хурлын үеэр Европ дахь цэргийн үйл ажиллагаа, цэргийн ил тод байдал, зэвсгийн хяналтыг хэлэлцэнэ гэж тус эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг даваа гарагт мэдээлжээ.


Сэтгэгдэл

зочин [192.82.80.133] 2022-01-11 15:26:02

Украйн, Гүрж зэрэг улс НАТО-д элсэх асуудлаа өөрсдөө бие даан шийдвэрлэх эрхтэй тусгаар тогтносон улсууд биз дээ? Яагаад тэдний асуудлыг Оросууд заагаад, өмнөөс нь шийдээд байгаа юм бол оо?

Зочин [93.24.184.97] 2022-01-22 18:42:58

ukrain gurj chin bie daasan gej bgaa ch ter chigeeree amerik orosiin xoorondiin dainii talbar shu de omxii orosuud amerikuud ch yalgaagui gemgui ardiig xoxirooj oorsdiin vant ulsaa uurd manduumlah huseltei ch ene n udku talaar ongorno tun udahgui buh buzar ulsuud uilee uzne mgl ch yalgaagui buzariin buzar ulsuud


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.