Трамп: Путин пуужин турших биш Украины дайныг дуусгах хэрэгтэй

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2025.10.27/ мэдэгдэл хийхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пуужин туршихын оронд Украины дайныг зогсоох хэрэгтэй гэжээ. Путин ням гарагт /2025.10.26/ хэлэхдээ ОХУ-ын зэвсэгт хүчин дэлхийн хаана ч байхгүй, Буревестник нэртэй пуужин туршсан хэмээсэн юм. Москва хэлэхдээ тэрхүү пуужин нь агаарын довтолгооноос хамгаалах ямар ч системийг нэвтлэн гарч чадна гэжээ.

ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Валерий Герасимов хэлэхдээ пуужин 15 мянган км ниссэн гэсэн юм. Шинэ пуужин туршсан талаар сэтгүүлч Трампаас асуусан байна. Үүнд тэр хариулахдаа АНУ-ын шумбагч онгоцнууд ОХУ-ын эргийн ойролцоо байгаа учраас пуужин нь тийм хол нисэх шаардлага байхгүй гэсэн юм.

Трамп “Манай улс дэлхийн хамгийн шилдэг шумбагч онгоцтой гэдгийг тэд мэднэ. Улсынх нь эргийн ойролцоо байгаа. Тийм учраас манай пуужин 15 мянган км нисэх шаардлагагүй. Тэгэхээр Путин тийм зүйл ярих нь зохимжтой гэж би бодохгүй байна. Та дайнаа дуусгах хэрэгтэй. Долоо хоногийн дотор л дуусах ёстой байсан дайн одоо дөрөв дэх жилдээ орлоо. Пуужин туршихын оронд дайныг дуусгах хэрэгтэй” хэмээжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.38] 2025-10-28 12:26:04

Гуйгаад байна зөнөг


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.