Ч.Дашдэмбэрэл, Н.Жанцан нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Aдмин / Нүүр

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жил, Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, төрийн дээд цол, одон, медаль хүртээв.

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:
  • Үндсэн хуулийг боловсруулах комисст ажиллан Үндсэн хуулийг батлалцаж, аймаг, орон нутаг болон парламент, Ерөнхийлөгчийн институтэд олон жил үр бүтээлтэй ажиллан удирдан зохион байгуулж, Монгол Улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжихэд бодит хувь нэмэр оруулсан, төр, нийгмийн зүтгэлтэн, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын анхны дарга, малын гавьяат эмч Човдронгийн Дашдэмбэрэл,
  • Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх, батлах, сахин хамгаалах үйлсэд 20 гаруй жил идэвх, санаачилгатай ажиллаж, Үндсэн хуулийн цэцийн дарга, орлогч дарга, гишүүнээр 26 жил ажиллан Үндсэн хуулийн цэцийг Монгол Улсад үүсгэн бий болгох, төлөвшүүлэхэд мэдлэг, боловсрол хичээл зүтгэлээ зориулан, Үндсэн хууль судлал, Монгол Улсын хууль, эрх зүйн тогтолцоог бэхжүүлэн хөгжүүлэх үйлсэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Ардын Их Хурлын депутат, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга асан, гавьяат хуульч Наваанпэрэнлэйн Жанцан нарт хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнав.
МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ ЦОЛЫГ:

Парламентат ёсыг төлөвшүүлэх, төр, нийгмийн шинэчлэлийг эхлүүлэхэд оруулсан хувь нэмэр, үндэсний өв соёл, түүх, уламжлалыг сэргээн хөгжүүлэх, сурталчлан түгээх үйлсэд оруулсан хичээл зүтгэл, шинжлэх ухаан, боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлэн,

  • Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, академич Жигжидийн Болдбаатар,
  • БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга асан, “Монгол уламжлал” академийн тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Лувсандамбын Дашням нарт хүртээлээ.
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Улсын Их Хурлын гишүүн асан, Ардын Их Хурлын депутат асан Цэдэвийн Товуусүрэн,
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
  • Улсын Их Хурлын гишүүн асан, “Улаанбаатар эрдэм” их сургуулийн тэнхимийн эрхлэгч Нямжавын Содномдорж,
  • Ардын Их Хурлын депутат асан, Сүхбаатар, Баянхонгор аймгийн Засаг дарга асан, ахмад багш Бямбын Чойжилсүрэн,
  • Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн багш, профессор Чимидийн Энхбаатар,
ГАВЬЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ ЦОЛООР:
  • Ардын Их Хурлын депутат асан, төрийн албаны ахмад ажилтан Найдангийн Дашзэвэг,
ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:
  • Улсын Их Хурлын гишүүн асан, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Дааданхүүгийн Батбаатар,
  • Ардын Их Хурлын депутат асан, Улсын Их Хурлын гишүүн асан, Үндсэн хуулийн цэцийн орон тооны бус зөвлөх Жанлавын Бямбажав,
  • Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан Даржаагийн Дашдорж,
  • Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд асан, “Говийн хөгжлийг дэмжих сан” төрийн бус байгууллагын тэргүүн Цэрэндашийн Оюунбаатар,
  • Төрийн албаны зөвлөлийн орон тооны бус зөвлөх, төр, захиргааны ахмад ажилтан Багаажавын Өнөбаатар,
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч, Ардын Их Хурлын депутат асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсандандарын Хангай,
  • Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын сайд асан Логийн Цог,
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
  • Ардын Их Хурлын депутат асан, Голомт банкны ерөнхийлөгч Галсангийн Ганболд,
  • Ардын Их Хурлын депутат асан, Дорноговь аймгийн Засаг дарга асан, төр, захиргааны ахмад ажилтан Лувсангийн Ишдорж,
  • Ардын Их Хурлын депутат асан, хөдөө аж ахуйн ахмад ажилтан Жаргалын Оросоо,
  • Ардын Их Хурлын депутат асан, хөдөө аж ахуйн ахмад ажилтан Түвдэнгийн Санжаа,
  • Ардын Их Хурлын депутат асан, төрийн албаны ахмад ажилтан Тулгын Төмөрбаатар,
  • Ардын Их Хурлын депутат асан, хөдөө аж ахуйн ахмад ажилтан Лувсангийн Хээшиг,
  • Ардын Их Хурлын депутат асан, Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч асан Чимэдцэрэнгийн Чинбат,
  • Ардын Их Хурлын депутат асан, ахмад дипломатч Шарын Шагдарсүрэн,
  • Ардын Их Хурлын депутат асан, Сонгуулийн ерөнхий хорооны дарга асан Жигжидсүрэнгийн Ядамсүрэн,
МАЛЫН ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
  • Ардын Их Хурлын депутат асан, төрийн албаны ахмад ажилтан Дашдоржийн Баяраа,
  • Ардын Их Хурлын депутат асан, хөдөө аж ахуйн ахмад ажилтан Базарын Жадамбаа,
  • Ардын Их Хурлын депутат асан, хөдөө аж ахуйн ахмад ажилтан Жапарханы Сейтмурат,
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • Ардын Их Хурлын депутат асан Ламжавын Баатарсүрэн,
  • Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын сайд асан Төгсжаргалын Ганди,
  • Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Содномдаржаагийн Батбаатар,
ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Ардын Их Хурлын депутат асан, хөдөө аж ахуйн ахмад ажилтан Норовын Дашдондог,
  • Ардын Их Хурлын депутат асан, Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан, хөдөө аж ахуйн ахмад ажилтан Балаагийн Нямдорж,
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
  • БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан, гавьяат эдийн засагч Жамбын Гомбожав,
  • Ардын Их Хурлын депутат асан, гавьяат эдийн засагч Наваанмөнхийн Дэрийлаа,
  • Монгол Улсын Их Хурлын дарга асан, гавьяат хуульч Данзангийн Лүндээжанцан,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
  • Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн ахлах прокурор Ходройн Батчимэг,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • Улсын Их Хурлын Тамгын газрын Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн нярав Жарантайн Батхуяг,
  • Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөх Бадамдоржийн Төгсцэнгэл,
  • Улсын Их Хурлын Тамгын газрын ахлах референт Чулуунбатын Сарантуяа,
  • Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтан Өвгөнхүүгийн Энх-Амар нарыг тус тус шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн хүмүүст болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөв.


Сэтгэгдэл

Зочин [104.205.131.167] 2022-01-14 02:07:53

УИХ гишүүд ээ МУ ын Төсөв Татварын төлөгчийн Мөнгийг ийм заваан юмнуудыг байс хийгээд Баатар Ардын Гавьяат гэх Социалист цол өгч мөнгө үрэх ээ болиоч ээ, доорь сэтгэгдэл бичсэн хүнтэй санал нэг бна.

Зочин [104.205.131.167] 2022-01-14 02:05:10

Хөөрөгны ченж хууны эд зүйлээр дагнан баяжигч олигархи жанцанг хөрөнгөжсөн гэж баатар цол өгч байгаа нь МУ ын Төр дампуу байгаагийн маш тод жишээ!

зочин [66.181.177.92] 2022-01-13 23:56:41

Энэ шагнал гардуулах ёслол бүр утгаа алдчихав уу? Хэд хоноод л баахан хүмүүс хөдөлмөрийн баатар, ардын, гавъяат цолтон болоод байна уу? Энэ олон хүн тус бүрт татвар төлөгчдийн мөнгөнөөс сар бүр 150000-250000 төгрөг, жилд 1 хүнд 1,8-3 сая төгрөг өгнө биз дээ? Монгол улс хичнээн хөдөлмөрийн баатар, ардын, гавъяат цолтонтой болсон бэ? Ийм олон хөдөлмөрийн баатар, ардын, гавъяат цолтонтой улс яагаад хөгждөггүй, ард иргэд нь туйлын ядуу буурай, өлмөн зөлмөн, өвчтэй, өртэй, зээлтэй байдаг юм бол оо? Шагнал, хөгжил 2-ын хооронд уялдаа холбоо байна уу? 430 депутатаас хэд нь бурхны оронд заларсан бэ? үлдсэн нь бүгд баатар, ардын, гавъяат уу? Омикрон эрчимжсээр, нийт тохиолдлын 50-60 хувийг эзлэх болсон гэв үү? Гэтэл амны хаалтгүй хүмүүс шагнал гардуулах ёслолд оролцоод, зарим нь тэврэлдээд бараг үнсэх шахуу байв уу? Омикрон ерөнхийлөгч, дарга, сайд, хөдөлмөрийн баатар, ардын, гавъяатуудыг таньдаг юмуу? ард иргэдийг таньдаггүй юмуу? Арай л биш байна уу? Бүгд л амны хаалт зүүх ёстой биз дээ?

Зочин [103.26.194.172] 2022-01-13 23:42:32

Ard tumen ideh hoolgui bhad ene avilgachid neg negnee shagnaad l …. Ogiudas hurmeer

Зочин [192.82.85.105] 2022-01-13 21:06:07

Хөөрөгний наймаачин Жанцан хөдөлмөрийн баатар болохыг үздэг юм байна. Агуу хорчин өвгөн ямар гавьяа байгуулсан юм бол?

Зочин [154.49.100.218] 2022-01-13 21:30:28

Жхнцан гэж ааш гэж адсага, хачин балиар хүн ялгаж харьцсан шизотой өвгөн байдаг биз дээ.

Иргэн [59.153.114.122] 2022-01-13 20:02:27

Нүүрсний шуудай, гялгар уут, хадаас шуруп, алх, данхаа ч ядаж хийж чадахгүй байгаа Монгол улс Хөдөлмөрийн баатар, гавьяатуудаар дүүрлээ. Энэ юу болоод байнаа. Гэтэл Эрээний хил хаагдлаа үхлээ хатлаа гээд гонгинолдоод байдаг. Ухаарч сэхээрч байгаа хүн байна уу? Энэ шал худлаа нийгэм болоод байнаа. Дампуурлаа та минь.

Зочин [64.119.18.153] 2022-01-13 20:00:59

Жанцан гэх хүн хөдөлмөрийн баатар болох гавъяа хийгээгүй хүн шүү. өгч байгаа нь авч байгаа нь ичих нүүр байхгүй болжээ.

Зочин [64.119.25.125] 2022-01-13 17:57:52

Төр төмөр тараалаа. Залуучуудаа төмөр өгч сургав.

Зочин [66.181.161.12] 2022-01-13 17:46:12

учраа ч алдлаа л даа - юу болж байна аа ... Найрын ширээнийй ууц

Хүн [103.10.21.239] 2022-01-13 17:15:42

Хүүрмодоо зэвэрсэн төмөр дүүжлэхээс өөр хийх юм алга уу ингэх гэж еөк болсон хэрэгүү хүүруутаа минь дээшээ нэг хардаа утаа олж харахгүй байна уу

Иргэн [59.153.113.12] 2022-01-13 16:41:08

Аз нь таарсан ЕӨК юмаа энэ олон 100 жил,тэгш ойнууд болж байхад орхигдсон олон хүнд зохих шагналыг өгч мөн их талархал хүлээж байнаа. Өөрөөр хэлбэл буян үйлдэж байнаа. Сайхан энерги улам их цуглах болтугай.

Зочин [66.181.190.144] 2022-01-13 16:00:37

Байнга өгч олон төмөр үйлдвэрлэж бхаар улсдаа баатар цол олгочихуул яасан юм бэ! Бүгдээрээ баатар улсын баатарууд больё!

Иргэн [103.212.118.54] 2022-01-13 15:55:16

БАТТУЛГА ОДОНГУУДЫГ СУМЫН ТӨВИЙН ХУДАГУУД ДЭЭР НАЙМЫН ХУВИНГААР ТАРААМАНЫГ БОДЁОЛ БОЛЖ БАЙНА.ОЛОН ЖИЛ АЖИЛЛААД ХООСОН ҮЛДСЭН ХҮМҮҮСИЙГ ШАГНАХ ХЭРЭГТЭЙ АЖИЛ ХӨДӨЛМӨР ХИЙГЭЭГҮЙ АН - НӨХӨД ХУВИН ХУВИНГААР ӨГСӨН ОДОНГ ХУРААЖ АВМААР ЮМ

Зочин [202.126.88.178] 2022-01-13 16:09:24

Яаж шаахаар ингэж бөгс долоодог байнаа ста авах хэмжээнд хүрчээ лалар чинь

Зочин [103.140.11.73] 2022-01-13 15:28:46

Юун шагнал, юун бөх вэ ?Хоногт 2279 хүн халдвар аваад байна шүү дээ.

irgen [64.119.22.23] 2022-01-13 15:17:07

MANgaruud bugd gabyat, bas baatar bolchuul taarah yum b a oo!

Уул үүл [192.82.69.35] 2022-01-13 15:09:46

Дашдэмбэрэл дарга Төв.аймгийнх мөн үү

Зочин [202.126.88.178] 2022-01-13 16:10:27

Мэдэхгүй хужаагийн эрлийз байж магад


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.