“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууны хэрэгтэй холбогдуулж нэр бүхий хүмүүсийн гэрт нэгжлэг хийжээ

Aдмин / Хууль

“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг өчигдөр бусдад давуу байдал олгосон хэд хэдэн гэрээ байгуулж их хэмжээний хахууль авч байх үйлдэл дээрх нь АТГ-ын ажилтнууд дайчлан баривчилсан талаар мэдээлсэн.

Тус асуудалтай холбогдуулж, зарим иргэдийг мөн шалгаж байгаа бололтой. Тодруулбал, нэр бүхий хүмүүсээс АТГ-аас мэдүүлэг авч гэр болон ажлын байранд нэгжлэг хийсэн талаар мэдээлэл бий.

Дашрамд дурдахад Э.Номинчулуунд холбогдох хэргийг ЭЦА-наас АТГ-т шалгуулахаар шилжүүлээд удаагүй. Тус газарт шалгуулж байхдаа ийнхүү дахиад гэмт хэрэг үйлдсэн учраас 48 цагийн хугацаатай албадан саатуулсан байна. Ингэснээр түүнд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал олгосон гэх үйлдлээс гадна хээл хахууль авсан хэмээх үндэслэлээр нэмж шалгаж эхэлж буй.


Сэтгэгдэл

өолр [66.181.165.189] 2022-04-30 08:51:38

Ийм гахайнуудад засгийн компаний суудал худалдахаа болимоор юм, топор ооо

Зочин [192.82.72.125] 2022-04-28 16:46:41

kungfu panda

Зочин [66.181.160.124] 2022-04-28 12:43:37

Дээдсүүдээ наад Авилгалтай тэмцэх хууль чинь хүнд хүрч нөлөөлөхгүй байнаш дээ тиймээс ийм хэрэг дахин дахин гараад байна.Хуулиа нэн даруй чангатгаж өөрчил,АТГ-т эрх мэдлийг нэмж өг.Нөгөө Авлигачин Хонгилчин Шүүгчдээ зайлуул цэвэрлээч дээ. Батсуурь,Атармаа хэн хэнч билээ тэдгээр нөхөд чинь өнөө хүртэл Авлигаа аваад ажлаа хийгээд яваа биз дээ.

Том хүн [202.126.92.173] 2022-04-28 10:53:07

Ийм том дарга хүн хоолны мөнгө явах ёстой ..... , ядаж байхад жижиг ажилтан автобусны жолооч нар цаг тутам 500 төгрөг авч байхад ...............


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.