Гадны компаниуд ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоосноор 600 мянган хүн ажлын байраа алдаж магадгүй

Aдмин / Гадаад мэдээ

МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын эрх баригч намын нэгэн өндөр албан тушаалтны хэлснээр, ОХУ-тай “найрсаг бус” орнуудын аж ахуйн нэгжүүд тус улс дахь үйл ажиллагаагаа зогсоосны дараа 600 мянга орчим хүн ажлын байраа алдах эрсдэл үүснэ гэжээ.

ОХУ Украин улс руу довтолсны дараа “McDonald’s”, “Adidas”, “BMW” зэрэг компаниуд ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоосон.

Одоогоор ихэнх компаниуд нь ажлын байраа алдсан ажилчиддаа дор хаяж хэдэн сарын цалин олгохоо амласан байна.

Нэгдсэн Орос намын нарийн бичгийн дарга Андрей Турчак хэлэхдээ, дайны өмнө “найрсаг бус” орны компаниудад 2 сая орчим хүн ажиллаж байсан гэжээ.

Өнгөрсөн 3 дугаар сард ОХУ-ын ажилгүйдлийн түвшин түүхэндээ хамгийн бага буюу 4.1 хувь байсан байна. Энэ нь ойролцоогоор 3.1 сая орчим хүн бөгөөд үүнд гадны компаниудад ажиллаж байгаад ажлын байраа алдсан иргэдийг оруулаагүй болно.

“Renaissance Capital” хөрөнгө оруулалтын компанийн эдийн засагч София Донец энэ долоо хоногт хийсэн тайландаа дурдахдаа, энэ оны дунд үе гэхэд ОХУ-ын ажилгүйдлийн түвшин сүүлийн арав гаруй жил байгаагүй өндөр түвшинд хүрэх буюу 7 хувиас давна гэжээ.

Йелийн Менежментийн сургуулийн мэдээлснээр, гадаадын 750 гаруй компани ОХУ дахь үйл ажиллагаагаа тодорхой хэмжээгээр цомхотгоно гэдгээ мэдэгдсэн байна.

А.Анхбаяр

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Зочин [66.181.182.25] 2022-05-08 01:12:35

Харин ч ОХУ-ын үндэсний үйлдвэрлэгчид улам сэргэж гадны нөлөө багасан ажлын байр нэмэгдэнэ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.