SocialPay дижитал хэтэвчээ ашиглан даатгалаа аваарай
SocialPay аппликэйшн, Тэнгэр Даатгал ХХК хамтран даатгалаа дижиталаар авах боломжийг хэрэглэгчдэдээ олгож байна. Харилцагч та Тэнгэр Даатгал ХХК-ийн “Edaatgal” аппликэйшнийг ашиглан өөрт хэрэгтэй даатгалын үйлчилгээг авахдаа Socialpay дижитал хэтэвч ашиглан төлбөрөө төлөх боломжтой боллоо. Харин та 2022.06.06-ныг дуустал SocialPay аппликэйшнээр даатгалын төлбөрөө төлсөн тохиолдолд хүссэн даатгалаа 20%-ийн хөнгөлөлттэй авах купон бид бэлэглэх болно.
Жич: Бэлгийн купон нь дараагийн худалдан авалтад хамаарах болно.

Тэнгэр Даатгал ХХК-ийн тухай: Тэнгэр Даатгал компани нь 2001 онд байгуулагдсан ба харилцагчийн эрсдэлийн удирдлагын цогц шийдлийг санал болгон ажилладаг, харилцагчдын итгэл найдварыг бүрэн хүлээсэн, даатгалын салбарын тэргүүлэгч компани юм. Тэнгэр Даатгал компани Монгол Улс даяар өөрийн 15 салбар, 124 төлөөлөгчтэй. Мөн өөрийн цахим сувгуудаар дамжуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад адил хүртээмжтэй байдлаар даатгалын үйлчилгээг хүргэснээр 68,000 гаруй иргэн, 2000 гаруй байгууллагын эрсдэлийг шилжүүлэн аваад байна.
SocialPay аппликэйшний тухай: Socialpay нь мөнгө илгээх, онлайн худалдан авалт хийх, хэрэглээний төлбөрүүд төлөх зэрэг бүх төрлийн санхүүгийн харилцааг хамгийн хялбараар шийдэх дижитал хэтэвч юм. Та SocialPay-ийн хэрэглэгч болсноор үйлчилгээний олон шинэ боломжуудыг авна. Үүнд:
- Утасны дугаар, и-мэйл хаяг ашиглан мөнгө илгээх, нэхэмжлэх, чатлах
- Голомт банкны харилцагчид онлайнаар SocialPay үйлчилгээнд бүртгүүлэх
- SocialPay виртуал карт идэвхжүүлэн, олон улсад худалдан авалт хийх
- Бүх банкны картаа холбон, дэлгүүр, үйлчилгээний байгууллагуудад SocialPay-ээр төлбөр төлөх
- Хэрэглээний төлбөрүүд төлөх, галт тэрэг, кино тасалбар захиалах, дата, нэгж авах, үнэт цаасны данс нээх, онлайн дэлгүүрээс худалдан авалт хийх, хүслийн жагсаалт хөтлөх, хамт олны хуримтлал үүсгэх гэх мэт нэмэлт үйлчилгээ
Харилцагч та бүхэн өөрийн цаг завыг хэмнэн SocialPay дижитал хэтэвчийг ашиглаж, даатгалдаа хамрагдаарай.
Гэнэтийн эрсдэлд үргэлж бэлэн байж, яг одоо даатгуулъя.
Edaatgal аппликэишн татах: http://onelink.to/m28kxp
Socialpay аппликэишн татах: https://digital.golomtbank.com/product/
































































Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
Тогтворгүй үед тогтоон барьсан Засгийн газар
УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Г.Ариунболор: Үндсэн хуульд Ерөнхий сайдыг томилох, чөлөөлөх эрх УИХ -д хадгалагддаг ч эхлээд нам шийдээд, дараа нь парламент зөвхөн батлах үүрэгтэй институт болж хувирчээ
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ
Г.Батзориг: Хүнсний НӨАТ-ыг хөнгөлбөл амьдралын өртөгт эерэгээр нөлөөлнө
Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ
Ерөнхий сайд Н.Учрал: “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ