Гишүүн Ж.Ганбаатарын хамаарал бүхий этгээд шилжүүлж авсан компаниараа ганцхан хоногийн дотор дөрвөн тэрбумын 3 тендерт шалгарсан түүх

Aдмин / Хууль

УИХ-ын гишүүн Оргилын гэх тодотголтой Ж.Ганбаатарын хамаарал бүхий этгээдүүд Баянгол дүүрэгт хэрэгжих тендерүүдэд хуруу гараа дүрж, бэл бэнчингээ зузаатгасан ноцтой баримтыг үзэгч та бүхэнд хүргэе. Эрхэм гишүүн Ж.Ганбаатар түүний баруун гар гэгддэг Я.Эрдэнэсайхан нар “Голд Өлзийт” гэх компанийг мотордож Баянгол дүүрэгт зарлагдсан авто зам тендерүүдэд эзэн суугаад удаж байгаа гэнэ. Ж.Ганбаатар Я.Эрдэнэсайхан нар Баянгол дүүргийн авто замын тендерт оролцсон л бол ялж шалгардаг ёстой босоо аварга шахуу болсон “Голд Өлзийт” компанитай нарийн сэжмээр холбогддог. Тус компанийн захирлаар Г.Төмөрбаатар гэх хүн ажилладаг бөгөөд Г.Төмөрбаатар нь Ж.Ганбаатарын баруун гар Я.Эрдэнэсайханы төрсөн эгчийнхэн нөхөр юм.

Илүү тодруулж тайлбарлая Я.Эрдэнэсайханы төрсөн эгчийг Я.Эрдэнэчимэг гэдэг. Харин Я.Эрдэнэчимэгийн нөхөр нь “Голд Өлзийт” компанийн захирал Г.Төмөрбаатар юм.

Ж.Ганбаатарын тойрон хүрээлэгчид мөн тэдний төрөл садны хүмүүсийн нэр ус холбогдох “Голд Өлзийт” компани Баянгол дүүрэгтэй холбоотой 8.4 тэрбум төгрөгийн авто замын 4 тендерийг өнгөрсөн хугацаанд авчихсан. Үнэхээр но-той.

Тендерийн мангас шахуу болсон “Голд Өлзийт” компанитай холбоотой ноцтой мэдээллүүдийг одоо хүргэе. 2019.05.29 өдөр Ж.Ганбаатарын баруун гар Я.Эрдэнэсайханы төрсөн эгчийнхэн нөхөр Г.Төмөрбаатар “Голд Өлзийт” компанийн захирал болсон. Харин захирал болсныхоо маргааш буюу 2019.05.30 өдөр Баянгол дүүрэгтэй холбоотой авто замын 3 тендерт өрсөлдөгчгүй шахуу шалгарч 4 тэрбум гаруй төгрөгийн ажил авсан байдаг. Өмнө нь оролцсон 9 тендерийнхээ ердөө нэгт нь шалгарч ялж байсан тааруухан түүхтэй “Голд Өлзийт” компани захирлаа солиод ганцхан хоногийн дотор 4 тэрбум гаруй төгрөгийн төсөвтэй 3 тендерт шалгарна гэдэг үнэхээр но-той хэрэг. Оргилын Ганбаатартай нарийн сэжмээр холбогдох “Голд Өлзийт” компани тэрбумаар хэмжигдэх төсөвт өртөгтэй тендерүүдэд төвөггүй ялах болсон шалтгаан товчхондоо ийм. Хамгийн сүүлд тус компани 2020 оны 4-р сард мөн л Баянгол дүүргээс 4 тэрбумын тендер авчихсан байгаа юм.

Эрхэм гишүүн Ж.Ганбаатар “Голд Өлзийт” компанийн зам засварын ажилтай танилцахаар алхаж буй зургийг та бүхэн харж байна. Харин түүний ард баруун гар Я.Эрдэнэсайханыхан төрсөн дүү Я.Эрдэнэбаатар алхаж яваа юм. Юм цагаандаа гарна гэдэг шиг Ж.Ганбаатарын тойрон хүрээлэгчид хувааж цохисон тендерийнхээ ажилтай танилцаж яваа нь энэ.

Ж.Ганбаатарын баруун гар Я.Эрдэнэсайхан нь Баянгол дүүргийн Сонгуулийн хороог удирдаж явсан нэгэн бөгөөд өнгөрөгч сонгуулиар Ж.Ганбаатарыг гишүүн болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Үүнийхээ хариуд Я.Эрдэнэсайхан Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга болсон гэх яриа түүнийг дагадаг нь нууц биш.

Нэг нь гишүүн болж нөгөө нь Засгийн газрын агентлагийн дарга болж санасандаа хүрсэн Ж.Ганбаатар, Я.Эрдэнэсайхан нар одоо Баянгол дүүрэгтэй холбоотой тендерүүдэд хуруу гараа дүрж явна. Баянгол дүүрэгтэй холбоотой тендерт хэн ялахыг Ж.Ганбаатар шийддэг гэж Баянгол дүүргийн ИТХ-ын нэр бүхий төлөөлөгчид мэдэгдэж байсан нь үнэний ортой бололтой. Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж хамаарал бүхий компанидаа давуу байдал үүсгэсэн байж болзошгүй асуудалд нэр холбогдоод буй УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг хуулийн байгууллагууд шалгаж мухарлах хэрэгтэй.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.31] 2022-05-18 21:55:55

Замаа хийж чаддаг бол хэнийх ч бсан яахав

Зочин [122.201.31.196] 2022-05-18 16:09:03

Наймаачин хүн хэзээ ч ард түмнийг бодохгүй тэр тусмаа Ганбаатар..

Зочин [64.119.21.188] 2022-05-18 17:26:28

Энэ ч харин үнэн шүү. Чингис хаан худалдаачин хүнээс юм бүү асууж бай! гэсэн гэдэг.' Чингис наме' гэдэг сурвалжсс үзээрэй.

ЗОЧИН [103.57.94.153] 2022-05-18 15:50:43

ГАНБААТАР ГЭХ ЭНЭ ЭТГЭЭД БАЯНГОЛД АХМАДУУДАД ГАРЫН БЭЛЭГ ТАРААН ХЭДЭНТЭЭ УДАА УИХ-Д ГАРЛАА, ЭНЭ ХОГ БОЛ МАН-ЫН ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН, АВИЛГАЧДЫН ЭХНЭЭСЭЭ ДЭЭГҮҮРТ ОРОХ ХУЛГАЙЧ ДАА, БАЯНГОЛЧУУДЫН ТЭТГЭВЭРИЙНХЭН АТГА ГУРИЛ БУДААНД НЬ ШҮТЭЭД СОНГООД Л БАЙХ ЮМАА, ЭНЭ ЛУЖЙВАРЧИНГ

Зочин [192.82.85.81] 2022-05-18 14:51:39

Ойрд Ганбаатарыг л бичээд байх болж, Яасан юм бол доо хөөрхий.... хэнийх нь эрх ашиг хөндөгдөв ??

ganaa [202.72.247.58] 2022-05-18 14:30:15

сайн залуу л гэж бодож явсан чинь жирийн ардын компанийн ажлыг булааж авсан нь НО-той юм болж.

Зочин [202.55.191.194] 2022-05-18 14:28:24

Ганбаатар УИХ-н гишүүн болсноор бизнес нь цэцэглэн хөгжсөн нь үнэн


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.