“Амралтын өдрийн худалдаа”-г хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд зохион байгуулна

Aдмин / Эдийн засаг

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн Жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас долоо хоног бүр “Амралтын өдрийн худалдаа”-г зохион байгуулж байгаа.

Энэ долоо хоногийн амралтын өдрийн худалдааг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нарыг оролцуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, тавдугаар сарын 28, 29-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 70 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч хүүхдүүдэд зориулан “Жаргалтай инээмсэглэл” амралтын өдрийн үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулна.

Үзэсгэлэн худалдааны үеэр нийслэлийн цэцэрлэг, сургуулиудын авьяаслаг хүүхдүүд урлагийн тоглолтоо толилуулж, шагналтай хөгжөөнт тэмцээн, уралдаан болох юм. Мөн Сүхбаатар дүүргийн 225 дугаар цэцэрлэгийн бэлтгэл ангийн хүүхдүүд, Гёте сургуулийн сурагч Н.Мөнхжин, Монгол гуравдугаар сургуулийн Оч охидын клуб, Баянзүрх дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн BOHO брэндийн загварын агентлагийнхан үзүүлбэр үзүүлнэ.

Мөн үзэсгэлэнгийн үеэр хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнүүдийг хямдралтай үнээр худалдаална.

Нийслэлийн Засаг даргын захирамж, “Иргэний жил”-ийн хүрээнд иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, худалдаа, үйлчилгээ чөлөөтэй эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн зам талбайд “Амралтын өдрийн худалдаа”-г зохион байгуулж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.