Цагдаагийн хошууч Б.МАНДУХАЙ: Энэ жилийн “Энхийг сахиулагчдын өдөр”-ийг “хүмүүс, энх тайван, хөгжил дэвшил-түншлэлийн хүч” сэдвийн доор тэмдэглэн өнгөрүүлж байна

Aдмин / Хууль

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 05 дугаар сарын 29-ний өдрийг “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр” болгон зарлаж 1948 оноос хойш жил бүр тэмдэглэдэг уламжлал тогтсон билээ. Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан энхийг сахиулах ажиллагааны цагдаагийн багт бие даасан зөвлөхөөр үүрэг гүйцэтгэж буй Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Мандухайтай товч ярилцлаа.

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрийгөө уншигчдад танилцуулаач?

Юуны өмнө Монгол Улсаас НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн болон одоо үүрэг гүйцэтгэж байгаа нийт энхийг сахиулагч нартаа “Энхийг сахиулагчдын өдөр”-ийн мэндийг хүргэе! Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулж эхэлсний түүхт 20 жилийн ой тохиож байгаа энэ цаг үед ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байгаадаа баяртай байна. Намайг Батсайханы Мандухай гэдэг. Би 2013 онд ОХУ-ын Дотоод хэргийн яамны Москва хотын их сургуулийг төгсөж, Дорнод аймгийн Цагдаагийн газарт хэрэг бүртгэгч, Орхон аймаг дахь цагдаагийн газарт хүүхдийн байцаагч, мөрдөн байцаагчаар ажиллаж байсан бөгөөд одоогоор ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. Цагдаагийн байгууллагаас эмэгтэй алба хаагчид Энхийг сахиулах үйл ажиллагаанд амжилттай оролцож байгаа нь бид бүхний бахархлыг төрүүлдэг.

Та аль улсад ямар чиглэлээр үүрэг гүйцэтгэж байна вэ?

Нэгдсэн Үндэстний байгууллагын энхийг дэмжих үйл хэрэг 1948 онд эхэлснээс хойш өдгөө 74 жилийн хугацаанд нийт 71 энхийг сахиулах ажиллагаанд 125 улсын 1 сая гаруй энхийг сахиулагчид оролцож, дэлхийн энх тайван байдлыг төлөө хүчин зүтгэсэн байдаг. Одоогийн байдлаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийг Дэмжих 12 ажиллагаанд 90,000 гаруй энхийг сахиулагчид үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. Монгол Улсын Цагдаагийн байгууллагын 7 алба хаагч ЦЕГ-ын даргын тушаалаар Бүгд Найрамдах Өмнөд Судан улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийг дэмжих ажиллагаанд (UNMISS) үүрэг гүйцэтгэж байна. UNMISS ажиллагаа нь 2011 оны долдугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд БНӨСУ-ын шинэ засгийн газрыг дэмжих, энгийн иргэдийг хамгаалах, хүний эрхийн зөрчлийг хянах, судлах, хүмүүнлэгийн тусламжийг дэмжих, энхийн хэлэлцээрийн хэрэгжилтийг дэмжих үндсэн чиг үүрэгтэй юм. Манай алба хаагчдын хувьд Ажиллагааны төв Штабын Дотоод хяналт, шалгалт, Дүн шинжилгээ, Мэдээлэл судалгаа, Үйл ажиллагааны төлөвлөлт хариуцсан нэгж болон Жуба хот, Малакал мужын Ажиллагааны салбар нэгжүүдэд чухал албан тушаалд үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд миний бие UNMISS ажиллагааны Жуба хотын салбарт зөвлөх мөрдөгчөөр ажиллаж байна. Зөвлөх мөрдөгчийн хувьд дүрвэгсдийн хуаран дахь энгийн иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн эсвэл нөлөөлж болзошгүй нөхцөл байдал, хүний эрхийн зөрчил болон бусад хууль бус үйлдлийн талаар мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийдэг. Мөн дүрвэгчдийн хуаран дахь энгийн иргэд болон орон нутгийн иргэдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж, бүрэн эрхийн хэмжээнд дэмжлэг үзүүлж ажилладаг. Миний ажиллаж байгаа Жуба хотын 2 дүрвэгсдийн хуаранд нийт 35 мянга гаруй дотоодын дүрвэгсэд амьдардаг. Эх орондоо эрх чөлөөтэй амьдарч чадахгүй, төрсөн нутаг, гэр орноо орхин дүрвэгсдийн хуаранд амьдарч байгаа хүмүүсийг харахад хүнд байдаг. Дайны дараах энх тайван тогтох үйл явцад омог хоорондын зөрчилдөөний улмаас энгийн иргэд хохирч, хүний эрхийн зөрчил үйлдэгдэж байгаа нь харамсалтай юм. Үүнээс гадна зөвлөх мөрдөгчийн нэг чухал үүрэг бол Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын Үндэсний Цагдаагийн Газрын алба хаагчидтай нягт уялдаа холбоотой ажиллаж, нутгийн цагдаагийн байгууллагын алба хаагчдыг чадваржуулах, гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, мэргэжлийн зөвлөмж туслалцаа үзүүлэх явдал юм. Орон орны цагдаагийн байгууллагын алба хаагчид ижил зорилго, хүсэл тэмүүлэлтэй байдаг. Тэд ард иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө өдөр, шөнөгүй ажиллаж, гэмт хэрэгтэй тэмцэж, нийгмийн хэв журмыг сахиулах үүргээ гүйцэтгэж байдаг. БНӨСУ-ын Цагдаагийн байгууллагын алба хаагчидтай өдөр бүр уулзаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсож, шалгаж байгаа хэрэгт нь зөвлөгөө өгч байхдаа бид нэг зорилго, нэг хүсэл тэмүүлэлтэй цагдаагийн алба хаагчид гэдгээ улам мэдэрдэг.

Өөрийгөө хөгжүүлэх чөлөөт цаг, зав гарч байна уу? Соёл урлагийн болон спортын арга хэмжээнд оролцдог уу?

Цагдаагийн алба хаагчид ажиллагааны газар оронд 7 хоногийн 7 өдөр ажилладаг. Бидэнд амралтын өдөр гэж байдаггүй. Гэвч цагийн байдал тайван үед үндсэн ажлаа хийж дуусгаад өөртөө зарцуулах чөлөөт цаг гардаг. Чөлөөт цагаараа бие бялдраа хөгжүүлэх, гадаад хэл, компьютерын мэдлэгээ нэмэгдүүлэх чиглэлээр цахим сургалтуудад хамрагдах боломж байдаг. Ажиллагааны төв штабаас зохион байгуулдаг урлаг, спортын арга хэмжээнд бусад алба хаагчдын хамт улсаа төлөөлөн оролцож, Монгол Цагдаагийн нэр хүндийг ямагт өндөрт өргөж явахыг хичээдэг. Ер нь манай улсын цэрэг, цагдаагийн байгууллагын алба хаагчид ажиллагааны газар оронд үүргээ чанартай, нэр хүндтэй гүйцэтгэхээс гадна зохион байгуулагдсан аливаа тэмцээн уралдаанд дандаа амжилттай оролцдог болохыг энд дурдахад таатай байна.

Үүрэг гүйцэтгэж буй газар орны нөхцөл байдал ямар байна вэ? Хүндрэл, бэрхшээлтэй зүйл байна уу?

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс нь 20 гаруй жил үргэлжилсэн иргэний дайны дараа 2011 оны долдугаар сард тусгаар тогтнолоо олж авсан дэлхийн хамгийн залуу улс юм. Энэ жил 11 жилийн ойгоо угтаж байгаа бөгөөд 2018 онд байгуулсан энхийн хэлэлцээрийн ачаар иргэний дайн намжсан ч омог хоорондын зөрчил, мөргөлдөөн үргэлжилсээр байна. БНӨСУ тусгаар тогтнолоо олж авснаас 11 жил өнгөрсөн боловч дотоодын хямрал, зөрчил мөргөлдөөн, эдийн засгийн хүндрэл зэргээс үүдэлтэй хүмүүнлэгийн ноцтой хямрал нүүрлэсэн хэвээр байгаа. Тус улсын амын гуравны хоёр нь буюу 8.9 сая хүн 2022 онд хүмүүнлэгийн тусламж авах шаардлагатай байгаа нь 2021 оноос хойш 600 мянгаар нэмэгдсэн байгаа юм. Иймд ажиллагааны газар орон дахь цагийн байдлыг урьдчилан хэлэх аргагүй юм. Нийслэл Жуба хот дахь цагийн байдал харьцангуй тогтвортой боловч омог хоорондын зөрчилдөөнөөс үүдэлтэй хүн алах, хүн хулгайлах, хүчиндэх, галдан шатаах зэрэг ноцтой гэмт хэрэг, хүчирхийлэл, халдлагууд өдөр бүр бүртгэгддэг. Ажиллагааны газар оронд ажиллахад цагийн байдал, цаг уурын ялгаатай байдал зэргээс шалтгаалан амаргүй, амь нас, эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй боловч Энхийг сахиулагч бидэнд итгэж найдаж байгаа олон мянган энгийн иргэдийн төлөө бид аливаа эрсдлийг үл тоон үүргээ гүйцэтгэсээр байна. Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна.

Ярилцлага уншиж байгаа хүмүүстээ хандаж юу гэж хэлэх вэ?

Монгол Улсынхаа Цагдаагийн Байгууллагыг төлөөлөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийг Сахиулах ажиллагаанд мөрдэс нэгт ахан дүүсийн хамт үүрэг гүйцэтгэж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Энэ жилийн Энхийг сахиулагчдын өдрийг дэлхий дахинаа “Хүмүүс, энх тайван, хөгжил дэвшил-Түншлэлийн хүч” сэдвийн доор тэмдэглэн өнгөрүүлж байна. Иймд шаашид олон, олон цагдаагийн алба хаагчид энхийг дэмжих ажиллагаанд хувь нэмрээ оруулж, даян дэлхийн энх тайвны төлөө хүчин зүтгэнэ гэдэгт итгэлтэй байна.

ДАЯН ДЭЛХИЙ, ДАЯАР ОЛОН АМГАЛАН БАЙГ!

Ярилцсанд баярлалаа.


Сэтгэгдэл

Allie [45.136.231.163] 2022-06-01 10:55:46

รับทำ SEO ติดหน้าแรก GOOGLE อันดับ1 รับทำ SEO Google หน้าแรก บริการที่ครบวงจรและเชี่ยวชาญกว่าใคร โปรโมทเว็บไซต์ให้ติดอันดับค้นหาในหน้า1 Google [Search Engine Optimization] ราคาถูก มีบริการครบจบในเว็บเดียว ให้คำปรึกษาฟรี วิเคราะห์ฟรี รับดูแลเว็บไซต์ วิเคราะห์ปัญหาอันดับตก และเพิ่มอันดับให้ติดอันดับ ด้วยคีย์เวิร์ดสร้างรายได้ คีย์ใหญ่ คีย์เล็ก อยู่ในตำแหน่งที่ดีที่สุดของผลการค้นหา google Yahoo Bing เรามีทีมงานผู้เชี่ยวชาญและมีประสบการณ์สูง เอาชนะคู่แข่งในตลาดออนไลน์อย่างรวดเร็วรับทำ SEO รับรองผลงาน ไม่ติดยินดีคืนเงิน 100%

Gordon [46.101.82.76] 2022-05-31 07:48:44

SLOT AMBเกมออนไลน์หรือสล็อตออนไลน์ที่เพื่อนๆเล่นได้กับเว็บพนันออนไลน์ เว็บตรง เพื่อหาเงิน เพียงแค่มีคอมตั้งโต๊ะหรือไอแพดทุกท่านสามารถเล่นได้ตลอด 24 ชั่วโมง โดยทางค่ายAMBBET SLOTได้ดีไซต์มาได้อย่างดีมีชีวิตชีวา จัดเต้มไปด้วยกราฟฟิคแน่นๆโดยมีให้เล่นมากว่า 200 เกมส์ และมากมาายหลายรูปแบบ ซึ่งเรามีระบบฝาก-ถอน ออโต้รวดเร็วทันที่สุดและทันสมัยที่สุด ถ้าเกิดท่านกำลังมองหาสล็อตเว็บหลัก เราคือเว็บไซต์ที่เหมาะสมที่สุดในไทย สามารถเข้ามาเล่นฟรีๆได้อีกด้วย จากระบบทดลองเล่นสล็อต เล่นเก่งแล้วค่อยมาลงเงินเดิมพันจริง หรือทุนหลักร้อยนั้นก็สามารถเพิ่มเงินทุนได้กับโปรโมชั่นสล็อตที่ไม่ว่าจะเป็นสมาชิกใหม่รับเครดิตฟรี 50% และอื่นๆอีกมากมาย ทาง ambbet.com นั้นไม่ได้มีแค่เกมสล็อตเพียงอย่างเดียว เรายังเป็นคาสิโนออนไลน์ เว็บตรง ที่มีการเดิมพันกีฬาบอลจากลีกชั้นแนวหน้าทั่วทั้งโลก แล้วก็รวมทั้งฟุตบอลรายการต่างๆมากมาย ที่เปิดให้ท่านมาเพลิดเพลินใจมากกว่าทุกที่หรือจะเป็นรูเล็ตเรามีให้เล่นหมดทุกอย่าง ครบวงจรในที่เดียว เราถูกการันตีจากนักปั่นสล็อตว่าเป็นสล็อตแตกง่ายที่สุดที่จ่ายเงินจริงไม่มีประวัติโกง อีกทั้งยังไม่มีตัวกลางหรือเอเย่นต์อีกด้วย มาเป็นคนรวยกันได้แล้ววันนี้ เพียงแค่สมัครสมาชิกเล่นสล็อตกับ ambbet.com เว็บสล็อตไม่ผ่านเอเย่นต์ที่มาแรงที่สุดในปีนี้ ambbet (www.freehomemade.com)

ЭНХИЙГ САХИУЛАГЧ БҮСГҮЙД [202.179.25.136] 2022-05-31 02:35:34

МУНДАГ БАС ХӨӨРХӨН ОХИН БАЙНА. АЖЛЫН АМЖИЛТ

MARSHIL.L.D.ERDENEBAT. [150.129.143.227] 2022-05-30 03:50:03

Ene.mandyyxai.nertei.mantyni.xylgaaj.cyucin.door.ix.xyrlin.76.bainga.nygac.galyy.xyn.togryy.shybyytai.cekc.xilgexin.tyld.omdig.n.shybtlaad.boobig.n.oiuytan.xyyxenyydeer.cyngaj.xatyyryylj.baigaad.shybyyni.boxc.belex.erxtenryy.n.jixej.tabiuyldag.onzlog.n.shybyynyyd.bygd.jixmel.baidag.n.conin.jinxenj.amid.n.baidag.gene.

MARSHIL.L.D.ERDENEBAT. [150.129.143.227] 2022-05-29 13:29:24

Zagdgin.xyshyj.mandyxaid.zol.ogcon.n.aiiuyl.abjirlaa.yjir.n.baaxan.xylgai.xigeed.zygtaacan.baina.

MARSHIL.L.D.ERDENEBAT. [150.129.143.227] 2022-05-29 13:26:56

Ene.zagdagin.teneg.pizda.jin.gazar.door.coliorod.baina

MARSHIL.L.D.ERDENEBAT. [150.129.143.227] 2022-05-29 13:22:44

Mandyxai.jnertei.ene.zagdaagin.xyshyyj.n.eregtei.xyn.baigaag.oilgooroi.ner.n.Ganbold.089.angin.1987.0ni.zereg.jolooj.baican.ene.etgeedig.Cybdaa.jyjigjin.baidgig.caitar.cydalbal.bocoo.otoolon.gej.baina.neg.ygeer.tailbarlbal.xyni.aric.maxig.ashiglaj.amidardag.ondoo.ondoo.xyn.bolj.xybiraad.rectran.baarand.arxi.darc.yyj.idej.nargiad.cek.xij.yntcan.xynee.xobcdoj.alaad.baidag.objtei.alyyrjin.neg.odrin.dotor.olon.xyn.bolj.xybiraxdaan.olon.mergejilin.xyni.bolj..xybilj.baidag.teneg.baac.baidag.shar.xadni.objtongooc.aiyltai.alyyrjin.etgeed.baigaag.xatyy.anxaar.

MARSHIL.L.D.ERDENEBAT. [150.129.143.227] 2022-05-29 13:12:01

16.cyrgylin.8.B..1983.togcon.pyrecyren.9.zagan.tygan.deer.baagaad.baij.baigaa.bideo.zachin.gazrin.ordoni.enxin.caxuylax.xybzactai.xyndet.xaryylinx.n.yzyylj.baina.bijlegig.yzyylj.baina.ix.xyrlin.darga.zandanshatar.nertei.baican.alyyrjing.ingej.dabraagaad.baidgig.boluylax.xeregteig.xatyy.anxaaryylcaar.baina.

MARSHIL.L.D.ERDENEBAT [150.129.143.227] 2022-05-29 11:30:40

Zyn.xara.etbodin.byrentogc.sharil.yxad.baij.baina.ene.aiuyltai.alyyrjin.jinxene.xitad.alyyrjin.xyyjin.zyn.xaragin.xymyycd.anxaaryylj.xelxed.cekcin.xanitalt.bitgi.xigerei.xyyr.bolgodogig.oilgooroi.yjir.n.abcryygaa.jirj.abaajij.aljj.yctgax.zorilogtoi.baidag.tyxain.xymyycd.alyylcan.xynenzeryyd.n.xoer.nydeni.doogyyr.xaralj.xoxorcon.zarai.n.xar.xyren.caaral.ongo.zyctei.baidag.

Зочин [202.126.89.5] 2022-05-29 10:36:25

Мундаг бүсгүй байна. Амжилт, сайн сайхан бүхнийг хүсье!


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.