Ард түмэн түрүүчээсээ гавандаа орж байна

Aдмин / Хууль

Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хууль хэрэгжиж эхлэхээс өмнө мэдээлэл өгөхдөө “Эрүүгийн хуулийн 197 заалтад зорчих эрхийг хязгаарлах тухай зохицуулалтыг хуульчилсан. Ялтан мэдээлэл дамжуулах бугуйвч буюу цахим гав зүүснээр оршин суугаа газраасаа гарахгүй байх хязгаарлалтад орно. Хоёрдугаарт, тодорхой маршрутаар зорчих замыг нь зааж болно. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болон болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн хүмүүст энэ ялыг оногдуулна. Хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүст энэ ялыг оногдуулахгүй. Ийм ял авсан хүмүүсийг хянах мэдээллийн төв зөвхөн Улаанбаатар хотод ажиллана. Жилд ойролцоогоор 1080 орчим хүнд ийм ял оноох магадлалтай гэсэн тооцоо хийсэн.

Энэ гав нь дотуураа ган тросстой, мөн тусгай кодоор нээгддэг учраас гар, хөлнөөсөө салгах боломжгүй. Ямар нэг аргаар тайлсан, зориуд эвдэлсэн тохиолдолд ял нь хорих ялаар солигдоно. Гав камергүй. Байршил тогтоох, цэнэгийнхээ хэмжээг дамжуулах гэсэн хоёр төрлийн мэдээлэл өгнө. Энэхүү гав нь гар утасны сүлжээтэй газарт л ажиллах боломжтой. Уг ялыг хэрэгжүүлснээр хорих зардлыг бууруулах бөгөөд одоогийн тооцооллоор гурван тэрбум орчим төгрөг хэмнэх боломжтой” гэсэн юм.

Хэмнэлттэй гэдэг үгээр халхавчлан иргэдээ гэрт нь хорих шийтгэл газар авч байна. Ингээд шоронд хорих зардлаа хэмнээд байгаа хэрэг үү.Хамгийн анх 1080 цахим гав худалдан авч байгаагаа мэдэгдэж байсан бол одоо 1400 хүн цахим гав зүүж, зорчих эрхээ хязгаарлуулаад байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ц.Очгэрэл энэ талаар мэдээлэл өгөхдөө “Цаашид шүүхийн ял, шийтгэлийн бодлогын дагуу зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хүмүүсийн тоо өсөх тооцоо, таамаглал гаргасан” гэжээ.

Цаашид олон монголчууд цахим гав зүүж гэртээ хоригдох нь. Иргэн Д.Монголхүүд үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө цахим гав зүүж, Баянзүрх дүүргээс гарахыг хориглоод байна.Комминуст нийгэмд одоогийн эрх баригч МАН бүх ард түмнээ үзэл суртлын шоронд хорьдог байсан бол одоо үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн иргэдээсээ эхлээд цахим шоронд хорьдог боллоо. Өнөөдөр худал хэлж, доромжлох бүгд Эрүүгийн хуулийн заалттай болсон. Энэ мэтээр хуучин цагт ял гэж үздэггүй байсан олон зүйлийг ял болгоод хуульчилсан.

Хуулийн өөрчлөлтийн дагуу хэмнэлт хийх, технологийн дэвшлийг ашиглах нэр дор Монголын ард түмэн цахим гавандаа ороод жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ бол нэг ёсны МАН-ын ард түмэндээ барьж буй “бэлэг” юм. Засгийн газар дижитал шилжилтийг эрчимжүүлж, цахим үндэстэн болно гэж чухамхүү л сүртэй зарласан. Гэтэл үнэн хэрэгтээ цахим үндэстэн болоод сүйд болсон юм ч алга. Бичиг баримт хөөцөлдөөд дүүрэг ороход л “Боржигончуудаар батлуулаад хүрээд ир” гэдэг шиг элдэв цаас, зураг хөрөг, баримт нэхдэг байдал хэвээрээ.

Бүх зүйл бахь байдгаараа. Цахим үндэстэн болж байгаагаас гадна нийслэлийн Засаг дарга нь 74 зөвшөөрлийг цуцалж, иргэн, аж ахуйн нэгжүүдийг дарамтаас гаргаж байгаа гэж мэдэгдсэн ч иргэд гуйж, төрийн албан хаагчид гэдийдэг хэвээрээ. Ингээд үзвэл төрийн бүх үйлчилгээ цахимжаад иргэдэд амар хялбар болоод байгаа юм алга. Харин эсрэгээрээ цахим гавыг л сайн хэрэгжүүлж байна. Цахим шорон цахим яамнаас өмнө аль эрт байгуулагдаад нийгэмд байр сууриа эзэлж, үйл ажиллагаа нь жигдэрчихээд байна. Энэ байдлаараа айл бүрд компьютер гэдэг байсан шиг айл бүрд нэг цахим гав ногдохыг ч үгүйсгэхгүй нь.

МАН 100 жилийн түүхтэй гэж зарлан тунхаглаж байгаа мөртлөө иргэний эрхийг уландаа гишгэсээр байна. Эрх баригчдын эрх ашгийг Эрүүгийн хуулиар хамгаалж байгаа тогтолцоог халах хэрэгтэй.МАН уг нь сонгуулиар ард түмэндээ үгүй ээ мөн их зүйл амласан даа. Гэтэл одоо тун хүйтэн сэтгэлээр л хандаж байна. Үүний нэг жишээ бол татварыг огт нэмэхгүй гэчихээд л өнөөдөр 40 хувиар нэмчихээд сууж байна. Ардчилал гэдгийг гамнаж, хайрлаж байхгүй бол ямар хэврэг байдгийг бүгд харж байгаа. Гэтэл МАН ардчиллыг өдөр бүр хумьсаар л байна. МАН ардчиллыг устгаж Монголыг дээвэргүй шорон болгох нь. Дарангуйллын хар сүүдэр үүгээр түүгээр сүүмэлзэн харагдах нь олонтаа боллоо. Энэ тоолонгоор ардчилал хумигдаж байна.

Хуульч О.Баасанхүү эрх баригчдын энэхүү бодлого үйл ажиллагааны талаар хэлэхдээ "Хуулийн шинэчлэл хийхдээ хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн, хуульд байхгүйгээр хүмүүсийг хавчин гадуурхах, ялгаварлах, мөрдөн мөшгөх үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна. Хүнийг цагдан хорьх, баривчилна гэвэл зардлыг нь төсвөөс хариуцдаг. Харин бидэнд ирж байгаа мэдээллээр, цахим гавны зардлыг зүүсэн хувь хүнээр өөрөөр нь төлүүлдэг болчихож. Энэ бол төрт ёсонд байдаггүй зүйл. Дэлхийн аль ч оронд тийм зүйл байхгүй. Гэтэл албадлагын арга хэмжээ авахдаа утгагүй зүйлээр журамлан шийдэж байна. Энэ асуудлаар хүний эрхийн байгууллагуудад хандана” гэлээ.

“Үүнийгээ эргэж харъя” гэж ярьж байгаа гишүүд ч алга. Харин одоо энэ асуудлаа ярих, эргэн харах цаг болжээ. Цаасан дээр баталсан цахим гав ашиглах тухай бодлого цагаа олсон шийдвэр бишбололтой. Ашиглаж болох ч хүрээ хязгаарыг нь эргэн харахаас өөр аргагүй нөхцөлд хүрчихлээ.


Сэтгэгдэл

иргэн [112.72.15.2] 2022-06-02 08:30:09

Гаванд ороод дэгэнд суралцаад дэгжээд явах арга зам юм Ухамсар боловсролгүй харанхуй бүдүүлэг хүнийг өөрөөр хүмүүжүүлэх аргагүй,

ИРГЭН [112.72.15.2] 2022-06-02 08:18:43

АРД ТҮМЭН ГАВЛАГДАХГҮЙ ЭЭ!!!!! АНАРХИЗМ,ТАНХАЙ БАЛМАД ,ЗЭРЛЭГ БҮДҮҮЛЭГ,ХҮН СҮРГИЙН АРАНШИНТАНГУУД ГАВЛАГДАНА,ЁСТОЙ ЗӨВ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО, ИНГЭХ ЦАГ АЛЬ ХЭДИЙНЭ БОЛСОН ЮМ ,ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР ЁР НЬ ИХ ОЛОН ШИНЭЛЭГ ЗӨВ ЭҮЙЛҮҮДИЙГ САНААЧИЛЖ БАЙГАА ШҮҮ,ХУУЛЬ ЗҮЙН САЙДАД ТАЛАРХЛАА ДЭВШҮҮЛЬЁ,

ИРГЭН [112.72.15.2] 2022-06-02 08:10:48

ТАНХАЙ БАЛМАД ЗЭРЛЭГ БҮДҮҮЛЭГ,СОЁЛ БОЛОВСРОЛГҮЙ ХҮН СҮРГҮҮДИЙГ ЯГ ҮХЭР,МАЛ ЗЭРЛЭГ АДГУУСЫГ ДӨРЛӨН ХАЗААРЛАЖ ЧӨДӨРЛӨН СУРГАДАГ АРГЫГ ХЭРЭГЛЭХ НЬ ЗӨВ, АРДЫН НАМЫН ЭНЭ ЗАСАГ,ХУУЛИЙНХАН ЗӨВ АРГА СЭДЛЭЭ, ӨӨРӨӨР УХАМСАРЫН АРГААР ХҮН СҮРЭГ ХҮМҮҮЖИНЭ ГЭЖ БАЙХГҮЙ,АРДЧИЛАЛ ИХЭДВЭЛ АНАРХИЗМ БОЛНО ГЭЖ УХААНТАЙ ХҮМҮҮС СУРГАДАГ БАЙСАН ЮМ ,АРДЧИЛАЛ Ч ХЭРЭГТЭЙ,ДИКТАТУРЧ ХЭРЭГТЭЙ ГЭДЭГ НЬ ОДОО МАНАЙ МОНГОЛД ХАРДАГДААД БАЙНА ШҮҮ ДЭЭ, ХОСЛОН ХҮМҮҮЖҮҮЛЭХ НЬ ЗӨВ,

Зочин [192.82.67.228] 2022-06-01 14:27:41

Ман 100 жилийн түүхтэй туршлагатай нам.энэ олон нам огт хэрэгүй дангаараа байж ардачилалын нэр барьсан хулгайч луйварчдыг цэвэрлэг цаг болсон эмх цэцгц дэг журамд улсаа оруулах Сүх хүү сэлмээ сугалсан одоо эргүүл арай хэтэрч бна.эмээлтын мах зарж хорлох гэсэн хужаа нарыг буцааж цаазаар авахуул монгол талаас оролцож дэм өгсөн шааруудыг насаар нь хорих ял өг.нийгмээ цэвэршүүл.

Зочин [64.119.24.111] 2022-05-31 11:05:47

боолын гинж л дүрсээ хувиргаад явж байгаа байх

Зочин [188.162.254.42] 2022-05-31 03:43:20

Хунээ олж л байвал зугээр сэн жишээ нь алдарт хошгоруулагч олон хувьсагчтай аргаар тооцдог гээд. За даа тэдэнд ийм гое гангараа хэрэггуй юм байхдаа цаазын ялыг сэргээж огвол таарна.

зочин [66.181.181.85] 2022-05-31 03:05:56

Сэжгийн юм сэдэх юмдаа

ИРГЭН [112.72.15.2] 2022-06-02 08:21:31

Сэжгийн биш,Сэрж ухаарах шинэлэг зөв шийдэл байна,

зочин [66.181.181.85] 2022-05-31 03:03:24

1937 он эргэж иржээ

Зочин [103.212.117.92] 2022-05-31 02:41:12

Zorchih erhiig ni hyzgaarlah ni zov shuuu

зочин [202.9.46.150] 2022-05-31 01:24:24

Хорлон сүйтгэгч хулгай луйвар гүтгэн доромжлогч хутган үймүүлэгч хог шаариар нийгэм бузартсаныг цэвэрлэх арга шдэ

Zochin [66.181.161.94] 2022-05-31 00:49:33

Huulia dagaj murddug Hun hezeech tsahim gav zuuhgui shu de

Zochin [66.181.161.94] 2022-05-31 00:46:55

Mash zuv shiidel shu de ene tsahim gav

Зочин [103.161.242.103] 2022-05-31 00:20:52

Гаднаасаа цаг шиг " гоё" л байна. Манай 76- н гарт нь зүүчих. Бас гэр бүлийнхнийг нь мартав...

Зочин [124.158.64.157] 2022-05-30 11:32:39

ардчилсан намын тоодгор намхан хүзүүгүй тарган хулгайч нар ард түмэн биш... батүүл элбэгдорж сосорбарам энхсайхан эрдэнэ шаабар нарыг төрөөс хол байлга.

ИРГЭН [112.72.15.2] 2022-06-02 07:55:46

ТА АРДЧИЛАЛЫН ТӨЛӨӨ СЭТГЭЛ ЗҮРХ,АМЬ БИЁЭ ӨДИЙ ОЛОН ЖИЛ ЗОРИУЛЖ ЗҮТГЭЖ ТЭМЦЭЖ ИРСЭН ШИЛДЭГ ТЭРГҮҮНИЙ УЛС ТӨРЧДИЙГ ЮУНД НЬ БОЛООД ҮЗЭН ЯДААД БАЙГААГАА ХЭЛЭЭЧ,

Зочин [202.126.92.99] 2022-05-30 08:41:12

Айл бүхэнд нэг гав гэнэ үү, тийм ч зүйл байхгүй байхаа. Бичиж байгаа зүйлээ энэ хүн мэдэхгүй байна. Аль ч нийгмийн үед хууль дүрэм байдаг. Тэрийг ч мэдэхгүй хүн юмдаа

Доржпалам [103.26.194.113] 2022-05-30 07:28:03

Хэрэг хийхгүй хэв журам зөрчихгүй л байгаач дээ

Зочин [103.229.123.159] 2022-05-30 06:41:29

Монголд ганцхан Монголхүү гэдэг АРД ТҮМЭН байдаг бололтой. Би ард түмэнд багтахгүй янзтай. Надад ирж гав зүүгээгүй л байна. Ха ха ха

Зочин [147.161.194.104] 2022-05-30 06:32:41

Uursdiih ni songoson zam baihad yuun surtei bichdeg yum. Zuv zugeer yavj baihad zuugeegui ni lavtai. Hereg hiisen bolool zuuj baina shd. Erguu yumuu haashaa yum

Зочин [192.82.90.128] 2022-05-30 06:08:40

Тэгвэл Монголхүүг шоронд нь хийчээчдээ. Гэртээ гэдсээ илээд хэвтээд байх нь хэцүү байгаа юм бол

Зочин [66.181.160.13] 2022-05-30 04:54:00

Зүв зүгээр явж байсан хүнийг бариад гав зүүгээд байгаа юм байхгүй биз дээ,ер нь сэтгүүлчид ч гэсэн зарим ухамсар муутай боловсрол,мэдлэг нимгэн хүмүүс Ардчлал хүний эрх гэхээрээ хэн юу ч дуртайгаа чалчиж хүнийг доромжилж,хаана ч хамаагүй олон түмнийг уруу татсан жагсаал цуглаан хийх,улс төржихийг хэлдэггүй,хуулиас давсан үйл ажиллагааг хийчихээд дээрх хоёр үгээр халхавчлан зөвтгөх гэж оролддог ухамсар дорой иргэд,түүнийг өөхшүүлдэг сэтгүүлчид олширч. Нийтийн эрх ашиг,амгалан тайван байдлыг хангах үүргийг иргэн хүн бүр хүлээх ёстой байтлаа дээрх байдлаар танхайрчихаад түүнийгээ хүний эрх ардчлал зөрчлөө,үг хэлэх эрх хаслаа гэх мэтээр элдвээр Төр,Засгаа харлуулэ харааж зүхэх нь туйлын буруу шүү дээ.Бид хуулийн дор нийгмийнхээ,ард түмний амин чухал эрх ашгийг зөрчих эрх хэнд байхгүй,үүний чинь төлөө хүн ардын амар амгалан байдлыг хангахын төлөө хууль,хууль сахиулах байгууллага байдаг юм шүү дээ.

Зочиг [202.179.21.221] 2022-05-30 05:17:36

Солиор, Зайл чи МАН гар, МАН гасаа

Мухар [64.119.19.24] 2022-05-30 03:16:31

Зүв зүгээр байгаа хүнд хүчээр зүүж өгөхгүй нь тодорхой. Ард түмэн биш гэмт хэрэгтнүүдэд зүүж байгаа шүү, сэтгүүлч ээ

Зочин [202.9.47.29] 2022-05-30 02:35:42

Ард түмэн ч гэх шиг. Хэрэг хмйсэн болоод л гавлуулна ш дэ. Мушгин гуйвуулах гэж ядах юм, новшийн сэтгүүлч нэрт бичигч гуай. Энэ нийгэмд чинь эмх журам хэрэгиэй байна.

Зочин [66.181.178.69] 2022-05-30 02:25:50

Ард түмэн ч гхшиг ялтанд зүүж бгаа бзд

Zochin [66.181.161.34] 2022-05-30 02:14:16

76 tednii ger buld heden GAB heregtei bol.

Зочин [192.82.72.147] 2022-05-30 02:28:44

Гоё электрон цаг шиг гэж тайлбарлаад бнуу


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.