Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэ гишүүд үүрэгт ажлаа хүлээж авлаа

Aдмин / Хууль

УИХ-ын чуулганы өчигдрийн /2022.06.02/ нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр С.Дондов, Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээр Я.Цэлмэн нарыг томилох тухай УИХ-ын тогтоолыг баталсан билээ. Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэ гишүүд өнөөдөр /2022.06.03/ үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, ХЭҮК-ийн гишүүдийг томилсон тухай УИХ-ын тогтоолыг уншиж танилцуулсан. Тэрбээр, Хүний эрхийн Үндэсний Комисс парламентат ёсний төлөвшилд шинэ жишиг тогтоож байна хэмээн онцлоод, хүний эрхийн асуудал байнга хөндөгдөж байгаа энэ цаг үед ХЭҮК-ийн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг томилсон нь онцлох арга хэмжээ байсныг дурдсан. Хүнийг эрүүдэн шүүж хийгээгүй хэрэг тулган, эрхийг нь ноцтой зөрчдөг асуудалд анхаарал хандуулж, хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байгааг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дурдаад, хүний эрхийн талаарх нээлттэй сонсголыг олон талын оролцоотой зохион байгуулж, иргэдийн дуу хоолойг төр засагт хүргэж ажиллахыг захилаа.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг Хүний эрхийн тогтолцоог бэхжүүлэх комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боллоо. Энэ нь ХЭҮК-ийн гишүүд, иргэний нийгмийн байгууллагууд, хүний эрхийн төлөө тэмцэгчдийн олон жилийн хөдөлмөрийн үр дүн юм. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хүний эрхийн тухай дотоодын хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж, зөвлөмж өгөх үндэсний байгууллага нь Хүний эрхийн Үндэсний Комисс юм.

Цар тахлын хүнд хэцүү үед хүний эрх зөрчигдөж байгаа олон асуудлыг Хүний эрхийн Үндэсний Комисс хөндөн, тус Комиссоос гаргасан дүгнэлт, зөвлөмжүүд төрийн бодлогод нөлөөлж ирснийг тэрбээр тэмдэглэж байлаа.

Монгол Улс Ази тивд анх удаа хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлыг хуульчилсан. Энэ нь Монголын ардчиллын нэг том дэвшил юм. Хүний эрхийн төлөө зүтгэгчдийг хамгаалах, дэмжлэг олгоход Комисс анхааран ажиллана гэдэг итгэж байна гэлээ.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан, хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэн, тэдгээр хүмүүсийг хамгаалах механизм бий болгох зөвлөмжийг биелүүлснээрээ Монгол Улс олон улсын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна гэж хэллээ. Хүний эрхийн Үндэсний Комиссын хувьд энэ мехнанизмийг улам бэхжүүлэх, хүний эрх зөрчигдөхгүй байх, ялангуяа эрүү шүүлтээс ангид байх эрхийг баталгаажуулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

судлаач [202.21.108.207] 2022-06-04 13:37:27

Үндсэн хуульд заагаагүй, байхгүй юуны Хүний эрхийн комисс юэ. Болиооч ээ.

Мөнхцэцэг [103.10.21.250] 2022-06-04 09:21:36

Энхбаяр мөнхцэцэг 2 гишүүн биш бол арай үнэмшилтэй дугардаг уих гишүүн болохоор дуйварчин худалчдын нэг болж харагддагшд

Хийдэг зүйл байдаг юм уу? [103.57.93.169] 2022-06-03 15:05:49

Энэ комисс Монголд юү ч хийдэг юм бэ дээ? Нэг сүртэйгээр жилийн тайлан гаргадаг, тэр нь УИХ-ын архивт ороод л мартагдна. Жил бүр дарга, гишүүд нь гадаадруу олон улсын хуралд явна, үр дүн багатай.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.