Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг үнэгүйдүүлж, ач холбогдлыг нь алдагдуулж огт болохгүйг хатуу хэлье

Aдмин / Хууль

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг үнэгүйдүүлж, ач холбогдлыг нь алдагдуулж огт болохгүйг хатуу хэлье.

Шүүгчийн хараат бус, шүүхийн даасан байдлыг хангах үүрэг бүхий энэ байгууллагыг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь улам төгөлдөржүүлэх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэг гол зорилго байсан ч шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүнийг өргөтгөх, орон тооны байлгах саналыг 5-ыг нь орон тооны бус нөхцөлөөр ажиллуулахаар оруулж ирсэн нь дээрдэх хувилбар огт биш. Шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг хөсөрдүүлж, шударга бусын хонгилыг хамгаалж огт болохгүй. Өнгөрсөн хугацаанд шүүгчид хариуцлага тооцох чиг үүргийн орон тооны бус зарчмаар ажилладаг Шүүхийн ёс зүйн хороо хэрэгжүүлсэн ч 2015 оноос 1943 шүүгчид холбогдох 1303 гомдлыг хүлээн авч шалгаснаас 80 гаруй хувьд нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 20 орчим хувьд нь хэрэг үүсгэж шалгаж, нийт 69 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулсан ч түүний 74 хувь нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болж, зөвхөн 18 шүүгчид л сахилгын шийтгэл хүлээлгэсэн байна. Энэ бол өнөөх хонгилын үзүүр, тасалбал зохих ёстой сэжим гэдгийг харуулсан бодит үзүүлэлт. Ёс зүйгүй, шударга бус шүүгчид хариуцлага тооцож чаддагүй шүүхийн нэр хүнд ямар байгааГ, хамгийн ихээр авилгалд автсан, хүнд суртал нүүрлэсэн салбарын тоонд манлайлсныг тогтоосон судалгаа хүртэл байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бий болгосон боломжийг ашиглаж, шүүгчийн хараат бус байдал болон сахилга хариуцлагын торгон хил, хязгаарыг зөв тогтоож, иргэдийн итгэлийг хүлээсэн, эрхийг нь хангасан шударга тогтолцоог бүрдүүлэн, шүүхийн нэр хүндийг өсгөх, эрх зүйн шинэтгэлийн хэлэлцүүлэг, бодлогыг үүнд чиглүүлэх ёстой. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаа, зорилгыг эрх баригчид, Монголын Ардын Намын гишүүд хаана гээчихсэн бэ? Шударга ёс, шударга нийгэм, өөрчлөлт, шинэчлэлтийг горьдон хүлээж байгаа Монголын ард түмэнд үүнийгээ тайлбарлах ёстой. Нийтээрээ хэлэлцэж, зөвлөлдөж, зүтгэн байж хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ингэж үнэгүйдүүлэх, ач холбогдлыг нь алдагдуулах, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хөсөрдүүлэх, шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх бус өөгшүүлэх нь өөрчлөлт шинэчлэлт биш гэж үзэхээр байгаа учраас шүүгчийн сахилга хариуцлагын асуудлыг шинэ түвшинд гаргах бие даасан хуулийн төслийг миний бие боловсруулж өргөн мэдүүлсэн. Энэ төсөлдөө Үндсэн хуулийн шаардлагаар байгуулагдах Шүүхийн сахилгын хороог орон тооны 12 гишүүнтэйгээр шинээр байгуулахаар тусгасан бөгөөд шүүгчийн сахилгын зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг мөрдөн шалгах ба шүүн таслах гэсэн 2 чиглэлд, давхцалгүй хэрэгждэг байхаар зохицуулсан. Энэ бол олон улсад тогтсон, шүүгч хараат бусаар сахилга, хариуцлагын асуудлаа шийдвэрлүүлэх сайн жишгийг нэвтрүүлэх алхам байсныг онцлон тэмдэглэе.

ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ САНАА, ЗАРЧМЫН ДАГУУ АРД ТҮМЭНД, ТҮҮНИЙ ТӨЛӨӨЛӨЛД ӨГСӨН ЭРХИЙГ ААРХАН БУЛААЖ БОЛОХГҮЙ ГЭДГИЙГ САНУУЛАЯ 2019 оны 9 сарын 6-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар

“ Шүүхийн ерөнхий зөвлөлийн 5 гишүүнийг УИХ-ын холбогдох байнгын хороо нэр дэвшүүлж, томилгооны сонсгол хийж, гишүүдийн 3/2-оос доошгүйн саналаар томилох” зохицуулалтыг Үндсэн хуульд тусгахаар санал хураахад чуулганд оролцсон нийт 59 гишүүний 52 нь дэмжээгүйгээр энэ зохицуулалт унасан юм. Гэтэл Засгийн Газар төсөлдөө УИХ-аар дэмжигдээгүй энэ зохицуулалтыг агуулгаар нь бүрэн сэргээж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 3 гишүүнийг нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох эрхийг Хууль зүйн байнгын хороо хэрэгжүүлэхээр тусгасан нь ноцтой үр дагавартай, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл хоорондоо харилцан тэнцвэртэй, хяналттай байх Үндсэн хуулийн зарчмыг илэрхий гажуудуулсан, бусармаг бодлого мөн боллоо. Шүүх эрх мэдлийг Улсын Их Хурлын, үүгээр дамжуулан олонхын бүлэг бүрдүүлсэн намын, үүний дотор улс төрийн нам дахь уул уурхай, авилаг, ашиг сонирхлоор сүлбэлдсэн тодорхой фракцын хэсэг бүлэг улс төрчдийн эрхшээлд бүрэн оруулж, нураах гэж ядаж байгаа хэрэг бөгөөд өнө мөнхөд үргэлжлэхгүй ч өнөөдөртөө байгаа хэт олонхын хүчээр Үндсэн хуулийг өшигчин, улайрагчдын бусармаг үйлдэл нь өнөөгийн хямралыг дараагийн 30 жилд үргэлжлүүлэх болхи явдлын үндэс суурь болно.

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х. Баттулга 2020 оны 11 сарын 27-ны өдөр УИХ-ын индэр дээрээс хэлсэн үгсээс.

Д.Энхбат


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.19] 2022-06-16 04:30:30

Шүүхийн тухай нэмэлтээр оруулсан заалтыг хэрхэвч хасаж болохгүй,харин нэмж сайжруулах зүйл байвал нэмж болох талтай.Дурьдсан тоо баримтууд бүгд үнэнийг өгүүлж байгаа бус уу? Авлигачин,Хонгилчин,зусардагч Шудрага бус Гүүхээс татгалзах цаг болсон,одоо харин өөрчлөлт шинэчлэлийг даруйхан хийж нэр хүндийг нь өсгөж цэвэрлэгээгээ яаралтай хийх хэрэгтэй байгаа шүү.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.