Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулагдана

Aдмин / Хууль

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 01/662 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Нямдоогийн Баярмааг, мөн өдрийн 01/663 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Дэмбэрэлийн Батбаатарыг тус тус нэр дэвшүүлэн Улсын Их Хуралд ирүүлсэн.

Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 17-ны хуралдаанаар нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн танилцуулгатай дараах холбоосоор танилцана уу.

- Нямдоогийн Баярмаа

- Дэмбэрэлийн Батбаатар

Нэр дэвшигчийн сонсгол явуулахтай холбогдуулан иргэд, олон нийт нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцаж, сонирхож буй асуулт, санал, хүсэлтээ ажлын хэсгийн 51-267155 утсаар болон munkhchimeg@parliament.mn хаягаар ирүүлэх бөгөөд нэр дэвшигчийн сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага Нэр дэвшигчийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 17.00 цагаас өмнө munkhchimeg@parliament.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Хууль зүйн байнгын хорооны Ажлын алба


Сэтгэгдэл

Зочин [172.58.160.46] 2022-06-22 08:17:00

Бхс 2 шинэ хахуулийн тулам шуналын микробууд биз


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.