“Road to Nation Championship” тэмцээний хагас финалын тоглолтууд эхэллээ
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад и-спорт маш хурдацтай хөгжиж байна. Хэдхэн жилийн өмнө олон нийтийн дунд и-спорт гэх ойлголт байгаагүй ч өнөөдөр спортын нэг төрөл болтлоо хөгжиж, мэргэжлийн, чадварлаг, залуу тамирчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Тиймээс SocialPay аппликэйшн залуучуудын хүсэл сонирхлыг дэмжиж, 101 сая төгрөгийн шагналын сантай, Монгол Улсын хамгийн том и-спортын тэмцээн “Road to Nation Championship”-ийн Үндэсний аварга шалгаруулах финалын тоглолтуудыг Jig Jug платформтой хамтран 6.18-7.3-ны хооронд зохион байгуулж байна.
Тус тэмцээн нь энэ оны 1-р сараас эхлэн 6 сарын турш үргэлжилсэн ба DOTA 2, CS:GO, PubG Mobile, Mobile Legends: Bang Bang гэсэн 4 төрлөөр явагдаж байна. Тэмцээнд давхардсан тоогоор 1024 баг, 4864 тамирчид өрсөлдсөнөөс финалд 52 баг, 84 тамирчин хурд хүч, чадвараараа шалгаран үлдлээ. Харин 2022.06.18-наас хэсгийн шат болон Playoff-ын тоглолтууд явагдах ба финалын тоглолтууд 2022.07.02,03-ны өдрүүдэд “The Corporate Hotel and Convention Centre”-ийн төв танхимд болно.
Гранд финал явагдах өдрүүдэд SocialPay фэйсбүүк хуудас болон Jig Jug платформ дээр тоглолтуудыг шууд дамжуулан хүргэх болно. Харин та тус тэмцээний шалгарсан, шилдэг багуудын, гал гарсан тоглолтыг дэргэдээс нь үзэхийг хүсвэл SocialPay аппликэйшн ашиглан www.shoppy.mn-ээс тасалбараа захиалах боломжтой.
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч: SocialPay
Ивээн тэтгэгч: U brand, Coca Cola,
Хамтран ажиллагч: Shoppy.mn
Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: www.facebook.com/JigJug.mn-с
Та тэмцээний шууд дамжуулалтыг Univison#601, DDish#607, LookTV, Jig Jug Platfrom, SocialPay фэйсбүүк хуудаснаас хүлээн авч үзээрэй.
Jig Jug платформын тухай: Монголын цогц, лайв стриминг платформ нь 2020 оны 1 сараас зах зээлд “Life Style” болон и-спортын стриминг хийх вебсайт болон аппликэйшнээр нэвтэрч байсан. 2022 оноос платформын өнгө төрөх үндсэн стрийм хийх чиглэлээ өөрчилж, Юнител группийн доор ирснээр дан ганц и-спортын контент бүтээж, стрим хийх бус, тэмцээн зохион байгуулах, и-спортын эко системийг хөгжүүлэх, гадаадын болон дотоодын и-спорт тэмцээнийг өөрийн платформоор шууд дамжуулан хүргэх, шинээр гарч буй баг тамирчидтай хамтран ажиллаж эхэлсэн байна.
“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа
Л.Оюун-Эрдэнэ: Шүүх Оюун-Эрдэнийн тэмцлийг үнэ цэнэгүй болгох гэж улайрахдаа хэнд үйлчилдэг, хэнээс хамааралтайгаа нотолчихсон, үүнийгээ удахгүй ойлгох болно
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага
Л.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна
Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!
Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 217-284 км-т үүссэн нүхэн эвдрэлийг хүйтэн асфальт бетоноор засварлажээ
Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!
Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй
МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогдлоо
Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх