Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тодотгон шинэчилсэн төсөл, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ерөнхийлөгчид өргөн барилаа

Aдмин / Хууль

Монгол Улсын

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Стратеги судлалын хүрээлэн, үндэсний аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн Ажлын хэсэг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, үнэлгээний тайлан гаргажээ.

Энэхүү тайланд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 60 гаруй хувьд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах шаардлагатай гэж дүгнэжээ. Иймд 5 бүлэг, 27 зүйл, 71 дэд зүйлтэйгээр тодотгон шинэчилсэн тухай Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг тодотгон шинэчилж байгаатай холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эрдэмтэн, судлаачдын танилцуулгыг сонссоныхоо дараа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тодотгон шинэчилсэн төсөл, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах баримт бичгүүдийг ойрын хугацаанд Улсын Их Хуралд өргөн барина гэдгийг онцлон тэмдэглэв.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.12] 2022-06-27 11:44:58

МУ-ын хамгийн том 4.5 тэрбумын ЖДҮЧИН, бусад сангуудыг цөлмөсөн хулгайч Ж.Энхбаяр мөн ЖДҮЧИН хулгайчдаа өргөн барьлаа гэнээ, таарсан таар шуудайнууд, хулгайчид одоо юу хийж попрох нь вэ, зайл хогнуудаа, зайл.

undesnii ayulgui baidaliin huulid ... [192.82.81.139] 2022-06-27 00:10:11

undesnii ayulgui baidaliin huuli gej baidag bol ur hundultiig tas horigloh heregtei huuliin tusul nemmeer bnaa.yadj Mongoliin hun am 10 say boltol tas horiglomoor bna.90 ond ardchilal garaagui bol 2000 on gehed mongolchuud 4say,udiid barag 6say duhuj baihgui yu.ene heden erunhiilugch naraas ur hundultiig tas horigloh MGL erunhiilugch baihgui l bgaa yumdaa. tcergiin albiig er hun bolgon zaaval haah huuli batlah yostoi .Eh oronch humuujil d mash tom tulhetc bolnodoo .ur hundultiig bol zaaval oruulah yostoi shuu

Зочин [202.55.188.105] 2022-06-26 01:51:34

Үндэсний аюулгүй байдал хуулиар дутаагүй,хууль шинэчилж улам муутгаж мэдэнэ,төрд аюул учруулж буй этгээд бол Төрийн өндөрлөгт шургалан орж хахуульд автсан том дарга нар,их хурлын гишүүд. Хууль шинэчлээд нэмэргүй,аврагдах ганц зам бол,хятадад худалдагдаж,газар шороогоо зарж буй этгээдийг илрүүлж зайлуулах л байна.

хуулийг шинэчлээд өөрчлөлт гарах уу? [103.26.193.18] 2022-06-25 17:59:44

Хууль шинэчлээд төр бараадсан асуудлуудыг шийдэх үү? Хуулийнхан хүссэн хүнээ хэргээс мултаж байгааг саяхан НУУЦ.МН 3-р сургуулийн захирал соронзонггийн хүү, нөхөр хоёр хүн дайрч алсан хэргээр мэдээлсэн. Хэргээс мултлахад нь МОНГОЛ улсын ерөнхий прокурор агсан энхамгалан , хэсэг хурандаа нар тусалсанг өгүүлсэн. мЭДЭЭЖ МОНГОЛ ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ЭНЭ ХЭРГИЙГ МЭДЭЖ БАЙСАН. Удалгүй 2,47 хувийн согтолттой хүн дайрч алсан лүндэндоржийг ШЕЗ ийн дарга болгож, дараа нь гавъяат хуульч болгосон. ИНГЭЖ АВЛИГАЧИД ард түмнээ доромжилж байна.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.