Таван толгой түлш компанид осол болж ХҮНИЙ АМЬ эрсэджээ

Aдмин / Хууль

Өнгөрсөн баасан гаригт Таван толгой түлш компанийн зүүн бүсийн үйлдвэрт осол болж их хэмжээний хохирол учирчээ. Үйлдвэрийн ослоор нэг хүн газар дээрээ нас барсан бол бас нэгэн ажилтны биеийн байдал маш хүнд эмнэлэгт хүргэгдсэн байна.

Ослыг тодруулбал, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, ажилд бэлэн эсэхийг шалгалгүй ажилд оруулснаар осол болж хүний амь эрсэдсэн гэх мэдээлэл байгаа юм. Уг асуудлыг Таван толгой түлш компанийн зүгээс нууцалж буй бөгөөд хуулийн байгууллагаас шалгаж байгаа аж.

Таван толгой түлш компанийн тухайд бүтээгдэхүүнд нь олон иргэн угаартаж амь хохирсон, олон удаагийн үйлдвэрийн осол гарч ажилтнууд нь амь эрсэдсэн гэх мэт таагүй асуудал байнга дагуулсаар өнөөдрийг хүрч байна. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс нь хойш богино хугацаанд 2500 хүн угаартаж 28 хэрэглэгч нас барсан гэх мэтээр тоон үзүүлэлт хөврөх үхэл дагуулсан үйлдвэрт анхаарал хандуулах цаг нь болжээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.185.75] 2022-06-28 10:18:51

Шахмал түлш хамгийн зөв хэрэглээ утааг багасгаж байгаа хариуцлагагүй залхуу зуух яндангаа шалгадаггүй арчаагүй хүмүүс угаартдаг нүүрс түлдэг үед угаартсан хүний тоог гаргадаг бол хүмүүс маш сайн ойлгоноо

Зочин [202.131.225.53] 2022-06-28 08:37:48

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛЫН ДҮРЭМ ЖУРАМЫГ НАРИЙН МӨРДДӨГ МӨДРҮҮЛДЭГ БОЛМООР БАЙГАА ЮМ

Иргэн [66.181.161.94] 2022-06-28 04:14:50

Сайжруулсан түлшнийй ачаар УБ-ын утаа эрс буурсан шүү.Нүүрс түлээдмаш олон хүн угаартаж үхэж байхад та нар дуугарч байсан уу.Хийсэн ажилд бүү атаарах

Зочин [66.181.187.182] 2022-06-28 02:54:39

Хүрэлсүхийн хийж байгаа шахмал түлш,махны бизнeс ард түмнийг мөн ч их хордуулж байна даа.

Zochin [202.55.188.90] 2022-06-28 02:48:07

Nymbaatar said hariutslaga huleeh ystoi. Hynalt shalgalt hiihiig huuliar boliulsnaas hunii ami hohirch baina.Huviin hevshliinhniig hamgaalj engiin irgediig hohiroohoo boli MAN-iin hulgaichuud aa.

Bold o [223.38.35.46] 2022-06-28 02:45:41

Хүрэлсүхийн бизнес учираас зогсох ёсгүй юм аа

Зочин [188.162.254.112] 2022-06-28 01:16:39

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.