Допингийн шинжилгээнд орохоос татгалзсан бол допинг хэрэглэсэнд тооцно

Aдмин / Хууль

УИХ-ын чуулганы хуралдаанаар, Үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг гишүүдийн 88 хувийн саналаар эцэслэн баталлаа. Хуульд тусгагдсан онцлох заалтуудаас хүргэе.

Хуульд заасан этгээд допингийн шинжилгээнд орохоос татгалзсан, зайлсхийсэн бол допинг хэрэглэсэнд тооцно

  • Хуулийн шинэчилсэн найруулгад допингийн асуудлыг дараах байдлаар зохицуулахаар болжээ.
  • Олон улсын допингийн эсрэг агентлагаас жил бүр баталсан допингийн хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг үндэсний бөх, сурын харваач хэрэглэхийг хориглоно.
  • Бөхийн барилдаанд дөрөв, түүнээс дээш давсан бөх, үндэсний сурын харвааны эрэгтэй болон эмэгтэй тус бүр эхний найман байр эзэлсэн харваачдаас допингийн шинжилгээ авна.
  • Үндэсний бөх, сурын харваачийн дасгалжуулагч, эмч нь дасгалжуулж байгаа үндэсний бөх, сурын харваачид допинг хэрэглэхийг санал болгохгүй байх, допинг хэрэглүүлэхгүй байх үүрэг хүлээнэ.
  • Хуульд заасан этгээд допингийн шинжилгээнд орохоос татгалзсан, зайлсхийсэн бол допинг хэрэглэсэнд тооцно.
  • Эрүүл мэндийн зайлшгүй шалтгааны улмаас Олон улсын допингийн эсрэг агентлагаас жил бүр баталсан Хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг хэрэглэсэн буюу хэрэглэхээр болсон тохиолдолд энэ тухай Эмчилгээний зорилгоор чөлөөлөх Олон улсын стандартад заасны дагуу Допингийн эсрэг үндэсний байгууллагад хандана гэжээ.


Сэтгэгдэл

Зочин [119.40.98.177] 2022-06-30 11:37:26

Нохойн баас допинг хэрэглээд шүүхээр хэрэгсэхгүй болгоод байхад мянга хууль хийгээд яахав дээ

Зочин [103.87.255.77] 2022-06-29 10:13:50

hentiin nisdeg tsagaan tarianii doping huud uilchileh uu ene huuli


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.