“Таван богд фүүдс” ХХК-ийн “KFC СМАРТ” салбарын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ

Aдмин / Улстөр

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, “Смарт” худалдааны төвийн байранд байрлах “Таван богд фүүдс” ХХК-ийн “KFC Смарт” салбарын үйл ажиллагаатай холбоотойгоор “Парти” багц захиалж тахиа идээд хордсон тухай иргэний гомдол, мэдээллийн дагуу Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар хордсон гэх иргэн эрүүл мэндийн байгуулагад хандаж хордлого гэдгийг албан ёсоор оношлуулаагүй байна.

Тус салбар нь 2022 оны 08 сарын 07-ны өдөр халуун ногоотой тахиа, нухсан төмс, салад, бургерын талхны дээжийг авч, бүртгэл хөтөлсөн, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэл, шинжилгээний бичгийг бүрдүүлсэн, хөргөгч, хөлдөөгчний хэмийг тогтмол хянаж бүртгэл хөтөлсөн, тогооч, ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хугацаандаа хамрагдсан байсан ба тухайн өдөр “Парти” багцнаас нийт 1227 ширхэгийг борлуулсан бөгөөд бусад иргэдээс хордлого авсан гэх гомдол мэдээлэл ирүүлээгүй байна.

Шалгалтаар улсын байцаагч 2022 оны 08 сарын 07-ны өдрийн дээжийг устгахгүй байх, шинжилгээнд хамруулах талаар тус газарт анхааруулсныг зөрчиж тухайн дээжийг устгасанд Зөрчлийн тухай хуулийн 15.2.1.1 улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ оногдуулахаар ажиллаж байна.

2022 оны 08 сарын 08, 09-ний өдрүүдийн бүтээгдэхүүн болон усны дээж авч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын “Төв лаборатори”-д шинжилгээнд хамруулахаар хүргүүллээ, хяналт шалгалт үргэлжилж байна.

Arslan.mnArslan.mn


Сэтгэгдэл

Иогэн [122.201.21.132] 2022-08-11 15:32:22

Байнга хоолны газруудыг шадгаж байх хэрэгтэй!!!Үсээ байнша хоолондоо хийнэ, халат малгайтайгаа жорлонд орно, гараа угаахгүй, тогооч нэртэй ухамсаргүй гарууд дүүрэн байна!!!

Зочин [202.55.188.106] 2022-08-11 12:30:57

Ингэж шалгаж байхгүй бол янз янзын юмнууд байж магадгүй шдэ.

зочин [103.229.121.146] 2022-08-11 06:24:39

Энэ сүлжээг Монгол даяар хаагаач ээ, хориглооч ээ. Тахианы мах угаасаа нян ихтэй гэгддэг биз дээ? Идэх нь битгий хэл харахаас сэжиг хүрмээр бохир заваан биз дээ? Хорт хавдрын эсийг тэжээгч биз дээ?

Zochin [192.184.140.232] 2022-08-11 03:34:58

Заригын Өнөрөөг явуулж идүүлж шалгах н дээр

Зочин [66.181.188.232] 2022-08-11 02:23:00

Зайсангийн салбараас олон хүн хордсон. Дүүргийн МХяналт илт Таван богдод үйлчилсэн. Иргэн бол хохь чинь болоод үлддэг юм байналээ.

Иргэн [66.181.190.162] 2022-08-11 01:47:29

Ерөнхийдөө их заваан болчихсанХариуцалга байхгүй ---мөнгө болсон газар .дандаа мнусаа гоожуулсанюмнууд хогоо ч цээрлэж чадахгүй үйлчилгээ мэдэхгүй ажилгүй залуу хүүхнүүд !!!@@@@@


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.